Дархан-Уул аймгийн Орхон сумын ЗДТГ-аас төлөвлөгөөт болон цаг үеийн ажлын хүрээнд 07 дугаар сард хийсэн ажлын тайлан
Дархан-Уул аймгийн Орхон сумын
ЗДТГ-аас төлөвлөгөөт болон цаг үеийн ажлын хүрээнд
07 дугаар сард хийсэн ажлын тайлан
2019.07.21 Орхон
Тус сумын Засаг даргын Тамгын газар нь 07 дугаар сард иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Тайлант сард иргэдээс бичгээр 15 өргөдөл хүлээн авч, 11 өргөдөл шийдвэрлэн, шийдвэрлэх хугацаа болоогүй 4 өргөдөл судлагдаж байна.
Нэг. Иргэний бүртгэл мэдээлэл, өргөдөл гомдол барагдуулах чиглэлээр:
Иргэний бүртгэл мэдээллийн үйлчилгээг нийт 18 иргэнд үзүүллээ. Үүнд: - Цахим иргэний үнэмлэх 8 иргэнд
- Шинээр төрсөн хүүхэд 2, эмэгтэй 1, эрэгтэй 1
- Шинэчилсэн бүртгэл 2
Хоёр. Эдийн засаг, төсөв, шилэн дансны үйлчилгээний чиглэлээр:
Орон нутгийн татварын орлого 7 дугаар сард 6.3 сая төгрөгийн төлөвлөгөөтэйгөөс тайлант хугацаанд 1.8 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна.
Өссөн дүнгээр 07 дугаар сарын 19-ний өдрийн гүйцэтгэлээр эхний 7 сарын татварын орлого 35.2 сая төгрөгийн төлөвлөгөөтэйгөөс 47.5 сая төгрөгийн гүйцэтгэлтэй 132.6 хувийн биелэлттэй байна.
Тус сард санхүүгийн дэмжилгээр 38.6 сая төгрөгийн дэмжлэг авхаас тайлант хугацаанд санхүүжилт олгогдоогүй байна.
2019 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх “Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн баримт бичиг боловсруулах” ажлын тендерийг хуулийн дагуу зөвлөхийн хамгийн бага үнийн аргаар зохион байгууллаа. Тус тендерт шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн компани үнийн санал ирүүлээгүй учир 2 удаа зарлагдан тендер хүчингүй болсон. Тус ажлыг шууд гэрээ хийж гүйцэтгүүлхээр төлөвлөн ажиллаж байна.
Тайлант 7 дугаар сард СХС-ийн зээлийн эргэн төлөлтөөр 6.2 сая төгрөгийн зээлийн эргэн төлөлт төвлөрүүлхээс сарын гүйцэтгэлээр 1.030 сая төгрөг, 7 хоногийн гүйцэтгэлээр 1 иргэний 30.0 мянган төгрөгийн орлого төвлөрсөн байна. Эхний 7 сарын гүйцэтгэлээр 46.0 сая төгрөгийн эргэн төлөлт төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгөөс 32.4 сая төгрөг буюу 70.4 хувийн гүйцэтгэлтэй байна.
Гурав. Боловсрол, соёл, эрүүл мэндийн чиглэлээр:
Боловсролын чиглэлээр:
БСШУС-ын яамны Боловсролын чанарын шинэчлэл төслийн хүрээнд “Суралцах нь өөрчлөлт, өөрчлөлт нь хөгжил” 13.1 сая төгрөгийн төсөл шалгарч сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн төсөл хэрэгжүүлэх гэрээг тус сумын 8 дугаар сургуулийн захирал аймгийн БСУГ-ын даргатай байгууллаа.
Тус сумын 8 дугаар сургууль бага ангийн хоцрогдол арилгах 1 сарын сургалтад 6 сурагч хамрууллаа.
Мөн тус сургуулийн гадна орчинд 150.0 мянган төгрөгийн үнэ бүхий гоёлын гэрэлтүүлэг байршууллаа.
