6 дугаар сард хийсэн ажлын тайлан

Дархан-Уул аймгийн Орхон сумын

ЗДТГ-аас төлөвлөгөөт болон цаг үеийн ажлын хүрээнд

06 дугаар сард хийсэн ажлын тайлан

 

2019.06.21                                                                                                                  Орхон

Тус сумын Засаг даргын Тамгын газар нь 06 дугаар сард иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх чиглэлээр дараахь ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Тайлант сард иргэдээс бичгээр 12 өргөдөл хүлээн авч, 1 өргөдөл шийдвэрлэн, шийдвэрлэх хугацаа болоогүй 11 өргөдөл судлагдаж байна.

 

Нэг. Иргэний бүртгэл мэдээлэл, өргөдөл гомдол барагдуулах чиглэлээр:

Иргэний бүртгэл мэдээллийн үйлчилгээг нийт 24 иргэнд үзүүллээ.

Үүнд:                    -    Цахим иргэний үнэмлэх 4 иргэнд

       -    Шинээр төрсөн хүүхэд 6, эмэгтэй 4, эрэгтэй 2

                   -    Нас баралт 1

                   -    Гэрлэлт 1

  • Шилжин ирсэн 12

 

Хоёр. Эдийн засаг, төсөв, шилэн дансны үйлчилгээний чиглэлээр:

             Орон нутгийн татварын орлого 6 дугаар сард 6.9 сая төгрөгийг төвлөрүүлэхээс гүйцэтгэл нь 5.7 сая төгрөгийн орлого төвлөрсөн байна. Өссөн дүнгээр 06 дугаар сарын 21-ний өдрийн гүйцэтгэлээр эхний 6 сарын татварын орлого 28.9 сая төгрөгийн төлөвлөгөөтэйгөөс 41.8 сая төгрөгийн гүйцэтгэлтэй 144.6 хувийн гүйцэтгэлтэй байна.

            Тайлант хугацаанд аймгийн санхүүгийн дэмжлэгээр 48.2 сая төгрөгийн санхүүжилт авах төлөвлөгөөтэйгээс санхүүжилт олгогдоогүй байна.

Тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих төсөвт байгуулагуудад 175.9 сая төгрөг, орон нутгийн төсөвт байгууллагуудад 100 хувь санхүүжилт олголоо.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2018 онд хийгдсэн төсөл хөтөлбөр арга хэмжээгээр хийгдэх 82 айлын орон сууцны цэвэр бохир усны шугам тавих ажлыг гүйцэтгэх тендерт үнэлгээ хийж, 2019 онд ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар цэвэр, бохир усны шугам татах ажилд “Ариг шан” ХХК шалгарч, 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 08 дугаар сарын 01-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх гэрээ байгууллаа.

Мөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх “Нутаг дэвсгэрийн ерөнхий төлөвлөгөө” хийх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог сумын Засаг даргын 2019 оны А/106 дугаар захирамжаар байгуулан, тендрийн бичиг баримтыг боловсруулж байна.

Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөөр 7.1 сая төгрөгийн зээлийн эргэн төлөлт төвлөрүүлэхээс тайлант хугацаанд 0.9 сая төгрөгийн орлого төвлөрсөн байна. Өссөн дүнгээр эргэн төлөлтийн төлөвлөгөө 39.1 сая төгрөгийн төлөвлөгөөтэй гүйцэтгэл 28.2 сая төгрөгийн эргэн төлөлттэй, 72.1 хувийн гүйцэтгэлтэй байна. 

Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тус сумын төсөвт байгууллагын 05 дугаар сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээг ЗДТГ-ын ил тод байдлын мэдээллийн самбараар 1 удаа, төсөвт 5 байгууллага, Орхон тохижилт ОНӨААТҮГазрууд www.shilendans.gov.mn сайтад тус тус байршууллаа.

 

Гурав. Боловсрол, соёл, эрүүл мэндийн чиглэлээр:

Боловсролын чиглэлээр:

            Тус сумын 9 дүгээр цэцэрлэгт тайлант сард 206 хүүхэд хүлээн авах төлөвлөгөөтэйгөөс, 184 хүүхэд хүлээн авч, ор хоногийн төлөвлөгөөг 89.3 хувиар ханган ажиллалаа.

            Дархан-Уул аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулан, СӨБ-ийн 24 багш, ажилтан хамрагдаж сертификат авлаа.

            СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөрийн хүрээнд 210 цагийн хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааг явуулан, давхардсан тоогоор 925 хүүхдийг хамрууллаа.

            2018-2019 оны хичээлийн жилийн хүүхдийн хөгжлийн барианы үнэлгээг 0-3, 3-6 насны ангиллаар үнэлэн БСУГ-т хүргүүллээ.

