Дархан-Уул аймгийн Орхон сумын ЗДТГ-аас төлөвлөгөөт болон цаг үеийн ажлын хүрээнд 05 дугаар сард хийсэн ажлын тайлан

 

 

Тус сумын Засаг даргын Тамгын газар нь 05 дугаар сард иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

 

Нэг. Иргэний бүртгэл мэдээлэл, өргөдөл гомдол барагдуулах чиглэлээр:

Сумын Засаг дарга болон түүний Тамгын газарт харилцагч байгууллагуудаас 82 албан бичиг ирүүлснээс хугацаатай болон хариутай албан бичиг 23 ирүүлснийг хүлээн авч холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж 15 албан бичгийн хариуг хугацаанд нь хүргэж, 8 албан бичгийн хариу хугацаа болоогүй судлагдаж байна.

Сумын Засаг даргаас үндсэн үйл ажиллагааны чиглэлээр 21, боловсон хүчний чиглэлээр 7, ЗДТГ-ын даргаас үндсэн үйл ажиллагааны чиглэлээр 1, боловсон хүчний чиглэлээр 8 тушаал тус тус гаргасан.

Иргэдээс бичгээр 418 өргөдөл хүлээн авч, 406 өргөдөл шийдвэрлэн, шийдвэрлэх хугацаа болоогүй 12 өргөдөл судлагдаж байна.

Угтах үйлчилгээг 709 иргэнд үзүүллээ.

Иргэний бүртгэл мэдээллийн үйлчилгээг 239 иргэнд үзүүллээ.

 

Хоёр. Эдийн засаг, төсөв, шилэн дансны үйлчилгээний чиглэлээр:        

2.1 Төсвийн орлого, орон нутгийн төсвийн зарцуулалт, тайлан мэдээ:

Орон нутгийн татварын орлого тайлант сард 24.5 сая төгрөгийн төлөвлөгөөтэйгөөс тайлант хугацаанд 7.1 сая төгрөг төвлөрч сарын гүйцэтгэл 34.5 хувьтай байна.

2022 оны 4 дүгээр сарын орон нутгийн татварын орлогын гүйцэтгэлийн мэдээг нэгтгэн гаргаж, аймгийн санхүү, төрийн сангийн албанд хүргүүлсэн. Татварын орлого давж биелсэн тайлбар, орлогын баримттай сумын татварын байцаагчтай тооцоо нийлж, дэлгэрэнгүй тайлбар гаргасан.

Тайлант сард санхүүгийн дэмжилгээр 108.1 сая төгрөгийн санхүүжилт олгогдсон бөгөөд өссөн дүнгээр 413.5 сая  төгрөгийн дэмжлэг авахаас 413.5 сая төгрөгийн санхүүжилтийг авч зарцуулсан.

Тайлант хугацаанд 2022 оны 04 дүгээр сарын төсвийн гүйцэтгэлийг нэгтгэн гаргаж, шилэн данс болон холбогдох сайтад мэдээлсэн. Үүнд сумын татварын орлого өссөн дүнгээр 151.1 сая аймгаас санхүүгийн дэмжлэг 413.5 сая төгрөг, төсвийн зарцуулалт 556.6 сая төгрөг байна.

Тайлант хугацаанд улсын болон орон нутгийн төсөвт байгууллагууд төрийн сангийн системээр нийт 118 ширхэг төлбөрийн хүсэлтээр 110.3 сая төгрөгийн гүйлгээг хийлгэсэн.

2.2 Төсвийн гүйцэтгэлийн мэдээ, шилэн дансны мэдээлэл:

Тайлант сард сумын төсөвт байгууллагуудын 2022 оны 4 дүгээр  сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ, кассын тайланг хүлээн авч сангийн яамны И-Хуулга-тай  тааруулан хянан баталгаажууллаа. Төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр 6 төсөвт байгууллага 5.04 сая төгрөгийн өглөгтэй гарсан.

