Дархан-Уул аймгийн Орхон сумын ЗДТГ-аас төлөвлөгөөт болон цаг үеийн ажлын хүрээнд 06 дугаар сард хийсэн ажлын тайлан

 

 

Тус сумын Засаг даргын Тамгын газар нь 06 дугаар сард иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

 

Нэг. Иргэний бүртгэл мэдээлэл, өргөдөл гомдол барагдуулах чиглэлээр:

Сумын Засаг дарга болон түүний Тамгын газарт харилцагч байгууллагуудаас 61 албан бичиг ирүүлснээс хугацаатай болон хариутай албан бичиг 21 ирүүлснийг хүлээн авч холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж 12 албан бичгийн хариуг хугацаанд нь хүргэж, 9 албан бичгийн хариу хугацаа болоогүй судлагдаж байна.

Сумын Засаг даргаас үндсэн үйл ажиллагааны чиглэлээр 11,  ЗДТГ-ын даргаас үндсэн үйл ажиллагааны чиглэлээр 1 тус тус гаргасан.

Иргэдээс бичгээр 14 өргөдөл хүлээн авч, 5 өргөдөл шийдвэрлэн, шийдвэрлэх хугацаа болоогүй 9 өргөдөл судлагдаж байна.

Угтах үйлчилгээг 196 иргэнд үзүүллээ.

Иргэний бүртгэл мэдээллийн үйлчилгээг 202 иргэнд үзүүллээ.

 

Хоёр. Эдийн засаг, төсөв, шилэн дансны үйлчилгээний чиглэлээр:        

2.1 Төсвийн орлого, орон нутгийн төсвийн зарцуулалт, тайлан мэдээ:

Орон нутгийн татварын орлого 6 дугаар сарын байдлаар өссөн дүнгээр 138.3 сая төгрөгийн төлөвлөгөөтэйгөөс тайлант хугацаанд 187.0 сая төгрөг төвлөрч сарын гүйцэтгэл 135 хувьтай байна.

2022 оны 5 дугаар сарын орон нутгийн татварын орлогын гүйцэтгэлийн мэдээг нэгтгэн гаргаж, аймгийн санхүү, төрийн сангийн албанд хүргүүлсэн. Татварын орлого давж биелсэн тайлбар, орлогын баримттай сумын татварын байцаагчтай тооцоо нийлж, дэлгэрэнгүй тайлбар гаргасан. Татварын орлого тасарч байгаа дараахь орлогууд байна. Үүнд:

  • Цалин хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогын албан татвар 30 хувиар,
  • Хөрөнгө борлуулсаны орлого 80 хувиар,
  • Үл хөдлөх хөрөнгийн татвар 60 хувиар,
  • Бууны албан татвар 50 хувиар тус тус тасарч байна.

Тайлант сард санхүүгийн дэмжлэгээр санхүүжилт аваагүй байгаа бөгөөд өссөн дүнгээр 413.5 сая төгрөгийн дэмжлэг авсан.

Тайлант сард 2022 оны 05 дугаар сарын төсвийн гүйцэтгэлийг нэгтгэн гаргаж, шилэн данс болон холбогдох сайтад мэдээлсэн. Үүнд: Сумын татварын орлого өссөн дүнгээр 180.4 сая, аймгаас санхүүгийн дэмжлэг 413.5 сая, төсвийн зарцуулалт 599.7 сая төгрөг тус тус байна.

Тайлант сард улсын болон орон нутгийн төсөвт байгууллагууд төрийн сангийн системээр нийт 65 ширхэг төлбөрийн хүсэлтээр 54.9 сая төгрөгийн гүйлгээг хийлгэсэн.

 

2.2 Төсвийн гүйцэтгэлийн мэдээ, шилэн дансны мэдээлэл:

Тайлант сард сумын төсөвт байгууллагуудын 2022 оны 05 дугаар  сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ, кассын тайланг хүлээн авч сангийн яамны “И-Хуулга”-тай  тааруулан хянан баталгаажуулан ажиллалаа. 05 дугаар сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр 6 төсөвт байгууллага 1.03 сая төгрөгийн өглөгтэй гарсан.

