2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “Ногооны үнийн бууралт,цаашид авах арга хэмжээний талаар” ногоочидтой уулзалт зохион байгууллаа. Уулзалтанд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Хадбаатар, сумын ЗДТГ. ногоочдын төлөөлөл оролцлоо. Уулзалтаар дараах асуудлаар ярилцаж саналаа солилцов. Үүнд:
1. Төмс хүний ногоо тариалагчдад өнөөдрийн байдлаар тулгамдаж буй асуудлууд
2. Хүнсний ногооны үнэ ханшын тогтворгүй байдал
Уулзалтын үеэр төмс, хүнсний ногоо тариаланч иргэн ААНБ-дад хүнсний ногоог тариалах үед 1 шуудай ногоонд гарах зардлыг тооцоолон одоо худалдан борлуулж буй үнийн ханштай харьцуулсан судалгааг гаргаж судалгаанд үндэслэн урьдчилсан байдлаар 1 кг ногоог 500 төгрөгнөөс буулгахгүй худалдан борлуулах чиглэлээр нийт ногоочдын дунд уриалга гаргаж уриалгаа даган мөрдөж ажиллах талаар хамтран ажиллах мөн энэ чиглэлээр ногоочдын дунд уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулах, зөвлөгөөнөөс гарах саналыг холбогдох дээд шатны байгууллагууд, УИХуралд өргөн мэдүүлэх зэргээр ажиллах шаардлагатай гэсэн саналууд гарч дараагийн уулзалтыг 2019 оны 10 дугаар сарын 01 нд зохион байгуулахаар саналууд гарч уулзалтанд хүрэлцэн ирсэн тариаланчид дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Мөн энэхүү үнийг барьж хамтарч ажиллах тал дээр тариаланчид хамгийн гол нь нэгдэж нэгдмэл санаатай ажиллах зайлшгүй шаардлагатай байгааг уулзалтанд оролцсон ногоочид онцоллоо.
Өнөөдрийн байдлаар төмс, хүнсний ногоог хаврын тариалалтаас намрын ургац хураалт хүртэлх хугацаанд тариалах явцад зарцуулагдах зардал нь 1 шуудай ногоонд 7680-14500 төгрөгийг зарцуулдаг тооцоо урьдчилсан байдлаар гараад байна.
Өнгөрөгч онд сумын хэмжээнд 1207.01 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж 15438.68 тн ургац хураан авсан бол 2019 оны байдлаар сумын хэмжээнд 1338.08 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж, 14925.77 тн ургац авах баланс гарсан. Энэ нь урьд жилийн ургацаас лууван, сонгины ургац 1 дахин бага ургац хураан авахаар харагдаж байна.
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдээс дараахи саналууд гарлаа.
- Үйлдвэрлэж байгаа төмс, хүнсний ногоог ченжийн гараар дамжуулахгүй шууд хэрэглэгчдэд хүргэх
- Нэгдэж хамтран ажиллах кластер зохион байгуулалтанд орох
- Хүнсний ногоо дахин боловсруулах хувьцаат компани байгуулах
Гарсан саналуудаа үндэслэн ногоочдын дунд зөвлөгөөн зохион байгуулж шийдэлд хүрэх нь зүйтэй хэмээн уулзалтанд оролцсон ногоочид санал нэгтэй дэмжлээ.