Дархан-Уул аймгийн Орхон сумын ЗДТГ-аас төлөвлөгөөт болон цаг үеийн ажлын хүрээнд 02 дугаар сард хийсэн ажлын тайлан

 

 

2020.02.28                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          Орхон

Тус сумын Засаг даргын Тамгын газар нь 02 дугаар сард иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Тайлант сард иргэдээс бичгээр 24 өргөдөл хүлээн авч, 14 өргөдөл шийдвэрлэн, шийдвэрлэх хугацаа болоогүй 10 өргөдөл судлагдаж байна.

 

Нэг. Иргэний бүртгэл мэдээлэл, өргөдөл гомдол барагдуулах чиглэлээр:

Иргэний бүртгэл мэдээллийн үйлчилгээг нийт 96 иргэнд үзүүллээ. Үүнд:                -    Цахим иргэний үнэмлэх 23 иргэнд

       -    Шинээр төрсөн хүүхэд 1

                   -    Шинэчилсэн бүртгэл 6

                   -    Шилжин ирсэн 31

  • Зөвлөгөө мэдээлэл 35 тус тус байна.

 

Хоёр. Эдийн засаг, төсөв, шилэн дансны үйлчилгээний чиглэлээр:

 

            Тус сард төсөвт байгууллагуудад 221.3 сая төгрөгийн санхүүжилт олгохоос тайлант хугацаанд 210.3 сая төгрөгийн санхүүжилт олголоо.

            Тайлант хугацаанд 2020 оны 01 дүгээр сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ, төсвийн хүрээнд үүссэн өр авлагын мэдээг Freebalanc системд шивж орууллаа. 1 сарын  мэдээгээр төсөвт байгууллагууд нийт 6.0 сая төгрөгийн өглөгтэй гарсан байна. Үүнд цалингийн зардал 0.5 сая, нэмэгдэл цалингийн зардал 5.6 сая төгрөгийн өглөг үүссэн байна.

            Орон нутгийн татварын орлого 2 дугаар сард 6.6 сая төгрөгийн төлөвлөгөөтэйгөөс тайлант хугацаанд 4.1 сая төгрөгийн орлого төвлөрүүлж биелэлт 62.1 хувьтай байна. Эхний 2 сарын гүйцэтгэлээр татварын орлого 11.1 сая төгрөгийн төлөвлөгөөтэйгөөс 11.9 сая төгрөг төвлөрүүлж гүйцэтгэл 107 хувьтай байна.

            Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөөс 2 дугаар сард 4.5 сая төгрөгийн орлого төвлөрүүлхээс 3.0 сая төгрөгийн орлого төвлөрүүлж гүйцэтгэл 66.7 хувьтай байна.

            Сумын 2020 оны ОНХС-ийн хөрөнгө оруулалт 75.0 сая төгрөгийн төсөвт өртгөөр хийх Соёлын төвийн спорт заалны их засварын ажил, аймгийн ОНХС-ийн хөрөнгө оруулалт 20.0 сая төгрөгийн 82 айлын амины орон сууцны дэд бүтцийн насос хийх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулан тендерийн баримт бичгийг боловсруулан тендерийг Tender.gov.mn сайтад байршууллаа.

            Тайлант хугацаанд төрийн сангийн Freebalanc системээр 353.0 сая төгрөгийн анхан шатны баримттай тулган хянан баталгаажууллаа.

 

Гурав. Боловсрол, соёл, эрүүл мэндийн чиглэлээр:

Боловсролын чиглэлээр:

            Тайлант хугацаанд сумын Ерөнхий боловсролын сургуулийн давхардсан тоогоор 5170 сурагч,  9 дүгээр цэцэрлэгийн 1267 хүүхэд цахим хичээл үзсэн байна.

            Ерөнхий боловсролын сургууль цахим танхим бий болгох зорилгоор 5 кабинетэд 2.7 сая төгрөгийн үнэ бүхий 5 дэлгэц худалдан авсан. Мөн сургуулийн гал тогоонд 0.5 сая төгрөгийн үнэ бүхий хөлдөөгч авсан.

            Сумын Ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгт хамрагддагүй болон гэр, орон сууцанд харж, харгалзах хүнгүй үлдэж байгаа 43 өрхийн 69 хүүхдийн судалгааг гаргаж сумын Засаг даргын орлогчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 79 тоот албан бичгээр аймгийн ОБГ-т хүргүүллээ.

Дөрөв: Нийгмийн хамгааллын чиглэлээр:

 

Тайлант сард нийт 35  иргэний өргөдлийг хүлээн авч шийдвэрлэлээ. Үүнд:  Насны хишиг 10, алдарт эхийн одон 5, цалинтай ээж 4, ХБИ-ний тэтгэвэр сунгалт 5,  ахмад настны асаргаа сунгалт 3, жирэмсэн эхийн тэтгэмж 4, хүүхдийн мөнгө 4 байлаа.

