Дархан-Уул аймгийн Орхон сумын ЗДТГ-аас төлөвлөгөөт болон цаг үеийн ажлын хүрээнд 01 дүгээр сард хийсэн ажлын тайлан

Дархан-Уул аймгийн Орхон сумын

ЗДТГ-аас төлөвлөгөөт болон цаг үеийн ажлын хүрээнд

01 дүгээр сард хийсэн ажлын тайлан

 

2022.01.21                                                                                                                        Орхон

Тус сумын Засаг даргын Тамгын газар нь 01 дүгээр сард иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

 

Нэг. Иргэний бүртгэл мэдээлэл, өргөдөл гомдол барагдуулах чиглэлээр:

Сумын Засаг дарга болон түүний  Тамгын газарт харилцагч байгууллагуудаас  54 албан бичиг ирүүлснээс хугацаатай болон хариутай албан бичиг 25 ирүүлснийг хүлээн авч холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж 17 албан бичгийн хариуг хугацаанд нь хүргэж, 8 албан бичгийн хариу хугацаа болоогүй судлагдаж байна.

Сумын Засаг даргаас үндсэн үйл ажиллагааны чиглэлээр 6, боловсон хүчний чиглэлээр 3 захирамж, ЗДТГ-ын даргаас үндсэн үйл ажиллагааны чиглэлээр 1, боловсон хүчний чиглэлээр 5 захирамж тус тус гаргасан байна. Үүнээс ЗДТГ-ын даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/02-Б/05 тушаалаар Төрийн албаны тусгай шалгалтад тэнцсэн Нийгмийн бодлогын мэргэжилтэн, Бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Төсөв, төрийн сангийн мэргэжилтэн, Хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн нарыг  тус тус томилолоо.

Хөтлөх нэрийн жагсаалтын дагуу байгууллагын архивт 3 албан хаагч 9 боть баримтыг үдэж хавтаслан хүлээлгэж өглөө.

Иргэдээс бичгээр 15 өргөдөл хүлээн авч, 1 өргөдөл шийдвэрлэн, шийдвэрлэх хугацаа болоогүй 14 өргөдөл судлагдаж байна.

ЗДТГ-ын үйл ажиллагааны 4 төрлийн мэдээг Орхон сумын Засаг даргын Тамгын газар цахим хуудсанд байршууллаа.

Иргэний бүртгэл мэдээллийн үйлчилгээг 53 иргэнд үзүүллээ. 

           

Хоёр. Эдийн засаг, төсөв, шилэн дансны үйлчилгээний чиглэлээр:

Орон нутгийн төсвийн орлого, зарцуулалт, шилэн дансны мэдээлэл

Тайлант хугацаанд орон нутгийн татварын орлого 18.8 сая төгрөгийн төлөвлөгөөтэйгөөс 21.2 сая төгрөг буюу 112 хувийн гүйцэтгэлтэй байна.

Төсөвт байгууллагууд төрийн сангийн системээр 9 удаа төлбөрийн хүсэлтээр 25.1 сая төгрөгийн гүйлгээ хийсэн.

Шилэн данс цахим системд мэдээллэх хуваарийн дагуу 6 төсөвт байгууллага, 1 ОНӨБ өссөн дүнгээр нийт 28 төрлийн мэдээг давхардсан тоогоор 1356 удаа мэдээллэхээс 1332 мэдээг хугацаанд, 24 мэдээг хугацаа хоцроож мэдээллэсэн.

Орон нутгийн хөгжлийн сан

2022 оны сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийт 535.0 сая төгрөгийн 10 төсөл, хөтөлбөр арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Тайлант сард тус сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээний  ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг  боловсрууллаа. Мөн төрийн албан хаагчийн орон сууц барих ажлын зураг төсөв хийлгэх гэрээг Улаанбаатар хотын Автотик ХХК-тай байгуулан, зураг төсвийн ажил хийгдэж байна.

2022 онд хийгдэх 9 төсөл, арга хэмжээний зураг төсвийг Автотик болон Дархан од нар ХХК-уудтай гэрээ байгуулан тайлант хугацаанд 3 ажлын зураг төсвийг бүрэн хүлээн авлаа.

Сум хөгжүүлэх сан

Тайлант сард 3 сая төгрөгийн зээлийн эргэн төлөлт төвлөрүүлхээс 2.1 сая төгрөг буюу 70 хувийн гүйцэтгэлтэй байна.