2022 оны 04 дүгээр сарын мэдээ мэдээлэх хуваарийн дагуу Шилэн данс цахим системд сумын 6 төсөвт байгууллага, орон нутгийн өмчит 1 байгууллага өссөн дүнгээр нийт 16 төрлийн мэдээг давхардсан тоогоор 436 удаа мэдээллэхээс хугацаандаа 422 мэдээг мэдээллэж, нэгтгэлийн мэдээнээс 14 мэдээг хоцроосон үзүүллэлттэй байна.Үүнд:

-           ИТХ – 56 мэдээ

-           ЗДТГ – 56 мэдээ,

-           ЕБС - 48 мэдээ

-           Цэцэрлэг – 56 мэдээ

-           Эрүүл мэндийн төв - 56 мэдээ

-          Соёлын төв – 56 мэдээ

-           Орхон тохижилт – 48 мэдээ

-           Орхон сумын нэгтгэл мэдээ – 60 мэдээ оруулахаас 14 мэдээ хоцроож  мэдээлсэн. Шилэн дансны мэдээллийн мэдээлсэн төвшин тайлант хугацааны үзүүлэлтээр 96.6 хувьтай байна.

2.3 Орон нутгийн хөгжлийн сан:

2022 онд хийгдэх 9 арга хэмжээний зураг төсвийг “Автокит” болон “Дархан Од Нар” ХХК-уудтай гэрээ байгуулан тайлант хугацаанд 3 ажлын зураг төсвийг бүрэн хүлээн авлаа. Тайлант хугацаанд 4 тендер нээж, оролцогчтой 3 тендерт үнэлгээний хороог хуралдуулан шийдвэр гаргаж, гэрээ байгуулах эрх олгосон 4 байгууллагатай ажил гүйцэтгэх гэрээг байгуулж ажиллалаа. Үүнд:

  • Гал унтраах тусгай зориулалтын машины дулаан граж барих ажил “Хүнх сэрвэн” ХХК шалгарч, 149.7 сая төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан.
  • Хороололын гудамж талбайн гэрэлтүүлэг хийх ажилд “Цац эрчис” ХХК шалгарч, 59.9 сая төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан.
  • Засмал замын урсгал засварын ажилд “Хайрхан бар” ХХК шалгарч, 59.9 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан.

Худалдан авах ажиллагааны цахим сайтад тайлант хугацаанд 2 худалдан авах ажиллагаа зарлагдсан байгаа бөгөөд 05 дугаар сарын 25-ны өдөрт тус тендерүүд нээгдэнэ. Тус онд ОНОХАЖ-аар хийгдэх 3 ажил байгаагаас Энхтал багийн хогийн нэгдсэн цэг байгуулах ажилд “Орхон тохижилт” ОНӨААТҮГ шалгарч, гэрээ байгуулах эрхээ авсан. Наадмын талбайн гадна орчны тохижилт, сур харваан талбай байгуулах ажилд “Дэлгэрэх хан мэргэн” сур харваан холбоо ажил гүйцэтгэгчээр гэрээ байгуулж, ажлын гүйцэтгэл 60 хувьтай байна.

2.4 Хоршоо хөгжүүлэх сан:

 Тайлант  сард  ХХС-ийн зээлийн эргэн төлөлтөөр өссөн дүнгээр 17.1 сая төгрөгийн зээлийн эргэн төлөлт төвлөрүүлхээс тайлант хугацаанд 22.6 сая төгрөг буюу сарын гүйцэтгэл 132 хувийн гүйцэтгэлтэй байна.

Тайлант хугацааны эхээр буюу 05 дугаар сарын 01-ний байдлаар үлдэгдэлүүдийн судалгааг гаргаж, энэ онд зээлийн хугацаа дуусч байгаа зээлдэгч нарт мэдэгдэл хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна.

 

Гурав. Соёл, урлаг, спортын чиглэлээр:

Сумын Соёлын төвд спортын 3 арга хэмжээ зохион байгуулж 120, ЕБС-ийн 2 төрлийн секц дугуйланд 55, бүжгийн дугуйланд 20 иргэнд  тус тус үйлчилгээ үзүүллээ.  Соёлын төв 45.0 мянган төгрөгийн орлого бүрдүүллээ. Сумын соёлын төвийн номын сангаар 3 төрлийн номоор 5 иргэнд үйлчиллээ.

 

Дөрөв. Боловсрол, соёл, эрүүл мэндийн чиглэлээр:

4.1 Боловсролын чиглэлээр:

Сургуулийн өмнөх боловсролд 125, Ерөнхий боловсролын сургуульд 386 сурагч суралцаж байна. ЕБС-ийн 1 хөтөлбөрт 10, 3 сургалтад 44, 1 өдөрлөгт 15 албан хаагч тус тус хамрагдлаа. ЕБС-ийн 9 төрлийн секц дугуйланд 139, 1 өдөрлөгт 200, 2 сургалтад 58 сурагч тус тус хамрагдлаа. Тайлант сард 1 дүгээр ангийн 50 сурагч үсэглэлийн баяр, төгсөх ангийн 49 сурагч төгсөлтийн баяраа тэмдэглэлээ.