             Сумын Засаг даргын Тамгын газар, “АНАГААХ ХАУС” ХХК-тай хамтран зорилтот  5 өрхийн 15 хүүхдийн дархлааг дэмжих, витаминжуулах ажлыг зохион байгууллаа.

 

Зургаа: Эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр:

 

            Тус сумын Эрүүл мэндийн төв нь 02 дугаар сард 1193 иргэнд үзлэг хийлээ. Үүнээс амбулаторын үзлэг 250, урьдчилан сэргийлэх үзлэг 366, гэрийн идэвхитэй эргэлт 344, идэвхитэй хяналт 47 удаа, 77 дуудлагад явж эмнэлгийн анхан шатны болон яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэлээ.

            Тайлант хугацаанд 30 хүн хэвтэн эмчлүүлж, лаборатори оношлогоонд 137 иргэнийг хамруулан, дотоодын сургалтыг 8 төрлийн сэдвээр 10 удаа сургалт зохион байгуулан, давхардсан тоогоор 720 иргэнд хамрууллаа.

            Сумын Эрүүл мэндийн төвөөс Монгпен төслийн хүрээнд 40-64 насны 140 хүнд урьдчилан сэргийлэх үзлэг хийж танита аппаратаар бие махбодийн бодисын солилцооны 7 төрлийн үзүүлэлтийг үзэж зөвлөгөө өгсөн.

            Эрүүл мэндийн төвийн эмч нар Энхтал багт ажиллаж нийт 42 өрхийн 128 иргэнд үзлэг хийж, эмийн сан гардуулсан.

           

Долоо. ХАА, газар тариалан, байгаль орчны чиглэлээр:

 

Тайлант хугацаанд  газар өмчлүүлэх тухай 1, хугацаа сунгах 1, газар эзэмшүүлэх тухай 2 захирамж тус тус гаргасан. Өвөлжөөний газрын зориулалтаар 2, зоорийн зориулалтаар 1 иргэнд тус тус  газар олголоо.

Газар эзэмшигч ашиглагчийн гэрээ, гэрчилгээ шинэчлэх чиглэлээр 16 иргэний материалыг аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Үл хөдлөх хөрөнгийн тасагт Э дугаар авахаар шилжүүллээ. 

Тус сард 8 иргэний 29 га газарт хяналтын хэмжилт хийлгэж, 18 иргэнд кадастрын зураг гаргаж өгсөн.

            Тайлант сард 2 иргэний 3 төрлийн хүнсний ногоо нийт 31 тонн, байгалийн хадлан 2 тонн, нөөшилсөн  500 шил ногоонд гарал үүслийн гэрчилгээг олголоо.

            Сумын Засаг дарга болон аймаг, сумын холбогдох байгууллагын албан хаагчид тус сумын Энхтал багийн 69 малчин өрхийн өвөлжилтийн байдалтай танилцаж 200 боодол өвс малчдад олгосон. 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар малчид бэлтгэсэн өвс тэжээлийнхээ 75 хувийг зарцуулсан байна. 

            Сумын аюулгүйн нөөцийн өвснөөс нэг бүр нь 4500 төгрөгөөр 32 иргэнд 980 боодол өвс, нэг бүр нь 10 000 төгрөгөөр 2 иргэнд 7 уут хивэг тус тус худалдан борлууллаа.

            Тайлант хугацаанд давхардсан тоогоор 24 малчин иргэний амьд малд 10, 2.3 тонн гулууз мах, сүү 100 кг, аарц 15 кг 17 арьс ширэнд мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээг олгосон.

2019 оны ус рашаан ашигласны төлбөр 1 ААНБ, 3 иргэнд 0.4 сая төгрөг ногдуулснаас тайлант хугацаанд 0.2 сая төгрөг төвлөрүүллээ.

Найм. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:

             Сумын хэмжээнд 2020 оны 02 дугаар сарын байдлаар сумын цагдаагийн хэсгээр  үйлчлүүлсэн 17 иргэнд холбогдох хуулийн дагуу хууль зүйн зөвлөгөө өглөө.

Тайлант хугацаанд иргэд ААНБ-аас зөрчлийн шинжтэй ахуйн хүрээний 6 дуудлага мэдээлэл хүлээн авч, зөрчлийн хэрэг нээхээс татгалзаж, зөрчил гаргасан 30 иргэнийг 550.0 мянган төгрөгөөр бэлэн бус торгуулийн машинаар торгууль ногдуулж ажиллалаа.    

Эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг хүнсний дэлгүүрүүдэд давхардсан тоогоор 123 удаа хяналт шалгалт хийж, мөн харуул хамгаалалттай ААНБайгууллагад давхардсан тоогоор 24 удаа шалгаж, сонор сэрэмжтэй үүрэг гүйцэтгэх талаар зөвлөгөө өгч ажиллалаа.