2022 оны 05 сарын мэдээ мэдээлэх хуваарийн дагуу Шилэн данс цахим системд сумын 6 төсөвт байгууллага, орон нутгийн өмчит 1 байгууллага өссөн дүнгээр нийт 16 төрлийн мэдээг давхардсан тоогоор 537 удаа мэдээллэхээс хугацаандаа 523  мэдээг мэдээллэж, нэгтгэлийн мэдээнээс 14 мэдээг хоцроосон үзүүллэлттэй байна. Үүнд:

-           ИТХ – 70 мэдээлэхээс 70 мэдээ

-           ЗДТГ – 69 мэдээлэхээс 69 мэдээ

-           ЕБС -59 мэдээлэхээс 59 мэдээ

-           Цэцэрлэг – 69 мэдээлэхээс 69 мэдээ

-           Эрүүл мэндийн төв -69 мэдээлэхээс 69 мэдээ

-          Соёлын төв –69 мэдээлэхээс 69 мэдээ

-           Орхон тохижилт – 59 мэдээлэхээс 59 мэдээг тус тус хугацаанд нь оруулсан ба хоцорсон мэдээгүй байна.

-           Орхон сумын нэгтгэл мэдээ – 73 мэдээ оруулахаас 14 мэдээ хоцроож  мэдээлсэн байна. Шилэн дансны мэдээллийн мэдээллэсэн төвшин тайлант хугацааны үзүүлэлтээр 97.3 хувьтай байна.

2.3 Орон нутгийн хөгжлийн сан:

2022 онд хийгдэх 9 арга хэмжээний зураг төсвийг “Автокит” болон “Дархан Од Нар” ХХК-тай тус тус гэрээ байгуулан тайлант сард 3 ажлын зураг төсвийг бүрэн хүлээн авлаа. Тайлант сард 1 тендер нээж, 2 оролцогчтой 1 тендерт үнэлгээний хороог хуралдуулан шийдвэр гаргаж, гэрээ байгуулах эрх олгосон. Ингэснээр 4 байгууллагатай ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, ажлын гүйцэтгэл 30-80 хувьтай ажиллаж байна. Үүнд:

  • Гал унтраах тусгай зориулалтын машины дулаан граж барих ажил “Хүнх сэрвэн” ХХК шалгарч, 149.7 сая төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан.
  • Хорооллын гудамж талбайн гэрэлтүүлэг хийх ажилд “Цац эрчис” ХХК шалгарч, 59.9 сая төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан.
  • Засмал замын урсгал засварын ажилд “Хайрхан бар” ХХК шалгарч, 59.9 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан.
  • Соёлын төвийн 2 давхарын их засварын ажилд “БДЗ” ХХК шалгарч 285.4 сая төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулан засварын ажлыг хийж байна.

Тус онд ОНОХАЖ-аар хийгдэх 3 ажил байгаагаас Энхтал багийн хогийн нэгдсэн цэг байгуулах ажилд “Орхон тохижилт” ОНӨААТҮГ шалгарч, гэрээ байгуулах эрхээ авсан. Наадмын талбайн гадна орчны тохижилт, сур харваан талбай байгуулах ажилд “Дэлгэрэх хан мэргэн” сур харваан холбоо ажил гүйцэтгэгчээр гэрээ байгуулж, ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна.

2.4 Хоршоо хөгжүүлэх сан:

Тайлант  сард  ХХС-ийн зээлийн эргэн төлөлтөөр өссөн дүнгээр 29.6 сая төгрөгийн зээлийн эргэн төлөлт төвлөрүүлхээс тайлант хугацаанд 33.2 сая төгрөг буюу сарын гүйцэтгэл 112 хувийн гүйцэтгэлтэй байна.

Тайлант хугацааны эхээр буюу 06 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 55 зээлдэгчийн судалгааг гаргаж, энэ онд зээлийн хугацаа дуусч байгаа 18 зээлдэгч нарт мэдэгдэл хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Гурав. Соёл, урлаг, спортын чиглэлээр:

Сумын Соёлын төвд 4 арга хэмжээ зохион байгуулж 480 иргэнд  үйлчилгээ үзүүллээ.  “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгө оруулалтаар Соёлын төвийн 2 давхарын их засварын  ажлын гүйцэтгэл 40 хувьтай явагдаж байна. Соёлын төв 87.0 мянган төгрөгийн орлого бүрдүүллээ. Сумын соёлын төвийн номын сангаар 5 төрлийн номоор 7 иргэнд үйлчиллээ.

 

Дөрөв. Эрүүл мэндийн чиглэлээр:

Тайлант сард өвчний учир амбулаторын үзлэг 197, түргэн тусламжийн дуудлага 48, урьдчилан сэргийлэх үзлэг 83, идэвхтэй хяналт 23, гэрийн эргэлт 79 иргэнд тус тус эмнэлгийн тусламж үйлчилгээг  үзүүллээ.