Сургуулийн өмнөх боловсролд “Ур чадвартай багш” төлөвлөгөөт ажилд 6, “Айлчин багш” аянд 6 , туршлага солилцох онол практикийн хуралд 4 албан хаагч тус тус оролцлоо. Улаан загалмайн нийгэмлэгт 26 албан хаагч, 6 бүлгийн 120 хүүхэд элслээ. Гамшгаас хамгаалах дуут дохионы үед 6 бүлгийн 125 хүүхэд, 26 албан хаагч хамрагдаж, хүүхдүүдэд дуут дохионы үеийн бэлэн байдал, газар хөдлөлтийн үеийн урьдчилан сэргийлэх зааварчилгааг танилцууллаа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд сумын ЗДТГ, Төмөр замын хамтарсан үйл ажиллагаанд 4-5 насны ангиллын гар зургийн уралдаанд 94 хүүхэд оролцлоо. Салбар бүлгийн туршилтын талбайд 6 бүлгийн 125 хүүхэд, 70 эцэг эх 8 төрлийн хүнсний ногоо тарьж, усалсан.

 Монгол Улсын Ерөнхий сайдын санаачлагаар “Эртэч Монгол” аяны хүрээнд СӨБ-ын 27 албан хаагч өглөө бүрийн 07:00-08:00 цагийн хооронд дасгал хөдөлгөөнийг хийж байна.

Цэцэрлэгийн 75 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай өргөтгөлийн барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна.

4.2 Эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр:

Тайлант сард амбулаторийн үзлэг болон дуудлагаар хуваарийн дагуу үзлэг хийж, өвчний учир амбулаторийн үзлэг 409, түргэн тусламжийн дуудлага 57, урьдчилан сэргийлэх үзлэг 92, идэвхтэй хяналт 75, гэрийн эргэлт 66  нийт 697 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээг  үзүүллээ. 

Тайлант сард том хүн 35, хүүхэд 4 тус тус хэвтэн эмчлүүлсэн. Одоо том хүн 6, хүүхэд 3 хэвтэн эмчлүүлж байна.

Монгпений үзлэгт 89, хөхний  хорт хавдарын эрт  илрүүлэх үзлэгт хамрагдах 35-69 насны 15, сүрьеэ өвчний эрт илрүүлэг үзлэгт 15-аас дээш насны 205 иргэн хамрагдаж, үүнээс шинэ сүрьеэ 1, уушгины архаг өвчтэй 7 иргэнийг илрүүлж ЭМТ хяналтад авсан.

Нийгмийн эрүүл мэндийг дэмжих ажлын хүрээнд:

Амбулаториор үйлчлүүлсэн томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт 75, дархлаажуулалтын талаарх урвал хүндрэлийн талаар зөвлөгөө 25, “Сүрьеэ өвчнөөс урьдчилан  сэргийлэх” сэдвээр 39 иргэнд тус тус сургалт явууллаа.

           Сумын цэцэрлэгийн 100 хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн.  

Жирэмсний хяналтын мэдээлэл:

Одоо  жирэмсний хяналтад 18 эх хянагдаж байна. Тайлант сард шинээр 3 жирэмсэн хяналтад орлоо.

Коронавируст цар тахлын нөхцөл байдал:

Тайлант сард коронавирусын халдварын тохиолдол том хүн 1 оношлогдож аймгийн халдвартын тасаг руу шилжүүлсэн.

Дархлаажуулалтын мэдээ:

  • 1-р тунд өссөн  дүнгээр нийт 1900 /98.5%/
  • 2-р тунд өссөн дүнгээр нийт 1894 /98.5%/
  • 3-р тунд өссөн дүнгээр нийт 1340 /59.3%/ 
  • 4-р тунг  өссөн дүнгээр нийт 135 хүнд хийсэн.

Нөөцийн мэдээлэл:

Түргэвчилсэн тест 120, PCR шинжилгээний оношлуур 580, вакцины нөөц 84 ширхэг тус тус байна.

