Дархан-Уул аймгийн Орхон сумын ЗДТГ-аас төлөвлөгөөт болон цаг үеийн ажлын хүрээнд 03 дугаар сард хийсэн ажлын тайлан

 

2020.03.24                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           Орхон

Тус сумын Засаг даргын Тамгын газар нь 03 дугаар сард иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Тайлант сард иргэдээс бичгээр 19 өргөдөл хүлээн авч, 3 өргөдөл шийдвэрлэн, шийдвэрлэх хугацаа болоогүй 16 өргөдөл судлагдаж байна.

 

Нэг. Иргэний бүртгэл мэдээлэл, өргөдөл гомдол барагдуулах чиглэлээр:

Иргэний бүртгэл мэдээллийн үйлчилгээг нийт 34 иргэнд үзүүллээ. Үүнд:                      -    Цахим иргэний үнэмлэх 5

       -    Шинээр төрсөн хүүхэд 2

        -    Гэрлэсний бүртгэл 1

       -    Гэрлэлт дуусгавар болсны бүртгэл 1

                   -    Шинэчилсэн бүртгэл 5

  • Зөвлөгөө мэдээлэл 20 тус тус байна.

 

Хоёр. Эдийн засаг, төсөв, шилэн дансны үйлчилгээний чиглэлээр:

 

            Орон нутгийн татварын орлого 03 дугаар сард 6.7 сая төгрөгийн төлөвлөгөөтэйгөөс тайлант хугацаанд 1.7 сая төгрөгийн орлого төвлөрч гүйцэтгэл 25.4 хувьтай байна. Эхний 3 сарын гүйцэтгэлээр татварын орлого 17.8 сая төгрөгийн төлөвлөгөөтэйгөөс 14.0 сая төгрөг төвлөрч орлогын гүйцэтгэл 78 хувьтай байна.

            Тайлант хугацаанд төрийн сангийн сүлжээгээр 100 төлбөрийн хүсэлтээр 175.0 сая төгрөгийн гүйлгээ бүртгэн хийснийг анхан шатны баримттай хянан тулгаж баталгаажууллаа.

            03 дугаар сард сумын төсөвт байгууллагуудад 244.4 сая төгрөгийн санхүүжилт олгохоос тайлант хугацаанд 234.5 сая төгрөгийн санхүүжилт олголоо.

            Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөөс 4.7 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 2.9 сая төгрөг төвлөрүүллээ.

            Сумын ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар 2020 онд хийгдэх 20.0 сая төгрөгийн 82 айлын амины орон сууцны дэд бүтцийн насос хийх ажлын гүйцэтгэгчийг  сонгох тендерийг нээж  19.7 сая төгрөгийн үнийн саналыг “Өсөх буянт тулга” ХХК ирүүлсэн байна. Мөн Соёлын төвийн спорт заалны их засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг нээж 3 компани үнийн санал ирүүлсэнд үнэлгээ хийж байна.

 

Гурав. Боловсрол, соёл, эрүүл мэндийн чиглэлээр:

Боловсролын чиглэлээр:

 

            Тайлант хугацаанд сумын Ерөнхий боловсролын сургуулийн давхардсан тоогоор 388 сурагч,  9 дүгээр цэцэрлэгийн  152 хүүхэд цахим хичээл үзсэн байна.

            Сумын Ерөнхий боловсролын сургууль Дархан цэвэр орчин ХХК-тай гэрээ байгуулан хичээлийн байрны 6996.4 метр куб, дотуур байрны 1825.2 метр куб талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэж 400.0 мянган төгрөг зарцууллаа.

            Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны А/13 тушаалаар эргүүл хийх хуваарь гарган сумын 5 хэсэгт 34 албан хаагч ажиллалаа.  