 

Гурав. Соёл, урлаг, спортын чиглэлээр:

Тайлант сард амралтын өрөөг засварлаж, спорт заалны шалыг лакдах ажил хийгдлээ. 2 уулзалт хурал цуглаанд 92, спортын 1 арга хэмжээ зохион байгуулж 25 иргэнд тус тус үйлчилгээ үзүүллээ. Соёлын төв 61.0 мянган төгрөгийн өөрийн орлого бүрдүүллээ.

 

Дөрөв. Боловсрол, соёл, эрүүл мэндийн чиглэлээр:

 Боловсролын чиглэлээр:

ЕБС-ийн 22 удаагийн сургалтад 44 албан хаагчийг хамруулж ур чадварыг дээшлүүллээ. ЕБС-ийн эрсдэлд орж болзошгүй 2 сурагчид гарын бэлэг өглөө. 1 дүгээр ангийн 20 сурагчид 12 цагийн 6 хоногийн хоцрогдол арилгах давтлага зохион байгууллаа. 23 албан хаагчийн журналын бичилтэд зааварчилгаа өглөө. Сурагчдын амралтаар албан хаагчид анги кабинетуудыг тохижууллаа.

 

Эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр:

Амбулаторийн үзлэг болон дуудлагаар хуваарийн дагуу үзлэг хийж, өвчний учир амбулаторийн үзлэг 372,   түргэн тусламжийн дуудлага 65 , урьдчилан сэргийлэх үзлэг 278, идэвхтэй хяналт 67, гэрийн эргэлт 711  нийт 788 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ  үзүүллээ. Эмнэлэгт 27 хүүхэд 11 нийт 38 хүн хэвтэн эмчлүүлж байна. Томуугийн үед шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн  нөөц 90 хувьтай байна. Түргэвчилсэн тест 250, PCR шинжилгээний оношлуур 300 байна.

Эрт илрүүлэг үзлэг: Артерийн гипертензи, чихрийн шижингийн эрт илрүүлэг үзлэгт хамрагдах 18-аас дээш насны иргэдийн бүртгэлд 2258 иргэн бүртгэгдсэнээс хуучин артерийн гипертензитэй 162 хүн,  хуучин чихрийн шижинтэй  24 хүн  хяналтанд байдаг. Монгпений үзлэгт 164 иргэн хамрагдсан. Хөхний үзлэгт хамрагдах 40-өөс 69 насны 546 эмэгтэйн судалгааг гаргаж 54 эмэгтэйд хөхний үзлэг хийсэн. 55-аас дээш насны 289 эмэгтэй, 60-аас дээш насны 148 эрэгтэй нийт 437 ахмад настны  бүртгэлийг шинэчлэн гаргаж 34 ахмадыг гэрээр эргэлт хийж зөвөлгөө өглөө.

Коронавируст цар тахлын нөхцөл байдал:

            2022 оны 01 дүгээр сарын 20-ны байдлаар Ковид-19 короновирусын халдварын тохиолдол нийт 83 бүртгэгдсэн. Үүнээс эмчлэн тусгаарлах байранд 32 иргэн   /том хүн-21, хүүхэд-11/ хэвтэн эмчлүүлж,   гэрийн эмчилгээнд 34 иргэн /том хүн-21, хүүхэд-13/ хамрагдаж  нийт 66 иргэн эмчлэгдэж байна.

Ойрын хавьтлаар 74  иргэн бүртгэж утсаар зөвөлгөө өгсөн.

Түргэвчилсэн тестээр 13 иргэнд шинжилгээ хийснээс 9 иргэн эерэг гарсан.

Дархлаажуулалтын мэдээ:

  • 1-р тунд өссөн  дүнгээр нийт 1898 /98.5%/
  • 2-р тунд өссөн дүнгээр нийт 1893 /98.5%/
  • 3-р тунд өссөн дүнгээр нийт 1194 /52,9%/ 
  • 4-р тунг 3 иргэнд хийж 52 /2.7%/-тай байна.

Вакцины  3-р тунд 3, 4-р тунд 3 нийт 6 иргэн вакцинд хамрагдсан.

Вакцины нөөц 54 тун.  Нийт орны тоо 40, одоо байгаа орны нөөц 8 байна.

Жирэмсний хяналтын мэдээлэл:

Одоо  жирэмсний хяналтанд 12 эх хянагдаж байна. Тайлант сард шинээр 2 жирэмсэн хяналтанд авсан байна. Аймгийн төрөх эмнэлэгт 2 эх амаржлаа.