Дөрөв: Нийгмийн хамгааллын чиглэлээр:
Амьжиргаа дэмжих зөвлөлийн хурлыг 1 удаа хуралдуулж хөгжлийн бэрхшээлтэй иргэний асаргаа сунгалт 2, ахмад настны асаргаа сунгалт 7, шинээр 2, бүтэн өнчин хүүхдийн тэтгэмж хүссэн 1 өргөдөл, өрх толгойлсон эцэг эхийн тэтгэмж 1, цалинтай ээж хөтөлбөрт хамрагдах 5, насны хишиг авах хүсэлт гаргасан 2 иргэн, жирэмсэн эхийн тэтгэмжид хамрагдах 3, алдарт эхийн одонгийн мөнгө авах хүсэлт гаргасан 6, ахмадын рашаан сувилалын хөнгөлөлтөд хамрагдах 1 хүсэлт, шүдний хөнгөлөлтөд хамрагдах 1 хүсэлтийг тус тус хэлэлцэн шийдвэрлэлээ.
Малжуулах хөтөлбөрт 2017, 2018 онд хамрагдсан тус сумын 7 өрхөөр аймгийн ХХҮГ-ын Хөдөлмөрийн хэлтсээс төслийн хэрэгжилт, явц, эргэн төлөлтөнд хяналтаар явж ажиллалаа.
Тус суманд 2019 онд Сум хөгжүүлэх сангаас тэргүүлэх 5 чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр 203.0 сая төгрөгийн 21 төсөл хүлээн авч, төсөл сонгон шалгаруулах хурлаар хэлэлцүүлэн 16 иргэн, 1 хоршооны төсөлд 100.0 сая төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэлээ. Үүнд:
- Эрчимжсэн мал аж ахуй, тэжээлийн үйлдвэрлэлийг хэрэгжүүлэх 2 төсөлд 10.0 сая төгрөг,
- Хүнсний ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүн дахин боловсруулах чиглэлээр 5 төсөлд, 41.0 сая төгрөг,
- Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр 3 төсөлд 14.0 сая төгрөг,
- Зоорийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр 2 төсөлд 15.0 сая төгрөг,
-Туслах аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр 5 төсөлд 20.0 сая төгрөг тус тус олголоо.
Тав: Спорт, соёл урлагийн чиглэлээр:
Сумын Соёлын төвд спортын 5 арга хэмжээ зохион байгуулж 384 иргэн, урлаг уран сайхны 1 арга хэмжээ зохион байгуулан 50 иргэн нийт давхардсан тоогоор 434 иргэнд үйлчилгээ үзүүллээ.
Соёлын төвд 2019 онд 164.1 сая төгрөгийн төсөв батлагдаж, өр, авлага үүсгэлгүй ажиллалаа. Мөн өөрийн орлого 195.0 мянган төгрөгийн төлөвлөгөөтэйгөөс 195.0 мянган төгрөг төвлөрүүллээ.
Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 40.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх сумын Соёлын төвийн дээврийн засварын ажлын тендерт “Дархан-Уянга” ХХК шалгарч ажлаа эхлүүллээ. Тус дээврийн засварын ажлын явц 40 хувьтай байна.
Зургаа: Эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр:
Тус сумын Эрүүл мэндийн төв нь 07 дугаар сард 673 иргэнд үзлэг хийлээ. Үүнээс амбулаторын үзлэг 255, урьдчилан сэргийлэх үзлэг 93, гэрийн идэвхитэй эргэлт 107, идэвхитэй хяналт 88 удаа, 130 дуудлагад явж эмнэлгийн анхан шатны болон яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэлээ.
Тайлант хугацаанд 19 хүн хэвтэн эмчлүүлж, лаборатори оношлогоонд 184 иргэнийг хамруулан, дотоодын сургалтыг 6 төрлийн сэдвээр 4 удаа сургалт зохион байгуулан, давхардсан тоогоор 101 иргэнд 115 ширхэг тараах материал тараалаа.
Энэ сард товлолын вакцинд 30 хүүхэд хамруулж, 0-3 сартай жирэмсэн 5 эхийг шинээр хяналтанд авлаа.
