Дархан-Уул аймгийн Орхон сумын ЗДТГ-аас төлөвлөгөөт болон цаг үеийн ажлын хүрээнд 02 дугаар сард хийсэн ажлын тайлан

 

 

 

Тус сумын Засаг даргын Тамгын газар нь 02 дугаар сард иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

 

Нэг. Иргэний бүртгэл мэдээлэл, өргөдөл гомдол барагдуулах чиглэлээр:

Сумын Засаг дарга болон түүний Тамгын газарт харилцагч байгууллагуудаас 53 албан бичиг ирүүлснээс хугацаатай болон хариутай албан бичиг 26 ирүүлснийг хүлээн авч холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж 19 албан бичгийн хариуг хугацаанд нь хүргэж, 7 албан бичгийн хариу хугацаа болоогүй судлагдаж байна.

Иргэдээс бичгээр 29 өргөдөл хүлээн авч, 21 өргөдөл шийдвэрлэн, шийдвэрлэх хугацаа болоогүй 8 өргөдөл судлагдаж байна.

Иргэний бүртгэл мэдээллийн үйлчилгээг 52 иргэнд үзүүллээ.

 

Хоёр. Эдийн засаг, төсөв, шилэн дансны үйлчилгээний чиглэлээр:

           

2.1 Төсвийн орлого, орон нутгийн төсвийн зарцуулалт, тайлан мэдээ:

Орон нутгийн татварын орлого 1 дүгээр сард 20.7сая төгрөгийн төлөвлөгөөтэйгөөс  тайлант хугацаанд 34.2 сая төгрөг буюу сарын гүйцэтгэл 165 хувийн гүйцэтгэлтэй байна.

Тайлант сард санхүүгийн дэмжилгээр 105.3 сая төгрөгийн дэмжлэг авахаас 85.2 сая төгрөгийг санхүүжилт, өмнөх буюу 1 дүгээр сард 109.2 сая  төгрөгийн дэмжлэг авхаас 54.0 сая төгрөгийн санхүүжилтийг тус тус авсан байна.

Тайлант хугацаанд 2022 оны 1 дүгээр сарын төсвийн гүйцэтгэлийг нэгтгэн гаргаж, шилэн данс болон холбогдох сайтад мэдээлсэн. Үүнд: сумын татварын орлого өссөн дүнгээр 55.4 сая аймгаас санхүүгийн дэмжлэг 139.2 сая төгрөг, төсвийн зарцуулалт 315.2 сая төгрөг байна.  Тайлант хугацаанд төсөвт байгууллагууд төрийн сангийн системээр нийт 32 ширхэг төлбөрийн хүсэлтээр 292.5 сая төгрөгийн гүйлгээг хийлгэлээ.

2.2 Төсвийн гүйцэтгэлийн мэдээ, шилэн дансны мэдээлэл:

Тайлант сард сумын төсөвт байгууллагуудын 2022 оны 1 дүгээр  сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ, кассын тайланг хүлээн авч сангийн яамны И-Хуулга-тай  тааруулан хянан баталгаажуулан ажиллалаа. 01 дүгээр сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр 6 төсөвт байгууллага 35.0 сая төгрөгийн өглөгтэй гарсан нь аймгийн санхүүжилт тайлант сард бүрэн ороогүйгээс болон дулаан хангамжийн доголдолын улмаас түлш халаалтын зардлын санхүүжилт бүрэн хийгдээгүйтэй холбоотой үүссэн өглөг байна.

2022 оны 02 сарын 07, 15-ны дотор мэдээлэх хуваарийн дагуу Шилэн данс цахим системд сумын 6 төсөвт байгууллага, орон нутгийн өмчит 1 байгууллага өссөн дүнгээр нийт 16 төрлийн мэдээг давхардсан тоогоор 94 удаа мэдээллэхээс хугацаандаа 124 мэдээг мэдээллэж хоцорсон мэдээгүй үзүүллэлттэй байна.

Үүнд:

-           ИТХ - 16 мэдээ

-           ЗДТГ - 16 мэдээ

-           ЕБС -16 мэдээ

-           Цэцэрлэг - 16 мэдээ

-           Эрүүл мэндийн төв -16 мэдээ

-          Соёлын төв - 16 мэдээ оруулахаас хоцорсон 3 мэдээ

-           Орхон тохижилт -14 мэдээ оруулахаас хоцорсон мэдээгүй

-           Орхон сумын нэгтгэл мэдээ – 14 мэдээг тус тус мэдээлсэн байна. Шилэн дансны мэдээллэлийн мэдээлсэн төвшин тайлант хугацааны үзүүлэлтээр 100 хувьтай байна.