Тайлант сард эмнэлэгт том хүн 35, хүүхэд 4 тус тус хэвтэн эмчлүүлсэн. Одоо том хүн 3 , хүүхэд 1 тус тус хэвтэн эмчлүүлж байна.

Нийгмийн эрүүл мэндийг дэмжих ажлын хүрээнд:

Монгпений үзлэгт 54, хөхний үзлэгт хамрагдах 35-аас 69 насны 20, урьдчилан сэргийлэх  багцийн үзлэгт 18 дээш насны 88, 0-17 насны 167 хүүхэд тус тус хамрагдлаа.

“Тэмбүүг устгая” аяны хүрээнд DUO тестээр зорилтот бүлгийн  жирэмсэн 5 хүнээс шинжилгээ авч явуулсан. Өөрчлөлт илрээгүй.

            ЭМТ нь 4 чиглэлийн 7  сургалтыг зохион байгуулж, 137 иргэн хамрагдлаа.

Жирэмсний хяналтын мэдээлэл:

Одоо  жирэмсний хяналтад 19 эх хянагдаж байна. Тайлант сард шинээр 1 жирэмсэн хяналтад орлоо.

Коронавируст цар тахлын нөхцөл байдал:

Тайлант сарын байдлаар  коронавирусын халдварын тохиолдол оношлогдоогүй байна.

Дархлаажуулалтын мэдээ:

  • 1-р тунд өссөн  дүнгээр нийт 1900 /98.5%/
  • 2-р тунд өссөн дүнгээр нийт 1894 /98.5%/
  • 3-р тунд өссөн дүнгээр нийт 1340 /59.3%/ 
  • 4-р тунг  өссөн дүнгээр нийт 135 хүнд хийсэн.

Нөөцийн мэдээлэл:

Түргэвчилсэн тест 120, PCR шинжилгээний оношлуур 580, вакцины нөөц 84  тус тус байна.

 

Тав: Нийгмийн хамгааллын чиглэлээр:

Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээллийн дагуу 3 өрхөд нөхцөл байдлын үнэлгээ хийж, 6 иргэн, 2 хүүхдэд гэр бүлийн хүчирхийллийн болон хүүхдийн эрхийн тухай хуулиар тус тус зөвлөгөө өглөө.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр болон насанд хүрээгүй хүүхдийн хөдөлмөр эрхлэлтэд хяналт тавих зорилгоор сумын 1, 2 дугаар багт ХАА-н үйл ажиллагаа явуулж буй 6 ААНБ, уяачид болон фермэрүүдэд хяналт шалгалтыг хийхэд илэрсэн зөрчилгүй.

Архины  хамаарал бүхий 17 иргэний ар гэрээр явж нөхцөл байдлын үнэлгээ хийж, хүнс, ногооны дутагдалтай олон хүүхэдтэй 3 өрхөд 94.4 мянган төгрөгийн хүнсний тусламж үзүүллээ.

Аймгийн Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгийн газраас зохион байгуулсан шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон иргэдийн төлөөлөгчдөд зориулсан сургалтад 13 иргэн оролцлоо.

Тайлант сард эрүүл мэндийн даатгалд малчин 4, хувиараа хөдөлмөр эрхлэгч 3, сайн дурын даатгалд 3 иргэнийг тус тус хамруулж гэрээ сунган, шинээр 2 иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоолоо.

Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудлаар:

  • Цалинтай ээж                                                                        156 иргэн
  • Жирэмсэн эхийн тэтгэмж                                                     13 иргэн
  • Ахмад настан асаргаа                                                          50 иргэн
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн асаргаа                               27 иргэн
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд  асаргаа                            12 иргэн
  • Өндөр настны тэтгэвэр                                                        5   иргэн
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэмж                           43 иргэн
  • Тэжээгчээ алдсаны тэтгэмж                                                24 иргэн
  • Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ                                    13 өрх тус тус үйлчилгээ авсан.