            Сумын Ерөнхий боловсролын сургууль “Суралцах нь өөрчлөлт, өөрчлөлт нь хөгжил” төслийн хүрээнд 2.7 сая төгрөгийн үнэ бүхий лед зурагт 5, 1.7 сая төгрөгийн үнэ бүхий өнгөт принтер, 229.9 мянган төгрөгийн өртөг бүхий 5 ус буцалгагч, 268.0 мянган төгрөгийн үнэ бүхий олон үйлдэлт скайнер нийт 4.8 сая төгрөгийн 4 төрлийн техник хэрэгслийг хүлээн авлаа.

            Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны барилгын засварын 167.0 сая төгрөгийн зураг төсвийг “Зөв чиглэл” ХХК-иар хийлгэж аймгийн БСУГ-т хүргүүллээ.

Дөрөв: Нийгмийн хамгааллын чиглэлээр:

 

            Тайлант сард нийт 29  иргэний өргөдлийг хүлээн авч шийдвэрлэлээ. Үүнд:  Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр сунгалт 5, шинээр 1, жирэмсэн эх шинэ 4,  хиймэл шүд 2, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асаргаа сунгалт 3,  ХБХүүхдийн асаргаа сунгалт 1, ахмад настны асаргаа шинэ 2, ахмад настны асаргаа сунгалт 3 иргэн, хүүхдийн мөнгөн тэтгэмж шинээр 8 хүүхэд хамруулсан.

            Тус сумын ажил хайгч 36 иргэдийн мэдээллийг  LMIS- програмд оруулж шинэчлэлт хийлээ.

            Аймгийн ГБХЗХГ-аас “Гэр бүлийн туршилтын хөтөлбөр”-т хамрагдсан тус сумын эрсдэлд нөхцөлд амьдарч буй 10 өрхөд 250.0 мянган төгрөгийн хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлж, 40 хүүхдэд амны хаалт өглөө.

            Аймгийн хэмжээнд зохион байгуулсан “Залуучууд-2020” суурь судалгаанд 15-34 насны 30 залууг хамрууллаа.

            Сумын Хамтарсан багт гэр бүлийн хүчирхийлэллийн шинжтэй 1 дуудлага мэдээлэл ирүүлж хамтарсан багийн хурлыг зохион байгуулж хохирогчийг шүүх шинжилгээгээр гэмтлийн зэргийг тодорхойлуулж, хүчирхийлэл үйлдэгч гэх этгээдийг шүүхэд шилжүүллээ. 

 

Зургаа: Эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр:

 

            Тус сумын Эрүүл мэндийн төв нь 03 дугаар сард 1269 иргэнд үзлэг хийлээ. Үүнээс амбулаторын үзлэг 249, урьдчилан сэргийлэх үзлэг 186, гэрийн идэвхитэй эргэлт 624, идэвхитэй хяналт 94 удаа, 116 дуудлагад явж эмнэлгийн анхан шатны болон яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэлээ.

            Тайлант хугацаанд 35 хүн хэвтэн эмчлүүлж, лаборатори оношлогоонд 174 иргэнийг хамруулан, дотоодын сургалтыг 3 төрлийн сэдвээр 3 удаа сургалт зохион байгуулан, давхардсан тоогоор 639 иргэнд хамрууллаа.

            Эрүүл мэндийн төвөөр хэвтэн эмчлүүлэгчдэд 65 нэр төрлийн 602.4 мянган төгрөг,  яаралтай тусламжид 20 нэр төрлийн 49.8 мянган төгрөг, вакцин, халдваргүйжилт, эмэгтэйчүүд, 1 удаагийн хамгаалах хэрэгсэлд 11 төрлийн 152.0 мянган төгрөгийн эм тариа тус тус зарцуулсан.

Сумын Эрүүл мэндийн төвд 255 нэр төрлийн  6.0 сая  төгрөгийн өртөг бүхий зайлшгүй шаардлагатай эмийн нөөц байна. Томуугийн үед шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн  нөөц 100%-тай байна.