2.3 Орон нутгийн хөгжлийн сан:

2022 оны сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийт 535.0 сая төгрөгийн 10 төсөл, хөтөлбөр арга хэмжээг хэрэгжүүлхээр төлөвлөсөн. Тайлант сард тус сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээний ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулан ажиллалаа. Мөн Төрийн албан хаагчийн орон сууц барих ажлын зураг төсөв хийлгэх гэрээг Улаанбаатар хотын “Автокит” ХХК-тай байгуулан, зураг төсвийн ажил эхэлсэн байна.

2022 онд хийгдэх 9 арга хэмжээний зураг төсвийг “Автокит” болон “Дархан Од Нар” ХХК-уудтай гэрээ байгуулан тайлант хугацаанд 3 ажлын зураг төсвийг бүрэн хүлээн авлаа.

Мөн хугацаанд өмчлөлийн газрын хянан баталгааг “Гранд-Амур” ХХК-иар гүйцэтгүүлэхээр 10.0 сая төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг байгууллан ажиллаж байна. Аймгаас ОНХС-ийн санхүүжилтийн хуваарийн дагуу тайлант хугацаанд санхүүжилт орж ирээгүй бөгөөд гэрээ байгуулсан гүйцэтгэгч талд санхүүжилт олгогдоогүй байна.

 2.4 Сум хөгжүүлэх сан:

 Тайлант  сард  СХС-ийн зээлийн эргэн төлөлтөөр өссөн дүнгээр 6.0 сая төгрөгийн зээлийн эргэн төлөлт төвлөрүүлэхээс тайлант хугацаанд 2.9  сая төгрөг буюу сарын гүйцэтгэл 48.3 хувийн гүйцэтгэлтэй байна.

 

Хоёр. Соёл, урлаг, спортын чиглэлээр:

Сумын соёлын төвд гар болон сагсан бөмбөгийн секц хичээллэж 25 сурагч хамрагдлаа. Нийтийн биеийн тамирын спортыг хөгжүүлэх хүрээнд төсөвт байгууллагын  137 албан хаагч болон 6-12 дугаар ангийн 174 сурагчдад үнэ төлбөргүй үйлчлэх төлбөргүй тодорхой цагуудад үйлчлэх төлөвлөгөө гаргалаа. Соёлын төв 182.0 мянган төгрөгийн өөрийн орлого бүрдүүллээ.

 

Гурав. Боловсрол, соёл, эрүүл мэндийн чиглэлээр:

3.1 Боловсролын чиглэлээр:

Сургуулийн өмнөх боловсролд 69  хүүхэд, ерөнхий боловсролын сургуульд 394 сурагч суралцаж байна.  ЕБС-ийн 3 багшийг аймгийн Заах арга зүйн нэгдлийн ажилд оролцуулж, 38 албан хаагчийг сургалтад хамруулж ур чадварыг дээшлүүллээ. Хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор 2 дугаар улирлын сургалтын хөтөлбөр төлөвлөгөөгөө 24 албан хаагч батлууллаа.  Математикийн хичээлийн чанарыг сайжруулах, математикийн хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын хэмжээст оноог дээшлүүлэх зорилгоор suraad.mn программ ашиглан цахимаар математикийн шалгалтыг 2 удаа зохион байгуулж сурагч нэг бүрээр түвшин тогтоолоо. Тусгаарлалтад орсон 4 ангийн сурагч болон мэргэжлийн багш нар цахим хичээлийн группээр дамжуулан сургалтыг зохион байгуулж байна. ЕБС нь 9 төрлийн сонгон, секц, дугуйланд 139 сурагчийг хамрагдаж байна. ЕБС-ийн нийт хөрөнгө, төсвийн орлого, зарлага, гүйцэтгэлийн тайланг боловсролын мэдээллийн систем рүү орууллаа.

