Дархан-Уул аймгийн Орхон сумын ЗДТГ-аас төлөвлөгөөт болон цаг үеийн ажлын хүрээнд 01 дүгээр сард хийсэн ажлын тайлан

 

2020.01.25                                                                                                                    Орхон

Тус сумын Засаг даргын Тамгын газар нь 01 дүгээр сард иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Тайлант сард иргэдээс бичгээр 22 өргөдөл хүлээн авч, 8 өргөдөл шийдвэрлэн, шийдвэрлэх хугацаа болоогүй 14 өргөдөл судлагдаж байна.

 

Нэг. Иргэний бүртгэл мэдээлэл, өргөдөл гомдол барагдуулах чиглэлээр:

Иргэний бүртгэл мэдээллийн үйлчилгээг нийт 52 иргэнд үзүүллээ. Үүнд:                -    Цахим иргэний үнэмлэх 11 иргэнд

       -    Шинээр төрсөн хүүхэд 3,

                   -    Шинэчилсэн бүртгэл 9

                  -     Нас барсны бүртгэл 1

  • Шилжин ирсэн 21
  • Гэрлэсний бүртгэл 5
  • Зөвлөгөө мэдээлэл 30 тус тус байна.

 

Хоёр. Эдийн засаг, төсөв, шилэн дансны үйлчилгээний чиглэлээр:

 

            2020 оны батлагдсан төсвийн хүрээнд 6 төсвийн байгууллага, ОНХС-ийн нийт 437.9 худалдан авалт хийхээр худалдан авах ажиллагааны төлөвлөгөө боловсруулан tender.gov.mn  сайтад хуулийн хугацаанд байршуулан аймгийн ОНӨГ-т хүргүүллээ.

            Аймгийн санхүүгийн дэмжлэгээр 87.2 сая төгрөгийн санхүүжилт авах төлөвлөгөөтэйгөөс тайлант хугацаанд санхүүжилт олгогдоогүй байна.

            ТЗШ-ээр санхүүжих байгуулагуудын санхүүжилт 130.2 сая төгрөг олгогдож байгууллагуудад урсгал зардлын санхүүжилтийг олгон ажиллалаа. Тайлант хугацаанд төрийн сангийн сүлжээгээр 20.3 сая төгрөгийн гүйлгээг анхан шатны 6 баримтад үндэслэн хийж хянан баталгаажууллаа.

            2019 оны гүйцэтгэлээр шилэн дансанд байршуулах нийт 18 трөлийн мэдээллийг хуулийн хугацаанд байршуулласан.

            Тус сард 4.4 сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгөөс тайлант хугацаанд 6.1 сая төгрөг төвлөрүүлж орлогын төлөвлөгөө 138.6 хувийн гүйцэтгэлтэй байна.

 

Гурав. Боловсрол, соёл, эрүүл мэндийн чиглэлээр:

Боловсролын чиглэлээр:

            Манжуур, Дорнод, Улаанбаатар хотын сургуулийн үйл ажиллагаатай танилцах удирдах ажилтны туршлага солилцох уулзалтад 2 удирдах албан тушуултан хамрагдлаа.

            Аймгийн БСУГ-аас зохион байгуулсан удирдах ажилтны зөвлөгөөнд 3 удирдах албан тушаалтан, аймгийн ЭМГ-аас зохион байгуулсан “Агаарын бохирдол”, “Томуу, томуу төст өвчин” сэдэвт сургалтад сургуулийн эмч тус тус оролцлоо.

            9 дүгээр цэцэрлэгийн 6 бүлгийн хүүхдийн суултуурын зөөлөвч таг 12 ширхэгийг сольж 180.0  мянган төгрөг, хүүхдийн бие засах өрөөнд ус халаах төхөөрөмж 7 ширхэгийг суурилуулж 790.0 мянган төгрөг тус тус зарцууллаа.

 

Дөрөв: Нийгмийн хамгааллын чиглэлээр:

 

            “Эрүүл мэндийг дэмжих жил”, “Ажлын байрыг нэмэгдүүлэх жил”, Залуучуудын хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд хийгдэх ажилд санал авах хэлэлцүүлэг зохион байгуулж аймгийн ХХҮГ-ын дарга С.Энхболд, сумын Засаг дарга Б.Алтансарнай , ГБХЗХГ, ЭМГ-ын мэргэжилтнүүд нийт 70 орчим иргэд оролцлоо.

            Сумын хэмжээнд нэрлэсэн жилийн хүрээнд 3 чиглэлээр 25 арга хэмжээ төлөвлөсөн.

            Тус сумаас зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрт хамрагдах 30 өрхийн судалгааг шинэчлэн гаргаж сумын Засаг даргын орлогчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 46 тоот албан бичгээр ХХҮГ-т хүргүүлсэн.

 

Тав: Спорт, соёл урлагийн чиглэлээр:

 

Сумын Соёлын төвд хурал, уулзалт, спортын 6 арга хэмжээ зохион байгуулж, нийт давхардсан тоогоор 397 иргэнд үйлчилгээ үзүүллээ.