 

 

 

Долоо. ХАА, газар тариалан, байгаль орчны чиглэлээр:

 

            Сумын хэмжээнд 2019-2020 өвөл 504 малчин, мал бүхий өрхийн 45911 толгой мал өвөлжиж 5 малын хорогдолтой 99.9 хувьтай онд орлоо.  2020 оны хавар 21080 толгой эх мал төллөнө.   Үүнд: гүү 926, үнээ 4951, ингэ 8, эм хонь 7998, эм ямаа 7198 байна. Үүнээс 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үнээ 172, хонь 773, ямаа 703, нийт 1648 төл хүлээн авч төл бойжилт 100 хувьтай байна.

Тайлант хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай 8, газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай 12, газар эзэмшүүлэх тухай 11, газрын талбайн хэмжээ  өөрчлөх тухай 26,  газар өмчлөх 11, бусад 4 нийт  72  өргөдөл хүсэлтийг хүлээн авч нийт 61 иргэн, хуулийн этгээдийн өргөдөл хүсэлтийг тус тус сумын Засаг даргын захирамжаар шийдвэрлэн хариу хугацаанд нь хүргүүллээ.

            2020  оны 1 дүгээр улирлын байдлаар нийт газар эзэмшигч 76 иргэн хуулийн этгээдийн  15.7 сая төгрөгийн ногдуулалтыг хийж 600.0 төгрөгийн орлого төвлөрүүллээ.

            Төмс хүнсний ногоо болон бусад зориулалтаар 26 иргэнтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулж газрын кадастрын зураг гарган өгч үйлчиллээ.

            2019 оны ус рашаан ашигласны төлбөр барагдуулахаар 15 иргэнд 1.4 сая төгрөгийн төлбөр ногдуулснаас 644.5 мянган төгрөгийг орон нутгийн орлогод төвлөрүүллээ.

            Улсын МХЕГ-ын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан зөвлөмжийн дагуу 2 иргэний 2 төрлийн төмс, хүнсний ногооны үрийг шинжилгээнд хамруулахаар аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүллээ.

            Тус сумын 24 иргэнд 4 төрлөөр нийт 187.0 тонн хүнсний ногоо, 1 иргэнд 50 кг сармисны үрэнд тус тус гарал үүслийн гэрчилгээг олголоо.

            Тайлант сард давхардсан тоогоор 20 малчин, мал бүхий иргэнд 4.3 тонн гулууз маханд мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээг олголоо.

 

Найм. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:

 

             Сумын хэмжээнд 2020 оны 03 дугаар сарын байдлаар сумын цагдаагийн хэсгээр  үйлчлүүлсэн 17 иргэнд холбогдох хуулийн дагуу хууль зүйн зөвлөгөө өглөө.

Тайлант хугацаанд иргэд ААНБ-аас зөрчлийн шинжтэй ахуйн хүрээний 3 дуудлага мэдээлэл хүлээн авч, зөрчлийн хэрэг нээхээс татгалзаж, 310 тээврийн хэрэгсэл шалгаж зөрчил гаргасан 20 иргэнийг 400.0 мянган төгрөгөөр бэлэн бус торгуулийн машинаар торгууль ногдуулж ажиллалаа.    

Эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг хүнсний дэлгүүрүүдэд давхардсан тоогоор 123 удаа хяналт шалгалт хийж, мөн харуул хамгаалалттай ААНБайгууллагад давхардсан тоогоор 24 удаа шалгаж, сонор сэрэмжтэй үүрэг гүйцэтгэх талаар зөвлөгөө өгч ажиллалаа.

 

Ес. Бусад ажлын талаар:

            Шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр:

            Сумын Онцгой комиссын жижүүрүүд өдөр тутмын мэдээг холбогдох байгууллагуудаас авч нэгтгэн аймгийн ОБГ-ын Skype хаягаар 30 удаа өглөө.

 2020 оны Аймгийн Засаг даргын 2020 оны 01-А/26 захирамжийн дагуу тус сумын нутаг дэвсгэрт хяналт тавьж ажилласанаар сумын хэмжээнд олон нийтийн аливаа арга хэмжээ зохион байгуулаагүй, заал номын сангийн үйлчилгээг зогсоолоо.

