Сайн үйлсийн аян зохион байгуулагдлаа

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 16-р тогтоолоор батлагдсан “Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн дагуу Орхон сумаас 30 өрхийг сонгосон. Эдгээр өрхүүдийг сонгон авсан учир нь хөтөлбөрийн дагуу өрхөд тулгамдаж буй асуудлыг хамтран шийдвэрлэх замаар амьжиргааны түвшинг тасралтгүй дээшлүүлэх зорилготой юм. Үүний дагуу 2019-2020 оны хичээлийн шинэ жилийг тохиолдуулан Улсын аварга тариаланч Б.Хадбаатар, Н.Нямдаваа, Ж.Цэрэн, Б.Ариунболд, Б.Бамбарууш нартай хамтран 5 сурагчид цүнх, хичээлийн хэрэгслийн дэмжлэг үзүүлснийг сумын Засаг дарга Б.Алтансарнай гардуулан өглөө.


Нийтлэгдсэн: 2019-09-12 01:32:30