            СӨБ нь сургалтын үйл ажиллагаа явагдах болсонтой холбоотойгоор ЭМТ-тэй хамтран цагаан хорхойн шинжилгээг 6 бүлгийн 116 хүүхэд, 7 албан хаагчийг хамруулж, 8 хүүхдийн шинжилгээ эерэг гарч эмчлүүлж байна. СӨБ-ын 12 албан хаагчийг сургалтад хамруулж ур чадварыг дээшлүүллээ. Багш хөгжлийн төвийг сургалтын 2 самбараар нэмэгдүүллээ. Ангилан ялгах эко хогийн сав 1-ийг авч байгууллагынхаа гадна байршууллаа.

Тайлант хугацаанд цэцэрлэгийн 2, сургуулийн 4 хүүхэд ковидоор өмчилж эдгэсэн бөгөөд 122 сурагч тусгаарлалтад орсон. ЕБС-ийн 1, СӨБ-ын 1 албан хаагч ковидоор өвчилсөн.  

 

3.2 Эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр:

 

Тайлант сард амбулаторийн үзлэг 348, түргэн тусламжийн дуудлага 56, урьдчилан сэргийлэх үзлэг 211, идэвхтэй хяналт 116, гэрийн эргэлт 104  нийт 835 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг  үзүүллээ. Жирэмсний хяналтанд 15 эх хянагдаж, шинээр 2 жирэмсэн эх хяналтанд орлоо. Эмнэлэгт том хүн 8, хүүхэд 14 нийт 22 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Монгпений үзлэгт 100 иргэн хамрагдсан. Хөхний үзлэгт хамрагдах 40-69 насны 546 эмэгтэйн судалгааг гаргаж 7 эмэгтэйд хөхний үзлэг хийсэн. Малчдын эрүүл мэндийг дэмжих, архидан согтуурахтай тэмцэх 1 сарын аяны хүрээнд хөдөөгийн 50 малчин иргэдэд халдварт болон халдварт бус өвчнөөр урьдчилан сэргийлэх үзлэг хийлээ.

Тэмбүүг устгая аяны хүрээнд DUO тестээр зорилтот бүлгийн  жирэмсэн 5 эхээс шинжилгээ авч явуулж, илэрсэн өөрчлөлтгүй болно.

55-аас дээш насны 289 эмэгтэй, 60-аас дээш насны 148 эрэгтэй нийт 437 ахмад настны  бүртгэлийг шинэчлэн гаргаж 45 ахмадыг гэрээр эргэлт хийж зөвөлгөө өглөө.

2022 оны 02 дугаар сарын 21-ны байдлаар 3 хүнээс шинжилгээ авч 2 батлагдаж нийт коронавирусээр өвчилсөн хүний тоо 229 /том хүн 148, хүүхэд 82/,одоо байгаа  26, эмчлэн тусгаарлах байранд 18 /5 том хүн, 13 хүүхэд/ , гэрээр 8 иргэн  /3том хүн, 5хүүхэд/ байна. Эмчлэгдэн гарсан 203 иргэн байна.

            Ойрын хавьтлын 23 иргэн байна.Тухайн иргэдэд утсаар зөвөлгөө мэдээлэл өдөр бүр өгсөн.

  • 1-р тунд өссөн дүнгээр нийт 1900 /98,5/
  • 2-р тунд өссөн дүгээр нийт 1894 /98,5/
  • 3-р тунд өссөн дүнгээр нийт 1238 /55 %/
  • 4-р тунд өссөн дүнгээр 116 иргэн.

 

Вакцины нөөц 60, Нийт орны тоо 40, Одоо байгаа орны нөөц 22 байна. Томуугийн үед шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн  нөөц 90 хувьтай байна.

Түргэвчилсэн тест 275, PCR шинжилгээний оношлуур 580 байна.

 

Дөрөв: Нийгмийн хамгааллын чиглэлээр:

Сумын Засаг даргын 2022 оны 01-А/25 дугаар захирамжаар хурдан морины сунгаа, үсэргээ, уралдаан зохион байгуулахыг 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хориглолоо.

Хамтарсан багт гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 2 дуудлага мэдээлэл ирсний дагуу нөхцөл байдлын үнэлгээ хийж 2 кейс нээж 1 иргэнийг архины эсрэг эмчилгээнд хамруулж, 1 иргэнийг 14 хоногийн хугацаатай баривчлуулахаар холбогдох материалыг шүүхэд хүргүүлж, 1 иргэнийг шүүх эмнэлэгт үзүүлж 4 иргэнд зөвлөгөө өгч “Нийгмийн ажил үйлчилгээний нэгдсэн сан”-д бүртгэлээ.