 

Тав: Нийгмийн хамгааллын чиглэлээр:

Дуудлага мэдээллийн дагуу 1 өрхөд нөхцөл байдлын үнэлгээ хийж, 1 хүүхдэд асран хамгаалагч тогтоож, өрхийн тэргүүнийг архины эмчилгээнд хамруулж, 4 иргэнд гэр бүлийн хүчирхийллийн болон хүүхдийн эрхийн тухай хуулиудаар зөвлөгөө өглөө. Хамтарсан багийн хэлэлцүүлэгт 4 албан хаагч оролцлоо. Аймагт хэрэгжиж буй “Банкар арт терапи” төслийн сургалтад 5, “Насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтад ЕБС-ийн 18  сурагчдыг тус тус хамрууллаа. Эрсдэлийн програмд 17 хүүхэд бүртгэж, кейс 2 хүүхэдэд нээж хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүллээ.  

Тайлант сард эрүүл мэндийн даатгалд малчин 4, хувиараа хөдөлмөр эрхлэгч 3, сайн дурын даатгалд 4 иргэнийг тус тус хамруулж гэрээ сунган, шинээр 3 иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоолоо.

Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудлаар:

  • Цалинтай ээж                                                                        152 иргэн
  • Жирэмсэн эхийн тэтгэмж                                                     13 иргэн
  • Ахмад настан асаргаа                                                          47 иргэн
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн асаргаа                               27 иргэн
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд  асаргаа                            13 иргэн
  • Өндөр настны тэтгэвэр                                                        5   иргэн
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэмж                           44 иргэн
  • Тэжээгчээ алдсаны тэтгэмж                                                24 иргэн
  • Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ                                    13 өрх тус тус үйлчилгээ авсан.

Бүлгийн төсөлд шалгарсан 14 иргэнд буцалтгүй тусламжаар санхүүгийн дэмжлэг олгосон. Ахмадын өдрийн үйлчилгээнд 70 ахмадыг хамрууллаа.

 

Зургаа. ХАА, газар тариалан, байгаль орчны чиглэлээр:

6.1 Газрын харилцааны чиглэлээр:

Сумын Засаг даргын захирамжаар 40 иргэний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн. Үүнээс газар эзэмшүүлэх 3, хугацаа сунгах 2, өмчилсөн газрын талбайн хэмжээ өөрчлөх 6, эзэмшил газрын талбайн хэмжээг өөрчлөх 11, газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх 11 хүсэлт тус тус байна. Газар зохион байгуулалтын цахим системд бүртгэлгүй сумын 1, 2 дугаар багийн 53 иргэнтэй холбогдож нөхөн бүрдүүлэлтийн ажилтай холбоотой мэдээллийг хүргэж, 21 иргэн нөхөн бүрдүүлэлтэд хамрагдсан.   Газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээ шинэчлэх хүсэлтэй 35 иргэний газарт дундын мэдээллийн сангаар дамжуулан Э дугаар авч  газар эзэмших эрхийн гэрчилгээг бичиж гэрээ байгуулсан. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж авсан иргэний худалдах худалдан авах гэрээ 41, кадастрын зургаар 41 иргэнд үйлчилсэн.   Тайлант хугацаанд 12 иргэнтэй газрын төлбөрийн 2.1 сая төгрөгийн тооцоо нийлж газрын төлбөрийг төлүүллээ. Газрын кадастрын мэдээллийн санд нөхөн бүрдүүлэлтийн ажлаар цахим системд 47 иргэний мэдээллийг орууллаа.

6.2 Газар тариалан, хүнс, жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр:

            Одоогийн байдлаар 8 иргэний зооринд 3 төрлийн 240 тн хүнсний ногоо хадгалагдаж байна.

Сумын хэмжээнд газар тариалангийн үйлдвэрлэлд төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмжийн тариалангийн чиглэлээр 9 ААНБ, 11 хоршоо, 2 нөхөрлөл, 418 иргэн 3371.4 га талбайд тариалалт хийх урьдчилсан судалгааг гаргасан.

Одоогоор төмс, хүнсний ногооны тариалалтын явц төмс 126.5 га талбайд тариалж 80 хувь, хүнсний ногоо 786 га талбайд тариалж 39.1 хувь, хүлэмжийн таримал 0.8 га талбайд тариалж 100 хувьтай байна.

Тариаланчдад олгогдож байгаа хөнгөлөлттэй зээл

            МУЗГ-аас хэргэжүүлсэн "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд хүнсний ногооны тариалалтыг дотооддоо хангах зорилгоор төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд 50.0 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай олгох шийдвэрийн дагуу тус сумаас одоогоор 46 иргэнд 1.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгогдсон.

