Аймгийн Цагдаагийн газрын “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ боллоо

Аймгийн Цагдаагийн газрын “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ боллоо

Өнөөдөр аймгийн Цагдаагийн газрын “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ сумын Соёлын төвд зохион байгуулагдаж 120 орчим иргэд хамрагдлаа. Арга хэмжээнд сумын Засаг дарга Б.Алтансарнай, Цагдаагийн газрын дарга Хурандаа Х.Алтанхуяг, Дэд хурандаа С.Сүхбаатар нар оролцож, 2019 онд цагдаагийн байгууллагаас хийж хэрэгжүүлсэн ажлыг танилцуулж, иргэдээс ирүүлсэн тулгамдаж буй асуудал, санал хүсэлтэд хариулт өгч ажиллалаа.

 


Нийтлэгдсэн: 2020-01-18 11:41:00