            СӨБ-ийн “Эрдмийн баяр” өдөрлөгийг зохион байгуулан, 192 хүүхэд оролцон, 150 эцэг, эх оролцлоо.  

Сумын 9 дүгээр цэцэрлэгийн цэвэр усны савыг сольж, усны шинжилгээг “Дархан ус суваг” ХК-ны лабораторт шинжлүүлэн, МNS 0900-2018 чанарын шаардлага хангасан гэсэн дүгнэлт гарлаа. 

            ЕБС-ийн бага, дунд, ахлах анги төгсөх 3 бүлгийн 95 сурагч оролцож, математикийн шалгалт 79.3 хувь, монгол хэлний шалгалт 76.5 хувь, хүн байгалийн шалгалт 78 хувь, орос хэлний шалгалт 75.7 хувь, нийгмийн хичээлийн шалгалт 79.5 хувь, Англи хэлний шалгалт 79 хувийн гүйцэтгэлтэй тус тус үнэлүүллээ.

Мөн анги дэвших 5 бүлгийн 132 сурагчаас 7 судлагдахуунаар шалгалт авч, 80 хувийн гүйцэтгэлтэй үнэлүүллээ.

Хүүхдийн баярын өдрөөр 10-р ангийн сурагч Д.Цагаанбаяр спортын амжилтаараа аймгийн шилдэг сурагчаар шалгарч батламж гардан авлаа.

            Тус сумын Энхтал багийн бүрэнтолгой хэсэгт ажиллах, нүүдлийн бүлгийг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн ажиллуулж, бэлтгэл ажлыг бүрэн хангаж, суманд нүүдлийн цэцэрлэгт 30 хүүхэд хүлээн авах төлөвлөгөөтэйгөөс, 27 хүүхэд хүлээн авч, ор хоногийн төлөвлөгөөг 99 хувиар ханган ажиллалаа.

            Мөн Бүрэнтолгой багийн нүүдлийн бүлгийн цахилгааны шугамын мантож сольж, шинэчлэн 80.0 мянган төгрөг зарцууллаа. 

 

            Дөрөв: Нийгмийн хамгааллын чиглэлээр:

            Амьжиргаа дэмжих зөвлөлийн хурлыг 1 удаа хуралдуулж хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэврийн сунгалт 5, шинээр 2, бүтэн өнчин хүүхдийн тэтгэмж хүссэн 1 өргөдөл, байнгын асаргаанд байдаг 5 иргэний сунгалт, байнгын асаргаанд оруулах 2 хүсэлт, цалинтай ээж хөтөлбөрт хамрагдах 12, насны хишиг авах хүсэлт гаргасан 6 иргэн, алдарт эхийн одонгийн мөнгө авах хүсэлт гаргасан 6 хүсэлт, ахмадын рашаан сувилалын хөнгөлөлтөд хамрагдах 2 хүсэлт, шүдний хөнгөлөлтөд хамрагдах 1 хүсэлт, хорихоос суллагдсан иргэний тэтгэмжид хамрагдах 2 хүсэлтийг тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ.

            Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ажлын байр нэмэгдүүлэх хөтөлбөрт 9 иргэн 26.0 сая төгрөгийн төсөл, малчдын хөдөлмөр эхрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 4 малчин өрх 19.0 сая төгрөгийн төсөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 3 иргэн 9.0 сая төгрөгийн төсөл, ахмад настны санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрт 1 иргэнд 2.0 сая төгрөгийн төсөл, нийт 17 төсөлд 56.0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэлээ.

            Нийгмийн халамжийн сангаас олгодог тэтгэвэр, тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргасан 45 иргэний материалыг баталгаажууллаа.

            Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 2017, 2018 онд хамрагдан, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй аймгийн ХХҮГ-аас танилцлаа.

            Аймгийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс зохион байгуулсан аж ахуй эрхлэх ур чадвар олгох, бизнесийн төсөл бичих чиглэлээр 2 өдрийн сургалтад 38 иргэнийг хамруулан чадамжийн гэрчилгээ олголоо.

            Сумын хүүхэд, гэр бүл хамгааллын хамтарсан багт 2 дуудлага мэдээлэл ирсний дагуу кейс үйлчилгээ үзүүлж байна.

            Тус сумын гэр бүлийг дэмжих туршилтын хөтөлбөрт хамрагдсан 4 өрхөд нөхцөл байдлын үнэлгээ хийлээ.

            Зөрчлийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар эрх зүйн мэдээллийн нэгдсэн системээс 10 иргэнд лавлагаа мэдээлэл өглөө.