 

Зургаа. ХАА, газар тариалан, байгаль орчны чиглэлээр:

6.1 Газрын харилцааны чиглэлээр:

Сумын Засаг даргын захирамжаар 31 иргэний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн. Үүнээс газар эзэмшүүлэх 3, хугацаа сунгах 3, өмчилсөн газрын талбайн хэмжээ өөрчлөх 2, эзэмшил газрын талбайн хэмжээг өөрчлөх 6, газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх 10, газар өмчлүүлэх 7 хүсэлт тус тус байна. Газар зохион байгуулалтын цахим системд бүртгэлгүй сумын 1, 2 дугаар багийн 16 иргэнтэй холбогдож нөхөн бүрдүүлэлтийн ажилтай холбоотой мэдээллийг хүргэж, 12 иргэн нөхөн бүрдүүлэлтэд хамрагдсан.   Газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээ шинэчлэх хүсэлтэй 15 иргэний газарт дундын мэдээллийн сангаар дамжуулан Э дугаар авч  газар эзэмших эрхийн гэрчилгээг бичиж гэрээ байгуулсан. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж авсан иргэний худалдах худалдан авах гэрээ 10 бүртгэсэн.   Газрын кадастрын мэдээллийн санд нөхөн бүрдүүлэлтийн ажлаар цахим системд 12 иргэний мэдээллийг орууллаа.

6.2 Газар тариалан, хүнс, жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр:

            Сумын хэмжээнд 7 ААНБ, 242 иргэн төмс 192.5 га, хүнсний ногоо 864.7 га, улаанбуудай 70 га, малын тэжээлийн ургамал 87 га нийт 1213.7 га талбайд тариалалт хийгдсэн.

Хүнс, жижиг дунд үйлдвэрлэл, хоршооны чиглэлээр:

Японы ядуурлыг бууруулах сан, Азийн хөгжлийн банкны санхүүжүүлсэн "Хоршоолсон хэлбэрээр хүнсний ногоо тариалж өрхийн амьжиргааг сайжруулах Мон 9192" төслийн хүрээнд "Орхон шимт ногоон хөрс" хоршоонд 250.0 сая төгрөгийн өртөг бүхийн хүнсний ногоо дахин боловсруулах цехийн 56 төрлийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн. Мөн тус төслөөс 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр төсөлд хамрагдсан 2 хоршоонд хүнсний ногоо дахин боловсруулах цех, 150 тн багтаамжтай хүнсний ногоо хадгалах зоорийн барилга барих ажлыг хийх тендер сонгон шалгаруулалт хийж “ГЭЭД” ХХК, “Smart green Development LLC” компаниуд шалгарсан.

2022 онд “Хоршоо хөгжүүлэх сан"-гаас хоршоо, ЖДҮЭ-ийн төсөл хүлээн авах тов зарлаж цахим болон мэдээллийн самбараар зар мэдээллийг хүргэсэн. Одоогоор 2 хоршоо, 3 ЖДҮЭ төсөлд тавигдах шаардлага болон хүлээлгэн өгөх журмын талаар мэдээлэл, зөвлөгөө авсан. Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн мэдээллийн санд 48 зээлдэгч байснаас 2 зээлдэгчийн зээлийн төлөлт дуусгавар болж одоогоор 46 зээлдэгч байгаагаас хэвийн ангилалд 18 зээлдэгч, хэвийн бус ангилалд 3, эргэлзээтэй ангилалд 4, муу ангилалд 21 зээлдэгч  тус тус байна.

Бэлчээр, газар тариалангийн чиглэлээр:

Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр төмс, хүнсний ногооны талбайг 1064 га талбайгаар нэмэгдүүлж сумын ИТХ-аар батлуулсан.

МУЗГ-аас "Шинэ сэргэлтийн бодлого", "Хүнсний ногоо" үндэсний хөтөлбөр, Атрын 4-р аяныг хэрэгжүүлж, ногоочид, тариаланчдыг дэмжих томоохон цогц асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор дараах ажлууд хийгдэж байна. Үүнд:

1. Төмс, хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх чиглэлээр 50.0 тэрбум төгрөгийн жилийн 3 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай зээлийг олгох чиглэлээр 418 иргэн, 15 ААНБ, 5 хоршоо 3371.0 га талбайд тариалах судалгааг ХХААХҮЯамд хүргүүлсний дагуу тариалан эрхлэгч ААНБ, иргэнд банкуудаар дамжуулан зээлийн судалгааг хүргүүлж, одоогоор 69 иргэн 1.6 тэрбум төгрөгийн зээлийг авсан.

2. Хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд усжуулалтын тоног, төхөөрөмжийн худалдаа, сургалт зөвлөгөө явуулдаг "Измон Агротек" компанитай хамтран ажиллаж тус суманд үйл ажиллагаа явуулдаг 1 хоршоонд 250 м.кв услах хүчин чадалтай 0.9 сая төгрөгийн үнэ бүхийн дуслын усалгааны системийг үнэ төлбөргүй суурилуулах, дуслын усалгааны системийн ач холбогдол, хүнсний ногоо хөлдөөж хадгалах сэдэвт сургалт зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

6.3 Байгаль орчны чиглэлээр:

“Ногоон Дархан-2032” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сумын Овоотын энгэрт 3 га газарт ойн зурвас байгуулах ажлын тендерт шалгарсан “Грийн фантом” ХХК нь 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ирж мод тарих талбайгаа хүлээж авсан. Талбай хүлээж авах, хажаажуулах ажлын явцтай сумын Засаг даргын орлогч, багийн Засаг дарга нар очиж танилцлаа.  Тухайн 3 га талбайд хайлаас 300 ширхэг, улиас 1500 ширхэг, нийт 1800 ширхэг мод тариалж ажлыг 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дууссан. Мод тариалах, хашаажуулах ажлын явц байдалд байгаль хамгаалагчийн хамт өдөр тутмын хяналт тавьж ажиллалаа.

Улсын Онцгой комиссын 2022 оны 02 дугаар сарын 10-ны 01 дүгээр албан даалгавар, Байгаль орчны сайдын 2020 оны 02 дугаар сарын 28-ны А/49 дугаар тушаал,  аймгийн Засаг даргын 2020 оны 1-04/02 албан даалгавар, сумын Засаг даргын 2022 оны 01-А/82 дугаар захирамжуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 150 гаруй иргэнд сэрэмжлүүлэг тарааж, морин эргүүлүүдийн үйл ажиллагааны тайланг нэгтгэн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр наймгийн БОАЖГазарт хүргүүллээ. Хуурайшилтын улирлын жижүүрийн мэдээг аймгийн БОАЖГ-ын хуваарьт жижүүрт өгч байгаа байдалд хяналт тавьж ажиллалаа.

Сумын нутаг дэвсгэрээс иргэд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож барилга байгууламж, орон гэрээ засварлах, зоорь хийх иргэдийн хайрга олборлох үйл ажиллагаанд хяналт тавьж тайлант сард 351.5 мянган төгрөгийн орлогыг Орон нутгийн орлогод төвлөрүүллээ.

Аймгийн Цагдаагийн газрын экологийн асуудал хариуцсан байцаагчтай 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр газар тариалангийн үйлдвэрлэлд худаг ашиглаж байгаа иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавьж 5 зөрчлийг илрүүлж, шалгаж байна.

Сумын Цагдаагийн хэсэг, экологийн цагдаагийн албатай хамтран 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Орхон гол дагуу хууль бус загасчлалтай тэмцэх хамтарсан хяналт шалгалт явуулж, 1 зөрчил илрүүлэн шалгаж байна.

6.4 Мал аж ахуйн чиглэлээр:

            Тайлант онд 24476 эх мал төллөнө. Үүнээс: ингэ-11, гүү-1170, үнээ-5424, эм хонь- 9126, эм ямаа-8743 төллөхөөс тайлант сард бод мал 75, бог мал 85 хувьтай төллөж байна.

            Тайлант сард сумын хэмжээнд 53 малчин, мал бүхий иргэнд 6264 кг мах, 118 ширхэг арьс шир, 140 амьд малд мал эмнэлгийн гэрчилгээг мэдрэхүйн эрхтний узлэгийг тогтмол хийж олгож, хяналт тавьж ажилласан.

Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын "Үхрийн арьс товруутах өвчнөөс урьдчилан сэргийлэх яаралтай дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах тухай" А/107 тоот тушаал, аймгийн Засаг даргын 2022 оны 01-А/143 дугаар захирамж, "Үхрийн арьс товруутах өвчнөөс урьдчилан сэргийлэх яаралтай дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах тухай" шийдвэрийг тус тус хэрэгжүүлэх  ажлын хүрээнд 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн зохион байгуулж ажиллалаа. Сумын Засаг даргын 2022 оны 01-А/94 дүгээр захирамжаар 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилон 2 чиглэлд ажиллалаа. Үхрийн арьс товруутах өвчнөөс урьдчилан сэргийлэх яаралтай дархлаажуулалтад 425 малчин, мал бүхий иргэдийн 14087 толгой үхэр хамрагдаж, хэрэгжилт 100 хувьтай байна.

