ОРХОН СУМЫН ИРГЭДИЙГ "ХАЛДВАРТ БОЛОН ХАЛДВАРТ БУС ӨВЧНИЙ ЭРТ ИЛРҮҮЛЭГ, ЦОГЦ ҮЗЛЭГ ОНОШЛОГООНД ХАМРУУЛЛАА
 
Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг цогц үзлэг оношлогоог зохион байгуулах нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнүүдийн 20 хүний бүрэлдэхүүнтэй томилогдсон баг 3 өдөр ажиллалаа.
Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг цогц үзлэг оношлогоонд Орхон сумын 15-аас дээш насны иргэдийг хамруулах нээлтийн үйл ажиллагааг сумын Соёлын төвд зохион байгуулав. Нээлтэнд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, Нийгмийн эрүүл мэндийн төвийн, үзлэгийн багийн ахлагч С.Энхжаргал, Орхон сумын Засаг даргын орлогч Б.Түмэнцогт, сумын соёлын төвийн эрхлэгч
М. Мөнхбаяр, Орхон сумын эрүүл мэндийн төвийн дарга Х. Билгүүн 200 гаруй иргэн оролцлоо. 3 өдрийн эрүүл мэндийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг оношлогоонд 653 иргэн хамрагдлаа.

Нийтлэгдсэн: 2019-11-16 05:46:02