8 дугаар сургуулийн сурагчдад сургалт зохион байгууллаа

Сумын Засаг даргын Тамгын газар, Төмөр замын хэсэгтэй хамтран 8 дугаар сургуулийн 115 сурагчдад төмөр замын аюултай бүсийн дэглэм, аюулгүй ажиллагаа, төмөр замын гармаар аюулгүй зорчих, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, гармаар зорчихдоо дүрэм зөрчигдөд хүлээлгэх хариуцлагын талаар сургалт зохион байгуулж 60 гарын авлага тараалаа.

Мөн энэ үеээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санаачлан зохион байгуулж байгаа “Хоггүй цэвэрхэн Монгол” аяны хүрээнд “Хоггүй цэвэрхэн Орхон сум” аяны самбарыг Засаг даргын орлогч Б.Түмэнцогт 8 дугаар сургуульд шилжүүлэн өглөө.


Нийтлэгдсэн: 2019-09-12 01:35:54