Сумын соёлын төв нь номын сан, Орон нутаг судлах танхим, бусад/ билляръд, теннис, заал/-р 229 иргэнд үйлчилсэн.

Зургаа: Эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр:

 

            Тус сумын Эрүүл мэндийн төв нь 01 дүгээр сард 817 иргэнд үзлэг хийлээ. Үүнээс амбулаторын үзлэг 314, урьдчилан сэргийлэх үзлэг 60, гэрийн идэвхитэй эргэлт 285, идэвхитэй хяналт 69 удаа, 89 дуудлагад явж эмнэлгийн анхан шатны болон яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэлээ.

            Тайлант хугацаанд 39 хүн хэвтэн эмчлүүлж, дотоодын сургалтыг 5 төрлийн сэдвээр 5 удаа сургалт зохион байгуулан, давхардсан тоогоор 45 иргэнд хамрууллаа.

            Хөнгөлөлттэй эмийн жороор 279 иргэнд үйлчилж, эм, эмнэлгийн хэрэгсэл, ороох, боох материалд 2.2 сая төгрөгийн зарцуулж татан авалт хийлээ.   

 

Долоо. ХАА, газар тариалан, байгаль орчны чиглэлээр:

 

            Тус сумаас арьс ширний урамшуулалд хамрагдах 115 малчны материалыг хүлээн авч 5166 арьс, шир, нэхийний 252 падаан програмд орууллаа.

            Тус суманд 2019-2020 оны өвөл 504 өрхийн 45911 толгой мал өвөлжиж малын хорогдол гараагүй байна. Малчид өөрсдийн нөөцөлсөн өвс тэжээлийн 60 хувийг хэрэглэсэн.

            Аймгийн аварга малчнаар шалгаруулахаар тус сумын малчин Х.Ганбаатарын тодорхойлолтыг аймгийн ХХААГ-т хүргүүллээ.

            Сумын хэмжээнд мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 2 ААНБ-д аймгийн МЭГ “Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн бүтэц, үйл ажиллагааны MNS5368;2018 стандарт”-ын үзлэг хийж “Шар эх сүрэг” ХХК 86.7 хувь, “Өгөөмөр хайрханы түмэн сүрэг” ХХК 67.0 хувьтай тус тус үнэлэгдлээ.

Тайлант хугацаанд “Шар эх сүрэг” ХХК 115 малчны 5166 арьс шир, 17 малчны 106 малд гарал үүслийн гэрчилгээг цахим системээр олголоо.

            “Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах төсөл”-д хамрагдсан 70 өрхийн 60 иргэнд “Хүлэмжийн аж ахуй эрхлэх” чиглэлээр ХААИС-ийн багш, төслийн төлөөлөгч нар хамтран 2 өдрийн сургалт зохион байгууллаа. 

            БОАЖЯ-аас зохион байгуулсан байгаль орчны мэргэжилтнүүдийг чадавхижуулах 2 өдрийн сургалтад 1 албан хаагч хамрагдлаа.

             

Найм. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:

 

             Сумын хэмжээнд 2020 оны 01 дүгээр сарын байдлаар сумын цагдаагийн хэсгээр  үйлчлүүлсэн 17 иргэнд холбогдох хуулийн дагуу хууль зүйн зөвлөгөө өглөө.

Тайлант хугацаанд иргэд ААНБ-аас зөрчлийн шинжтэй ахуйн хүрээний 1 дуудлага мэдээлэл хүлээн авч, зөрчлийн хэрэг нээхээс татгалзаж, зөрчил гаргасан 25 иргэнийг 400.0 мянган төгрөгөөр бэлэн бус торгуулийн машинаар торгууль ногдуулж ажиллалаа.    

Эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг хүнсний дэлгүүрүүдэд давхардсан тоогоор 123 удаа хяналт шалгалт хийж, мөн харуул хамгаалалттай ААНБайгууллагад давхардсан тоогоор 24 удаа шалгаж, сонор сэрэмжтэй үүрэг гүйцэтгэх талаар зөвлөгөө өгч ажиллалаа.

 

Ес. Бусад ажлын талаар:

 

            1.“Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ тайлант сард 66 айл өрхөөс 28 м3, ААНБ-ын 68м3 хог хаягдал, төвлөрсөн хогийн цэгтэй орон сууцны айл өрхийн 24 м3 хог хаягдлыг ачиж хогийн цэгт хүргэлээ.  

            2.Тайлант хугацаанд   хүүхдийн автобус 352 сургуулийн хүүхэд, цэцэрлэгийн 60 эцэг эхэд үйчлүүлж 94.4 мянган төгрөгийн орлого оруулсан.

 

 

 

Танилцсан:

                                  Засаг даргын орлогч                          Б.Түмэнцогт

 

Тайлан гаргасан:

       Нийгмийн  бодлогын мэргэжилтэн                            О.Дамдинсүрэн

 

 


Нийтлэгдсэн: 2020-01-30 11:25:03