           

Тав. ХАА, газар тариалан, байгаль орчны чиглэлээр:

Газрын кадастр, бүртгэл

Газрын эзэмших эрхийн гэрчилгээ шинэчлэх хүсэлтэй 12 иргэний газарт дундын мэдээллийн сангаар дамжуулан Э дугаар авч газар эзэмших эрхийн гэрчилгээг бичиж гэрээ байгуулсан. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж авсан иргэний худалдан авах гэрээ 23, кадастрын  зургаар 36 иргэнд тус тус үйлчилсэн.

Хөдөө аж ахуй

Сумын Засаг даргын 2021 оны А/185 дугаар захирамжаар 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс Хорио цээрийн дэглэмийг цуцалж, хязгаарлалтын дэглэмд шилжүүлсэн. Сумын Засаг даргын 2022 оны 01-А/05 дугаар захирамжийн дагуу 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хязгаарлалтын дэглэмийг цуцалж, хяналтын пост буусан.

Шүлхий өвчнөөр өвчлөөд эдгэрсэн 4 өрхийн 10 толгой  үхрийг ялган тэмдэглэж, бэлчээрт гаргахгүй байх, 60 хоногийн дотор хүнсэнд хэрэгцээлэх талаар мэдэгдэл хүргүүллээ. Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 4 малчны 71 үхэрт үзлэг тандалт хийж, тандалтаар шүлхий өвчин илрээгүй. 4 малчны хашаа хорооны 320 м.кв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ.

Байгаль орчин

2021 онд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтаар торгуулийн арга хэмжээ авхуулсан 1 иргэнтэй холбогдох хэргийн материалыг бэлтгэж Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд байцаагчийн шийтгэврийг албадан гүйцэтгүүлэхээр хандлаа.

Ерөө голын сав дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийхэд илэрсэн зөрчилгүй.

1  аж ахуйн нэгжээс ирүүлсэн хүсэлтийн дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхээр аймгийн БОАЖГазарт хандсан. Сумын төсөвт 6 байгууллагаас гамшгаас хамгаалах бэлэн байдлын судалгааг авч нэгтгэлээ.

 

Зургаа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дуудлага, мэдээлэл 2 үүнээс:

-Эрүүлжүүлсэн-2

-Зөвлөгөө  өгсөн-15

Авлига, ашиг сонирхол, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр:

-ХАСХОМ мэдүүлсэн -1

Архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр:

-Дуудлага-24

-Эрүүлжүүлсэн- 2

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр:

-Тээврийн хэрэгсэл жолоодсон үед зөрчил гаргасан-25

-Жолоодох эрх хассан -5, торгуулийн хэмжээ 550.0 мянган төгрөг

Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:

-Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө-45

-Хууль бусаар галт зэвсэг эзэмшсэн, ан хийсэн-1 иргэн тус тус байна.

 

Долоо. Бусад ажлын талаар:

  1. Төсвийн байгууллагуудын бичиг хэргийн ажилтнуудыг чадавхижуулах зорилгоор төсвийн 5 байгууллагын бичиг хэргийн ажилтнуудыг тус бүр 7 хоногийн хугацаатай ЗДТГ-ын Архив, бичиг хэргийн ажилтныг дагалдуулан ажиллуулах хуваарь баталж тайлант хугацаанд 2 албан хаагчид баримтын эмх цэгц,  албан бичгийн бүрдэл, стандартын шаардлагыг хангах талаар тус тус зөвлөлөө.
  2. Төсөвт байгууллагын дарга эрхлэгч нарын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээг танилцуулж цаашид анхаарах  асуудлын талаар арга зүйн зөвлөгөө өглөө.
  3. ААНБ-ын хог хаягдлыг 7 хоногийн 2 өдөр цэвэрлэж, сумын төвийн хорооллуудын 283 айл өрхөөс рейс хийж, нийт 136 м.куб хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ. Төв зам дагуу болон нийтийн эзэмшлийн талбайн цасыг албан байгууллагуудад хуваарилан цэвэрлүүллээ.

 

 

 

Танилцсан:

                                          Засаг дарга                     Б.Алтансарнай

 

Хянасан:

ЗДТГ-ын дарга                     С.Дэлгэржаргал

 

Тайлан гаргасан:

      ХЭЗХМэргэжилтэн                      С.Халиун

 

 

 


Нийтлэгдсэн: 2022-01-25 15:02:01