Хүүхэд хамгааллын жилийн хүрээнд зорилтот өрхөд нөхцөл байдлын үнэлгээ хийх, хүчирхийллийн болзошгүй эрсдэлтэй гэр бүлийг илрүүлэх ЗДТГ-ын даргын баталсан  удирдамжийн дагуу 13 өрхөөр явж, 4 төрлийн гарын авлага тараалаа.

 

Тав. ХАА, газар тариалан, байгаль орчны чиглэлээр:

5.1 Газрын харилцааны чиглэлээр:

Сумын Засаг даргын захирамжаар 20 иргэний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн. Үүнээс газар эзэмшүүлэх 2, хугацаа сунгах 2, өмчилсөн газрын талбайн хэмжээ өөрчлөх 5, эзэмшил газрын талбайн хэмжээ өөрчлөх 3, газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх 7, хүчингүй болгох 1, хүсэлт тус тус байна. Газар зохион байгуулалтын цахим системд бүртгэлгүй сумын 1, 2 дугаар багийн 154  иргэнтэй холбогдож нөхөн бүрдүүлэлтийн ажилтай холбоотой мэдээллийг хүргэж, 38 иргэн ирж нөхөн бүрдүүлэлтэд хамрагдсан. Газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээ шинэчлэх хүсэлтэй 10 иргэний газарт дундын мэдээллийн сангаар дамжуулан Э дугаар авч  газар эзэмших эрхийн гэрчилгээг бичиж гэрээ байгуулсан. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж авсан иргэний худалдах худалдан авах гэрээ 9, кадастрын зургаар 15 иргэнд үйлчилсэн.

5.2 Газар тариалан, хүнс, жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр:

Тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа 7686 зоорийн судалгааг гаргаж аймгийн ХХААГ-т хүргүүлсэн. “Ургамлын гарал үүсэл, Пестицидийн бүртгэл хяналтын систем”-ийн программыг хянаж 3 тариаланчид 4 төрлийн хүнсний ногооны гарал үүслийг олгосон.

Хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний судалгааг үйл ажиллагаа явуулж буй 12 хүнсний дэлгүүрээс авч 7 хоног бүрийн Даваа гарагт аймгийн ХХААГ-т хүргүүлж байна. Тамхины тусгай зөвшөөрөл олгох хүсэлт ирүүлсэн 1 ААНБ-д холбогдох хуулийн дагуу сумын Засаг даргын 01-А/23 дугаар захирамжаар 3 жилийн хугацаатай тамхи худалдаалах зөвшөөрөл олгосон.

5.3 Байгаль орчны чиглэлээр:

2021 онд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтаар торгуулийн арга хэмжээ авхуулсан 1 иргэнтэй холбогдох хэргийн материалыг бэлтгэж Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд байцаагчийн шийтгэврийг албадан гүйцэтгүүлэхээр хандлаа. Тус сумын нутаг дэвсгэрт гарсан Амьтны тухай хуулийг зөрчсөн 1 иргэнтэй холбогдох хэргийг шалган зөрчлийн хэрэг нээж шалган шийдвэрлэж прокурорын хяналтад хүргүүллээ.

5.4 Мал аж ахуйн чиглэлээр:

24 том мал зүй  бусаар хорогдож  мал сүрэг 99.9 хувьтай онд орлоо. Энэ онд 24476 эх мал төллөнө. Төллөхөөс 527 төл мал хүлээн авч, гарсан хорогдолгүй болно. Сумын хэмжээнд малчдын бэлтгэсэн өвс тэжээлийн нөөцийн 70 хувь нь зарцуулагдсан бөгөөд тайлант сард аймгийн нөөцөөс хямдралтай үнээр 100 боодол өвс, 350 боодол ногоон тэжээлийг 3 өрхийн малчдад захиалгийн дагуу олголоо. Том  малын зүй бус хорогдолын мэдээ сумын аюулгүйн нөөцийн өвс тэжээлийн зарцуулалтын мэдээг долоо хоног бүрийн Пүрэв гарагт ХХААГ-т хүргүүлж байна.