Тус сумын Эрүүл мэндийн төв 7 дугаар сард эмийн татан авалт хийж 2.1 сая төгрөг зарцууллаа.
Долоо. ХАА, газар тариалан, байгаль орчны чиглэлээр:
Сумын Засаг даргын 2019 оны А/57 дугаар захирамжийн дагуу “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх” хаврын арга хэмжээг 2019 оны 04 дүгээр сарын 10-ний өдрөөс 07 дугаар сарын 01-ний хооронд зохион байгуулж нийт давхардсан тоогоор 386 малчин, мал бүхий өрхийн 35 831 мянган толгой мал амьтадыг 7 төрлийн вакцинжуулалтанд хамрууллаа. Үүнд:
-
Боом- бод 11031, бог -13020 бүгд-24051
-
Шөвөг яр-3911, бог-3911
-
Адууны томуу- 786
-
Дуут хавдар-5591 бод-5591
-
Нохойн галзуу-545
-
Гахайн мялзан- 347
-
Сахуу -600
ХХААХҮ-ийн яамнаас зохион байгуулсан “Мал амьтны эрүүл мэндийн тухай”, “Малын генетик нөөцийн тухай” хуулийг сурталчлах сургалтанд 15 малчин, 2 мэргэжилтэн оролцлоо.
Тайлант хугацаанд сумын Засаг даргын захирамж газар эзэмших эрх шилжүүлэх 1, газар өмчлүүлэх 2, газар эзэмших эрхийн хугацаа сунгах 1, газрын талбайн хэмжээ өөрчлөх 1 гарсан.
Тус сумын 2019 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Энхтал багийн 96-р зөрлөг, Бүрэнтолгойн хэсэгт нийт 38 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар олголоо.
Тайлант сард 5 иргэнтэй газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдэж 785.0 мянган төгрөг төвлөрүүллээ.
2019 онд газрын төлбөр 20.0 сая төгрөг төвлөрүүлэхээс 07 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 14.1 сая төгрөг төвлөрүүлж төлбөрийн биелэлт 71 хувийн гүйцэтгэлтэй байна.
Найм. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:
Тайлант хугацаанд гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэл иргэд ААНБ-аас зөрчлийн шинжтэй ахуйн хүрээний 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг хүнсний дэлгүүрүүдэд давхардсан тоогоор 120 удаа хяналт шалгалт хийж, мөн харуул хамгаалалттай ААНБайгууллагад давхардсан тоогоор 20 удаа шалгаж, сонор сэрэмжтэй үүрэг гүйцэтгэх талаар зөвлөгөө өгч ажиллалаа.
Үндэсний их баяр наадамтай холбогдуулан сумын Засаг даргын А/126 дугаар захирамжаар хариуцлагатай эргүүл томилон 7 дугаар сарын 11-15-ны хооронд Хараа, Ерөө , Орхон, Шарын гол орчмын хэсэгт бургасан ойн хэсгээр амрагч, аялагчид гол усанд унаж эндэхээс сэрэмжлүүлж ажиллалаа. Тус ажилд сумын Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 60.0 мянган төгрөг зарцууллаа.
Найм. Бусад ажлын талаар:
Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын дэмжлэгээр сумын ЗДТГ-т гал унтраах тусгай зориулалтын автомашиныг хүлээлгэн өглөө.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Монгол улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг тус сумын иргэдийн дунд зохион байгуулж 65 иргэн оролцлоо.
Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс аймгийн ЗДТГ-т зохион байгуулсан “Эрх зүйн хөтөч” бэлтгэх 2 өдрийн сургалтад тус сумын ЗДТГ-ын 3 албан хаагч хамрагдлаа.
“Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ тайлант сард айл өрхийн 58 м3, ААНБ-ын 7 м3 хог хаягдлыг ачиж хогийн цэгт хүргэлээ.
Танилцсан:
Засаг дарга Б.Алтансарнай
Тайлан гаргасан:
Нийгмийн ажилтан О.Дамдинсүрэн
Нийтлэгдсэн: 2019-07-25 08:29:19