 

Тав: Спорт, соёл урлагийн чиглэлээр:

Сумын Соёлын төвд спортын 3 арга хэмжээ зохион байгуулж 450 иргэн, урлаг уран сайхны 8 арга хэмжээ зохион байгуулан 960 иргэн, уулзалт, хурлын 9 арга хэмжээ зохион байгуулан 633 иргэн нийт давхардсан тоогоор 1838 иргэнд үйлчилгээ үзүүллээ. Мөн “Орон нутаг судлах кабинет”-ийг 3 бүлгийн 60 иргэн үзэж сонирхлоо. Сумын Соёлын төвийн номын сангаар 6 төрлийн номоор 35 иргэнд үйлчиллээ.

Соёлын төвд 2019 онд 164.1 сая төгрөгийн төсөв батлагдаж, өр, авлага үүсгэлгүй ажиллалаа. Мөн өөрийн орлого 244.0 мянган төгрөгийн төлөвлөгөөтэйгөөс 255.0 мянган төгрөг төвлөрүүллээ.

 

Зургаа: Эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр:

            Тус сумын Эрүүл мэндийн төв нь 06 дугаар сард 1492 иргэнд үзлэг хийлээ. Үүнээс амбулаторын үзлэг 408, урьдчилан сэргийлэх үзлэг 445, гэрийн идэвхитэй эргэлт 336, идэвхитэй хяналт 111 удаа, 161 дуудлагад явж эмнэлгийн анхан шатны болон яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэлээ.

Тайлант хугацаанд 41 хүн хэвтэн эмчлүүлж, лаборатори оношлогоонд 209 иргэнийг хамруулан, дотоодын сургалтыг 17 төрлийн сэдвээр 22 удаа сургалт зохион байгуулан, давхардсан тоогоор 438 иргэнд 450 ширхэг тараах материал тараалаа.

            Энэ сард товлолын вакцинд 20 хүүхэд хамруулж, 0-3 сартай жирэмсэн 34  эхийг шинээр хяналтанд авлаа. 

            6 дугаар сард эмийн татан авалт хийж, 1.9 сая төгрөг зарцууллаа.

Долоо. ХАА, газар тариалан, байгаль орчны чиглэлээр:

            Сумын Засаг даргын 2019 оны А/93 дугаар захирамжаар малын түүвэр тооллогыг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулахаар 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон, сумын 82 өрхийн, 1 аж ахуй нэгж байгууллагын 14744 толгой мал тоолж, том малын зүй бус хорогдол 65 байна. Сумын 20 хэсэгт 700 км зам туулж, шатахуунд 489.9 мянган төгрөг зарцууллаа.

            Аймгийн МХГазартай хамтран хүнсний ногооны ургалтад нөлөөлдөг хортон шавьжны тандалт судалгаа хийж, суманд хүрэн манжин, шар манжин,  байцааны  навчинд бүгэг эрвээхий өндгөлсөн судалгаа гарч, устгах химийн бодисийг хэрэглэх зааврын талаар 5 иргэнд зөвлөгөө өглөө.

            Ядуурлыг бууруулах “Японы сан”-гаас санхүүжүүлэн, “Хоршоолсон хэлбэрээр хүнсний ногооны аж ахуйн эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах 9192 МОН” төсөлд тус суманд 10 бүлгийн 70 иргэн төсөлд хамрагдан, 4 төрлийн 200 гаруй кг үр олголоо.

            Сумын Засаг даргын 2019 оны А/93 дугаар захирамжаар малын түүвэр тооллогыг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулахаар 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.

Ургамал хамгааллын бодис худалдан борлуулдаг “Agrimatco” ХХК-тай хамтран “Ургамалд илэрдэг өвчин, хортон, хог ургамалтай тэмцэх” сэдэвт сургалт зохион байгуулан 15 иргэн, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Малчид олон нийтийн оролцоотой бэлчээрийн менежментийг боловсруулах” сэдэвт сургалт зохион байгуулан 8 малчинг тус тус хамрууллаа.

ХХААХҮЯ-аас зохион байгуулсан хүнсний ногоонд дэд хөтөлбөрийн хүрээнд олгож байгаа техник тоног төхөөрөмжүүд мөн мөн ядуурлыг бууруулах “Японы сан”-гаас санхүүжүүлэн, “Хоршоолсон хэлбэрээр хүнсний ногооны аж ахуйн эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах 9192 МОН” төслийн танилцуулагад 52 иргэн оролцлоо.

Баян-Өлзийт багийн нутаг дэсгэрт 6 үхрийн сэг зэмийг цэвэрлэлээ.

            Мал төллөлт, төл бойжилтийн мэдээ: Сумын хэмжээнд 19599 толгой хээлтэгч төллөхөөс 18785 толгой буюу 95.8 хувьтай төллөж, гарсан төл 99.03 хувьтай  бойжиж байна.