            Иргэдэд зориулсан 10 сэрэмжлүүлэг, зөвлөмж, мэдээллийг Дархан-Уул аймаг Орхон сум, Орхон сумын Засаг даргын Тамгын газар гэсэн цахим хаяг, ЗДТГ-ын мэдээллийн 2 төрлийн самбарт тус тус байршууллаа.

Шинэ короновирусийн халдвараас сэргийлэх чиглэлээр 3 удаагийн сургалт зохион байгуулж нийт 639 иргэн хамруулж, Эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлсэн 506 иргэнд видео хэлбэрээр сургалт сурталчилгаа явуулсан.

            Сумын хэмжээнд 22 өрхийн гахай,шувуу,үхрийн байранд нийт 752м² талбайг 1:1000 шингэлтийн харьцаатай hi-cop уусмалаар ариутгаж, 1.5 кг ариутгалын бодис зарцуулан халдваргүйжүүлэлт хийлээ. Мөн аймгийн Засаг даргын 2020 оны 1-04/01 дүгээр захирамжийн хүрээнд корона вирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор ЗДТГ, “Шар эх сүрэг” ХХК-тай хамтран 6 байрны 12 орцны 1980м² талбайд, хогийн цэгийн 20м² талбай, 4 уурын зуухны 275м² талбайн  2275м² газруудад  нийт 2 удаа 4675м² талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн.

            Сумын хэмжээнд  үйл ажиллагаа явуулдаг 10 хүнсний дэлгүүрүүдээс өргөн хэрэглээний хүнсний судалгааг 3 удаа авч нэгтгэн аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт хүргүүллээ. Мөн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг 10 хүнсний дэлгүүрт хүргүүлж биеэлэлтэд нь 2 удаа хяналт тавьж ажиллалаа.

Эрүүл мэндийн яамнаас короновирусийн үед хэрэглэгдэх 17 нэр төрлийн 1 удаагийн хэрэгсэл, эм, ариутгалын бодисыг сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн.

            Цагдаагийн хэсгээс 125 иргэнд мэдэгдэл зөвлөмж өгч нийтийн тээврийн “ЭБОО” ХХК-д 9 тээврийн хэрэгсэлд 3 удаагийн үзлэг явуулж худалдаа үйлчилгээний 12 цэг салбарын  ажлын цагийн хуваарьт хяналт тавьж ажиллалаа. Мөн аймаг, нийслэлээс авто замаар хөдөө орон нутагт зорчих хөдөлгөөнийг хаасан тухай мэдээллийг иргэдэд нийтийн зар мэдээний тоног төхөөрөмжөөр 20 удаа явуулж хүргэлээ.

            Сумын Засаг даргын 2020 оны А/24 дугаар захирамжаар 7 албан хаагч, 4 чиглэлд эргүүлээр ажилласан.

            Зам тээврийн хөдөлгөөн түр хязгаарласантай холбогдуулан Орхон сумаас Дархан-Сэлэнгийн төв зам хүртэлх уулзвар, Баян-Уул, Ноёнхонгор, төмөр замын нүхэн 4 постоор 191  машиныг буцааж зөвшөөрөлтэй 119 машиныг нэвтрүүлсэн.

            Орхон сумаас Улаанбаатар хотын чиглэлд хүнсний ногоо тээвэрлэх 9, Сэлэнгэ чиглэлд 2 авто машин, Улаанбаатар хотын чиглэлд хүнсний дэлгүүрийн бараа тээвэрлэх 2 нийт 13 авто машинд сумын Засаг даргын албан бичгээр тээвэр хийх зөвшөөрөл олголоо.

           

 

 

Танилцсан:

                                  Засаг дарга                                            Б.Алтансарнай

Хянасан:

          ЗДТГ-ын дарга                             С.Дэлгэржаргал

Тайлан гаргасан:

             Нийгмийн бодлогын мэргэжилтэн                      О.Дамдинсүрэн

 

 

 


Нийтлэгдсэн: 2020-03-27 16:50:00