"Ахмад настан-Хэрэглэгч" арга хэмжээ зохион байгуулагдлаа

Монгол улсын Шадар сайдын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталсан “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд “Ахмад настан-Хэрэглэгч”-ийн эрхийг хамгаалах аянг өнөөдөр /2019.09.23/-ны өдөр аймгийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, сумын ЗДТГ, Ахмадын хороо хамтран сумын ЗДТГ-ын Иргэний танхимд зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд оролцсон байгууллагууд өөрсдийн явуулж буй үйл ажиллагааг ахмадуудад танилцуулж сонирхсон асуултуудад тухай бүр хариулж, зөвлөгөө өгч ажилласан юм. Тус арга хэмжээнд сумын 27 ахмад настан хүрэлцэн ирж оролцлоо.


Нийтлэгдсэн: 2019-09-25 02:01:54