            Сумын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1214.64 га-д талбайд тариалалт хийгдсэн байна.

            Үүнд: Төмс 225.4 га, лууван 456 га, байцаа 4.76 га, сармис 4.43 га, шар манжин 155 га, хүрэн манжин 64.7 га, сонгино 134, өргөст хэмх 68.2 га, тарвас 0.82 га, чинжүү 0.05 га, навчит байцаа 0.05 га, дун ногоо 0.1 га, хулуу 0.03 га, шанцай 0.01 га, бууцай 0.01 га, улаан лооль 0.4 га, гоньд 0.1 га, артишок 0.05, улаан буудай 15, рапс 80, овьёос 5 гад тус тус тариалалт хийсэн байна.

            Тус суманд 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тэргүүлэх 5 чиглэлээр сум хөгжүүлэх сангаас төсөл хэрэгжүүлэх иргэдэд зээл олгох зар тавьж, 43.0 сая төгрөгийн 4 төсөл хүлээн авлаа. Үүнд:

            - Эрчимжсэн мал аж ахуй, тэжээлийн үйлдвэрлэл

            - Хүнсний ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүн дахин боловсруулах

            - Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх

            - Зоорийн аж ауйг хөгжүүлэх

            -Туслах аж ахуйг хөгжүүлэх 

            Сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны А/22 дугаар захирамжаар сумын хэмжээнд газрын эзэмшигч, ашиглагч иргэн, ААНБ-ыуудын судалгааг шинэчлэн гаргах, гэрээг дүгнэх, татвар, төлбөр, хураамжийг барагдуулах ажлын хэсэг томилогдож, 250 гаруй иргэн, ААНБ-ын ус рашаан ашигласны төлбөр хураамж төлөлтийг шалгаж 7.1 сая төгрөгийн төлбөр орон нутгийн орлогод төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөний биелэлт 118 хувьтай байна.

            Тус суманд аймгийн хөрөнгө оруулалтаар Хараа, Ерөө, Орхон, Шарын голын эрэг орчмын бургасан ой 1345 га талбайд хүр эрвээхэйтэй тэмцэх ажлыг “Гранд Форест” ХХК ойн хортонгийн тархалтын зураглал үйлдэн, утаат үүргэн шүршигч багаж ашиглан химийн аргаар тэмцэх ажлыг 5 өдрийн хугацаанд хийж дууслаа.

            Мөн сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/107 тоот захирамжаар  голын эрэг орчмоор зусаж буй малчин өрхүүд, зөгийн аж ахуй, газар тариалан эрхлэгчдэд 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд мал бэлчээхгүй байх, зөгийн бүлгийг шилжүүлж, ундны ус ашиглахгүй байх талаар зөвлөмж өгч, анхааруулга сэрэмжлүүлэг өгч ажиллалаа.

 

 

Найм. Бусад ажлын талаар:

            1.Тус сумын Энхтал багт 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Өгөөмөр хайрхан”-ны овоо тахилгын арга хэмжээг зохион байгуулан, гэмт хэрэг зөрчил гаргалгүй ажиллалаа.  

            2.Тариалангийн талбайн хашааны бүрэн бүтэн байдлыг хангуулах ажлын хүрээнд хашааны 2 хэсэгт мал услах зориулалтаар энгийн гүйдэг хаалга хийж, 300 метр газарт шинээр тор нөхөж, бүх хашааг тойрч шон болон торыг чангалж, 10 хаалга засаж сэлбэх ажлыг Орхон тохижилт ОНӨААТҮГ-аар гүйцэтгүүллээ.  

3.Тосгон, Шар дэрс, Дэлгэр хороолол, төв, дэнжийн хэсгийн айл өрхүүдээс хог хаягдлын хураамжаа төлсөн 21 айл өрхийн 84 м3, 13 ААНБайгууллагаас 12 м3, хог хаягдлыг ачиж хогийн цэгт хүргэлээ.

            4.Сумын вэб сайт\www.orkhon.da.gov.mn\-ыг “Ай ти Солушинс” ХХК-аар хийлгэж, цахим хэлбэрээр иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлт хүлээн авах нөхцлийг бүрдүүлэн 1.3 сая төгрөг зарцууллаа. Мөн тайлант хугацаанд 14 мэдээллүүдийг оруулж, иргэдийг тухай бүр мэдээллээр хангаж үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж ажиллалаа.

 

 

 

 

Танилцсан:

                           Засаг дарга                                                Б.Алтансарнай

 

Хянасан:

   ЗДТГ-ын дарга                                         С.Дэлгэржаргал

 

Тайлан гаргасан:

                            ХЗ,ДАХМэргэжилтэн                                Б.Мөнгөншүр

 


Нийтлэгдсэн: 2019-06-28 02:29:42