Хөнгөлөлттэй үнээр олгосон үр:

ХХААХҮЯ-ны харъяа ХААДС-гаас 3.2 сая төгрөгийн үнэ бүхий 9 төрлийн хүнсний ногоо 278.67 кг үрийг 80 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосоны дагуу 22 тариаланчид олгосон. Үүнд:

1. Хүлэмжийн ногоо  2 төрлөөр 2.05 кг үр

-  Амтат чинжүү- 2 кг

-  Улаан лооль- 0.05 кг

2. Хүнсний ногоо 7 төрлөөр 273.5 кг үр

-  Шар лууван- 30 кг

-  Шар манжин- 5 кг

-  Хүрэнманжин- 10 кг

-  Тарвас- 0.5 кг

-  Урт сонгино- 8.72 кг

-  Бууцай- 2.4

-  Сармис- 220 кг байна.

6.3 Байгаль орчны чиглэлээр:

Сумын Засаг даргын Тамгын газрын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн шуурхай хурлаас өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу 4 чиглэлд хяналт шалгалт хийж, хяналт шалгалтын хүрээнд 5 иргэнд оршин сууж байгаа өвөлжөөний орчмын хог хаягдлыг цэвэрлүүлэх, сэг зэмээ ачиж хаях талаар хугацаатай мэдэгдэл өгсөн. Энхтал багийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй нүүж ирсэн иргэнд хугацаатай мэдэгдэл өгч, 2 удаа шаардлага тавьж нүүлгэлээ.

Нэг тэрбум мод үндэсний хөдөлгөөн, аймгийн Засаг даргын  2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01-А/22 дугаар захирамжаар батлагдсан “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 16.1 сая төгрөгийн үнэ бүхий 3500 ширхэг мод тарилаа.

            Улсын Онцгой комиссын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр албан даалгавар, Байгаль орчны сайдын 2020 оны 02 дугаар сарын 28-ны А/49 дугаар тушаал, аймгийн Засаг даргын 2020 оны 1-04/02 албан даалгавар, сумын Засаг даргын 2022 оны 01-А/82 дугаар захирамжуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын хүрээнд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, ойн нөхөрлөл, морин эргүүлүүдийн үйл ажиллагааг эхлүүлж, ой хээрийн түймрийн жижүүр ажиллуулах ажлууд хийж байна.

6.4 Мал аж ахуйн чиглэлээр:

             Сумын хэмжээнд 18764 мал төллөж, үүнээс ингэ-4, гүү-500, үнээ-2850, хонь- 7940, ямаа-7470 тус тус байна.

Сумын хэмжээнд 27 малчин, мал бүхий иргэнд 5292 кг мах, 57 ширхэг арьс ширэнд мал эмнэлгийн гэрчилгээг мэдрэхүйн эрхтний үзлэгийг тогтмол хийж, хяналт тавьж ажиллалаа.

Сумын Засаг даргын 2022 оны 01-А/68 дугаар захирамжаар 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилон 3 чиглэлд ажиллаж шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 444 малчин, мал бүхий өрхийн 11824 толгой үхэр, 18 өрхийн 869 гахай, нийт 462 өрхийн 12693 толгой мал амьтан хамрагдалаа.

Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын “Үхрийн арьс товруутах өвчнөөс урьдчилан сэргийлэх яаралтай дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/107 тоот тушаал, аймгийн Засаг даргын 2022 оны 01-А/143 дугаар захирамж, “Үхрийн арьс товруутах өвчнөөс урьдчилан сэргийлэх яаралтай дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах тухай” шийдвэрүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 15 хоногийн хугацаанд зохион байгуулан ажиллаж байна. Сумын Засаг даргын 2022 оны 01-А/94 дүгээр захирамжаар 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилон 2 чиглэлд ажиллаж байна. Үхрийн арьс товруутах өвчнөөс урьдчилан сэргийлэх яаралтай дархлаажуулалтад 108 малчин, мал бүхий өрхийн 4409 толгой үхэр хамрагдаж, хэрэгжилт 32.8 хувьтай байна. Сумын Засаг даргын 2022 оны 01-А/67 дугаар захирамжаар 12 төрлийн дархлаажуулалтад дотрын халдвар хордлого өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд 49 өрхийн 14113 толгой хонь, боом өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд 34 өрхийн 3660 толгой бог, 136 өрхийн 3495 бод тус тус хамрагдсан.