Сумын Засаг даргын 2022 оны 01-А/05 дугаар захирамжийн дагуу  5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг шүлхий өвчнөөр өвчлөөд эдгэрсэн 2 өрхийн 3 толгой үхрийг шаардлагаар нядлуулсан.  Сумын хэмжээнд 16 малчин, мал бүхий иргэнд 2680 кг мах, 19 ширхэг арьс ширэнд мал эмнэлгийн гэрчилгээг мэдрэхүйн эрхтний үзлэгийг тогтмол хийж олголоо.  Аймгийн Мал эмнэлэгийн газрын даргын 2022 оны 28 тоот албан бичгийн дагуу сумын хэмжээнд 120 малчин, мал бүхий өрхөд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тандалт судалгааг явуулж, зөвлөгөө өглөө. Тандалтаар шүлхий өвчний ямар нэгэн  шинж тэмдэг илрээгүй. Мал эмнэлэгийн үйлчилгээний 2 нэгжид 6 малчнаас 6 дуудлага ирсний дөгуу эмчилгээ үзүүлж, зөвлөгөө өглөө.

 

Зургаа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:

Тайлант сард 25 дуудлага мэдээлэл хүлээн авч өдөр болон шөнийн эргүүлийг 21 удаа гүйцэтгэж, 2 иргэнийг эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэж, 185 иргэн, 9 ААНБ-ыг шалгаж, 15 иргэнийг гэрт нь хүлээлгэн өгч, 155 иргэнд хууль зүйн зөвлөгөөг өгч ажиллалаа.  Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр сумын 1, 2 дугаар багт хөдөлгөөнт эргүүл шалгалтыг 15 удаа гүйцэтгэж 340 тээврийн хэрэгслийг шалгаж, зөрчил гаргасан 37 жолоочид 1,025.0 төгрөгийн торгуулийн арга хэмжээг авч ажиллаа. Сар шинийн баярын үеэр сумын Засаг даргын 01-А/13 дугаар “Хариуцлагатай эргүүл ажиллуулах тухай” захирамжийн дагуу 6 байгууллагын 42 албан хаагч ажиллах хугацаанд хяналт тавьж, хамтран ажиллаа. Хариуцлагатай эргүүлүүд ажиллах хугацаандаа зөрчил дутагдал гаргаагүй болно.

 

Долоо. Бусад ажлын талаар:

1. Төсөвт 3 байгууллага 74 албан хаагчдад "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм", “Эмнэлэгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ болон Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ” сургалтыг тус тус зохион байгууллаа.

2. Сумын Засаг даргын Тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу ЗДТГ-ын  төрийн захиргааны 12 албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд аудит хийж, тайланг ЗДТГ-ын даргад танилцуулж илэрсэн үл тохиролыг залруулах хугацаатай үүрэг өглөө.

3. Сумын засаг даргын нөөц хөрөнгөөс 900.0 мянган төгрөгийг зарцуулж, 1000 кг давс цацаж, цас мөс хайлууллаа.

4. Төрийн 6 болон хувийн хэвшлийн 8 аж ахуйн нэгж, байгууллагын нийт 112 ажиллагсад цас цэвэрлэгээнд оролцож сумын төвийн доторхи 8 км авто зам, явган хүний 400 м.кв авто зогсоол, албан байгууллага орчмын зам талбайг цэвэрлэлээ.

5. 5 ААНБ-ын 24 м.куб, 360 айл өрхийн 152 м.куб хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргэж, 325.0 мянган төгрөг, 5 ААНБ-ын 251 м.куб, 132 айл өрхийн 177 м.куб талбайг цэвэр усаар хангаж, 1,230.0 мянган төгрөгийн орлого төвлөрүүллээ.

6. Орхон хаалганаас төв хүртэл 11 км замын хагарсан замыг нөхөх, арчлал хамгаалалт хийж тэмдэг тэмдэглэгээг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд засмал замын урсгал засварын ажлын техникийн зураг төслийг “Дархан од нар” ХХК-аар хийлгэлээ.

7. Эмчлэн тусгаарлах байр, 9 дүгээр цэцэрлэг, ЕБС сумын хэмжээнд 19 удаа 72017 мянган м.кв талбайд ариутгал хийсэн.

 

 

 

Танилцсан:

                                     Засаг дарга                            Б.Алтансарнай

 

Хянасан:

ЗДТГ-ын дарга                     С.Дэлгэржаргал

 

Тайлан гаргасан:

             ХЭЗХМэргэжилтэн               С.Халиун

 

 

 

 

 

 

 

 


Нийтлэгдсэн: 2022-02-25 14:02:35