Сумын Засаг даргын 2022 оны 01-А/67 дугаар захирамжаар дотрын халдвар хордлого өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд 77 өрхийн 16000 толгой хонь, боом өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд 55 өрхийн 11997 толгой бог, 256 өрхийн 6000 бод, шөвөг яр өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд 33 өрхийн 4000 толгой бог тус тус хамрагдсан. Мал амьтныг дархлаажуулалтад хамруулснаас хойш 28 хоногийн дотор отор нүүдлийн болон үржлийн зорилгоор шилжилт хөдөлгөөн хийхгүй байх талаар мэдэгдэл, үхрийн арьс товруутах өвчний сэрэмжлүүлэг, гарын авлага материалыг 425 малчин, мал бүхий өрхөд хүргэлээ. Сумын ИТХ-ын 2022 оны 08 дугаар тогтоолоор шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд туулга 14922 толгой мал, боловсруулалтад 7506 толгой мал тус тус хамрагдлаа.

Долоо. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:

      Тайлант сард хэв журам сахиулах чиглэлээр өдөр болон шөнийн эргүүлийн үүргийг 16 удаа гүйцэтгэж, 12 аж ахуй нэгж байгууллага, 152 иргэнийг шалгаж, ар гэрт нь 11 иргэнийг хүлээлгэн өгч, 121 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр сумын 1, 2 дугаар багт хөдөлгөөнт эргүүл шалгалтыг 12 удаа үүрэг гүйцэтгэж ажилласан. Үүрэг гүйцэтгэх хугацаандаа 250 тээврийн хэрэгсэл шалгаж, зөрчил гаргасан 12 жолоочид 240.0 мянган төгрөгийн бэлэн бусаар торгуулийн арга хэмжээ тооцож, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 8 зөрчлийг илрүүлж, холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгсөн.

Тайлант сард сумын 1 дүгээр багт зохих зөвшөөрөлгүй худаг гаргаж гүний ус ашигласан экологийн чиглэлээр 4 зөрчил илрүүлж, шалгагдаж байна.

Сумын Байгаль хамгаалагчийн хамт Орхон голын ай сав дагуу эргүүл шалгалтаар ажиллаж, илэрсэн зөрчилгүй.

                                                                                                                                       

Найм. Бусад ажлын талаар:

            1. 2021 оны үерийн улмаас эвдэрсэн Шарын голын услалтын системийн суваг шуудууны лаг шаврыг 3260 м эвдэрсэн хэсэгт эксковатороор 80 мот/цаг ажиллаж, өөрөө булагчтай автомашин 3 хоног ажиллаж  хэвийн горимд орууллаа.

2. 5 ААНБ-ын 25 м.куб, 315 айл өрхийн 130 м.куб хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргэж, 774.0 мянган төгрөг, 5 ААНБ-ын 349 м.куб, 132 айл өрхийн 187 м.куб талбайг цэвэр усаар хангаж,  1.6 сая төгрөгийн орлого төвлөрүүллээ.

            3. Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа Хөдөө аж ахуйн ээлжит тооллогыг аймгийн Засаг даргын 2022 оны 01-A/81 дугаар захирамжийн дагуу 06 дугаар сарын 06-ны өдрөөс 19-ний өдөр сумын хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгийг сумын Засаг даргын 2022 оны 01-А/109 дугаар захирамжаар 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр 3 тоологч томилон явуулж 439 иргэн, ААНБайгууллага  ХААТ-1а, ХААТ-16, ХААТ-2а, ХААТ-26, ХААТ-3 гэсэн маягтуудаар 1 тоологчид 147-148 иргэн, ААНБайгууллага оногдохоор хуваарилан тооллого явуулж эхэлсэн. Тооллогын явц удаашралтай байсан тул 2 тоологчыг нэмэлтээр авч ажиллуулж 06 дугаар сарын 19-ний өдөр тооллогын ажлыг хугацаанд нь гүйцэтгэж аймгийн Статистикийн хэлтэсийн хяналтаар ажилласан 2 мэргэжилтэнд тоног төхөөрөмж, маягтуудыг бүрэн хүлээлгэн өглөө.

 

 

 

Танилцсан:

                                     Засаг дарга                            Б.Алтансарнай

 

Хянасан:

ЗДТГ-ын дарга                     С.Дэлгэржаргал

 

Тайлан гаргасан:

             ХЭЗХМэргэжилтэн               С.Халиун

 

 

 

 

 

 

 

 


Нийтлэгдсэн: 2022-06-25 15:02:25