Шуурхай штабын хурлын мэдээ
 Орхон сумын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавирусийн 1 тохиолдол батлагдаж нийт батлагдсан тохиолдол 105 боллоо.
 Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчлэн тусгаарлах байранд 7 иргэн хэвтэн эмчлүүлж байна.
 Орхон суманд коронавирусийн эмчлэх 40 хүний ор бүхий эмчлэн тусгаарлах байрыг бэлтгэсэн. Үүнд: Өнөөдрийн байдлаар хөнгөн хэлбэрээр өвчилсөн 9 иргэн хэвтэн эмчлүүлж байна.
 Ойрын хавьтлын 68 иргэн гэрийн тусгаарлалтад байна. үүнд: Улаанбаатар хотоос ирсэн 16, ойрын хавьтлын 42 иргэн байна.
 Улаанбаатар хотоос ирж гэрийн тусгаарлалтад байгаа иргэдээс 6 дахь хоног дээр нь төлбөртэй шинжилгээ авна.
 12-17 насны хүүхдийг эцэг эхийн зөвшөөрлөөр вакцинжуулах ажил хийгдэж байна. Сумын хэмжээнд 2021 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн байдлаар Файзер вакцины эхний тунд 132 хүүхэд хамрагдсан байна.
 Эрүүл мэндийн төвд PCR оношлуур 150, шүлс оношлуур 160, хамар залгиурын оношлуурын хэрэгсэл 180 нөөцтэй байна.
 Сумын Онцгой комиссын 2021 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн хуралдаанаас Засаг даргын нөөц хөрөнгөөр санхүүжүүлэн 200 ширхэг оношлуур авахаар шийдвэрлэлээ.
Сумын Онцгой комисс

 


Нийтлэгдсэн: 2021-07-01 15:00:01