 

Ес. Бусад ажлын талаар:

            Шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр:

     Сумын Онцгой комисс 3 удаа хуралдаж комиссын 15 гишүүнийг мэдээллээр хангаж Шинэ төрлийн /COVID-19/ вирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гарсан МУЗГ, аймаг, сумын Засаг даргын гаргасан  шийдвэрүүдийг танилцуулж холбогдох үүрэг даалгавар өгч хэрэгжилтийг хангууллаа.

     Сумын удирдлагын байрны жижүүрүүдийн  хуваарийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр батлан удирдлагын байрыг бэлтгэж жижүүрийн хуваарьт 5 удаа тодотгол хийж, 40 албан хаагч ажиллуулснаас 18 албан хаагч авто тээврийн хөдөлгөөнд хяналт тавих замын 24 цагийн постонд, штабын шуурхай жижүүрт 24 цагаар 14 албан хаагч, хэрэгжилт хяналт тавих 8 албан хаагч тус тус ажиллалаа.

            Гамшиг осол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор сум, аж ахуйн нэгж байгууллагуудад  45 хариуцлагатай жижүүр томилж, аймгийн хариуцлагатай жижүүртэй холбогдон ажиллаж байна.

            Штабын шуурхай жижүүрүүд өдөр тутмын мэдээг байгууллага, 4 постоос авч нэгтгэн аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн  хэлтсийн дарга Л.Алтанчимэг, Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын байцаагч д/х С.Мөнхбат нарын able хаягаар 16 цагт нийт 28 удаа, 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс , 13.30, 19.30, 07.00 цагуудад 70377010 утсаар 15 удаа,  хүргэлээ. Засгийн газрын 2020 оны /бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай/ 62 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын даргын 2020 оны 02 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаар хуралдааны тэмдэглэл, Аймгийн онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар хурлын шийдвэр, сумын Засаг даргын 2020 оны А/24, А/25 захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд орон нутагт зорчигч, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн өглөөний 08.00 цагаас 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн өглөөний 08.00 цаг хүртэл сумын хэмжээнд 4 пост ажиллаж нийт зөвшөөрөлтэй  51 автомашин нэвтрүүлж , зөвшөөрөлгүй 44 автомашинд зөвлөгөө өгч буцаалаа. Орон нутагт зорчигч, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах постонд ажилласан 10 машинд 1352.5 мянган төгрөгийн шатахууны зарцуулж, эргүүл постод ажиллаж байгаа албан хаагчдад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн.

            Мөн хүнсний дэлгүүрүүдээр хяналт шалгалт хийх ажлын хэсгийг  6 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй томилж Баян-Өлзийт, Энхтал багийн 12 хүнсний дэлгүүрт хяналт шалгалт хийж зөвлөмж өглөө.

            Сумын Эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлсэн иргэд, 6 ААНБ-ын 252 иргэнд вирусын халдвараас урьдчилан сэргийлэх заавар зөвлөгөө өгч ажиллалаа.

             Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс сумын ЭМТ-д 22 нэр төрлийн 3.0 сая төгрөгийн эм эмнэлгийн хэрэгсэл хүлээн авсан.

             Зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа УБТЗ-ын Орхон өртөө, нийтийн тээврийн ЭБОО ХХК-д аймгийн Засаг даргын албан даалгаврыг танилцуулж Цагдаагийн хэсгээс нийтийн тээвэрт явж байгаа 9  машинд үзлэг шалгалт хийж вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгсөн.

            БСШУС-ын яамнаас сургуулийн болон сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд теле хичээл явуулах болсонтой холбогдуулан ЕБС, 9 дүгээр цэцэрлэгийн багш нар  хичээлийн хуваарийг сурагчдын ар гэрийхэнд танилцуулж хичээл хийж буй байдалд хяналт тавьж  аймгийн БСУГ-т  мэдээг хүргэлээ.

            Сумын 6 ААНБ, 2 багийн хэмжээнд  бүх нийтийн их цэвэрлэгээ хийж 134 тн хогийг хогийн цэгт төвлөрүүлэн 50 нохой устгаж ариутгал халдваргүйтгэл хийлээ.

Засаг даргын 2020 оны 02 А/16 тоот захирамжаар хүнсний дэлгүүрүүд согтууруулах ундаа худалдах цагийн хуваарийг 2020.02.12-оос 2020.03.02-ны өдрийн 10.00-20.00 цаг хүртэл тогтоож хэрэгжилтэнд холбогдох мэргэжлийн 5 албан хаагч хяналт тавьж байна.

            Тус сумын гэртээ хүмүүждэг бага насны хүүхэд 63, мал малладаг өндөр настан 41 , ХБИ 57 нийт 161 иргэний эцэг эх асран хамгаалагч нарт харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх мэдээллийг утсаар хүргэлээ.

 

 

 

                                                   Танилцсан:

                                  Засаг даргын орлогч                        Б.Түмэнцогт

                                            Тайлан гаргасан:

                 Нийгмийн бодлогын мэргэжилтэн                 О.Дамдинсүрэн

 

 

 

 

 


Нийтлэгдсэн: 2020-02-28 12:15:00