Аймгийн Прокурорын газрын ажлын хэсэг тус суманд ажиллалаа

Аймгийн Прокурорын газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажилтай танилцах ажлын хэсэг тус суманд ажиллалаа.

Тус ажлын хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл, хууль эрх зүйн шинэчлэлийн яриа таниулгыг хийж төрийн албан хаагчид, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, иргэд нийт 160 орчим хүнийг хамруулж 7 төрлийн гарын авлага тараасан.

Мөн сумын ЗДТГ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажилтай танилцаж мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлсэн.


Нийтлэгдсэн: 2019-11-16 11:10:39