Сумын Залуучуудын хөгжлийн дэмжих зөвлөлийн 2020 оны анхдугаар хуралдаан боллоо.

Сумын Залуучуудын хөгжлийн дэмжих зөвлөлийн 2020 оны анхдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар аймгийн ИТХ-аас Залуучуудын хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан зөвлөлөөс 2020 онд хийж хэрэгжүүлэх зорилт арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Залуучуудын эрүүл мэнд, спорт, соёл урлагийн арга хэмжээг нэмэгдүүлэх, залуучуудын хөгжил, нийгэм дэх оролцоог дэмжих чиглэлээр 3 зорилтын хүрээнд 11 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Дашрамд сонирхуулахад Залуучуудын чуулга уулзалтыг 2 дугаар сард багтаан зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.


Нийтлэгдсэн: 2020-01-18 11:42:27