ХХААХҮСайдын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр албан даалгаврын 1.9-1.14 дэх хэсэг, МЭЕГазрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 01/476 тоот “Сэг зэм устгах, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулахад анхаарах зөвлөмж”, аймгийн Засаг даргын 2022 оны 01-А/105 дугаар захирамжаар “Мал эмнэлэг, ариун цэврийн сарын аян”-ыг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулах шийдвэрийн дагуу зохион байгуулж, сумын Засаг даргын 2022 оны 01-А/69 дүгээр захирамжийн дагуу 1 ажлын хэсэгт байгуулагдан 3 тээврийн хэрэгсэл, 13 хүн ажиллаж, нийтдээ эзэнтэй болон малын бэлчээр, зам талбайд ил орхисон эзэнгүй 232 толгой мал, амьтны сэг зэмийг булшлан устгаж 1250 м2 талбайд суперкилл уусмалаар халдваргүйтгэл хийлээ. Малын сэг зэм устгал, ариутгал халдваргүйтгэлийн аяны хүрээнд сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс 324.5 мянган төгрөгийн зардал гарсан. Мал амьтныг дархлаажуулалтад хамруулснаас хойш 28 хоногийн дотор отор нүүдлийн болон үржлийн зорилгоор шилжилт хөдөлгөөн хийхгүй байх талаархи мэдэгдэл, үхрийн арьс товруутах өвчний сэрэмжлүүлэг, гарын авлага материалыг 108 малчин, мал бүхий өрхөд өглөө.

 

Долоо. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:

           Тайлант сард 17 дуудлага мэдээлэл хүлээн авч 1 иргэнийг эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэж, 124 иргэн, 12 аж ахуй нэгж, байгууллага,  архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 9 аж ахуй нэгжид хяналт тавьж, ар гэр асран хамгаалагчид 4 иргэнийг хүлээлгэн өгч, 178 иргэнд хууль зүйн зөвлөгөө өглөө.Тухайн сард иргэдээс ирүүлсэн 2 өргөдөл гомдолыг шалган шийдвэрлэлээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр сумын 1 болон 2 дугаар багт хөдөлгөөнт эргүүл шалгалтаар 15 удаа үүрэг гүйцэтгэж, үүрэг гүйцэтгэх хугацаандаа 190 тээврийн хэрэгсэл шалгаж зөрчил гаргасан 17 жолоочид 350.0 мянган төгрөгийн бэлэн бусаар торгуулийн арга хэмжээ тооцож ажилласан болно. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 8 зөрчлийг илрүүллээ.

      Тайлант сард сумын байгаль хамгаалагчтай хамт Орхон голын ай сав дагуу эргүүл шалгалтаар 1 удаа ажиллаж, илэрсэн зөрчилгүй.

 

Найм. Бусад ажлын талаар:

1.Улсын аварга тариаланч Б.Мөнхбаяр нийгмийн хариуцлагын хүрээнд 10.0 сая төгрөг хандивлаж, Дэлгэр хороололын тоглоомын талбайд засвар үйлчилгээ хийлээ.

2.5 ААНБ-ын 30 м.куб, 310 айл өрхийн 130 м.куб хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргэж, 984.0 мянган төгрөг, 5 ААНБ-ын 349 м.куб, 132 айл өрхийн 241 м.куб талбайг цэвэр усаар хангаж,  3.8 сая төгрөгийн орлого төвлөрүүллээ.

            3.Нийтийг хамарсан ажилд бүртгүүлсэн 9 иргэн Орхон салдагаас төв хүртэл, Шар дэрс, Тосгон, Дэлгэр хороолол, Зөгийн дэнж хэсгээр  нийтийн эзэмшлийн талбайг  хог цэвэрлэж төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ.

            4.Толгойн барилгын услалтын системийн суваг шуудуу эвдэрсэн хэсэгт  Эксковатороор 5 мот цаг, 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж шуудууны сэтэрсэн хэсэгт түр ашиглах шороон хамгаалалт хийлээ.

            5.Сургууль, цэцэрлэгийн хүүхдэд автобусны үйлчилгээг үзүүлж 43.0 төгрөгийн орлого бүрдүүллээ.

           

 

 

Танилцсан:

                                     Засаг дарга                            Б.Алтансарнай

 

Хянасан:

ЗДТГ-ын дарга                     С.Дэлгэржаргал

 

Тайлан гаргасан:

             ХЭЗХМэргэжилтэн               С.Халиун

 

 

 

 

 

 

 

 


Нийтлэгдсэн: 2022-05-25 10:25:45