ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ



2019 оны 11.15-ны 20 цагаас 11.16-ны өдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Дархан-Уул аймгийн нутгаар: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар өдөртөө нийт нутгаар цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, зарим үед түр зуур 18 метр хүрч ширүүснэ.
Иймд зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.


Нийтлэгдсэн: 2019-11-16 11:18:22