Дархан-Уул аймгийн Орхон сумын ЗДТГ-аас төлөвлөгөөт болон цаг үеийн ажлын хүрээнд 08 дугаар сард хийсэн ажлын тайлан
Дархан-Уул аймгийн Орхон сумын
ЗДТГ-аас төлөвлөгөөт болон цаг үеийн ажлын хүрээнд
08 дугаар сард хийсэн ажлын тайлан
2019.08.21 Орхон
Тус сумын Засаг даргын Тамгын газар нь 08 дугаар сард иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Тайлант сард иргэдээс бичгээр 7 өргөдөл хүлээн авч, 1 өргөдөл шийдвэрлэн, шийдвэрлэх хугацаа болоогүй 6 өргөдөл судлагдаж байна.
Нэг. Иргэний бүртгэл мэдээлэл, өргөдөл гомдол барагдуулах чиглэлээр:
Иргэний бүртгэл мэдээллийн үйлчилгээг нийт 53 иргэнд үзүүллээ. Үүнд: - Цахим иргэний үнэмлэх 9 иргэнд
- Шинээр төрсөн хүүхэд 6, эмэгтэй 3, эрэгтэй 3
- Шинэчилсэн бүртгэл 3
-
Шилжин ирсэн 8
-
Гэрлэлтийн бүртгэл 1
-
Нас барсны бүртгэл 1 тус тус байна.
-
Хоёр. Эдийн засаг, төсөв, шилэн дансны үйлчилгээний чиглэлээр:
Орон нутгийн татварын орлого 8 дугаар сард 5.7 сая төгрөгийн төлөвлөгөөтэйгөөс тайлант хугацаанд 1.0 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна.
Татварын орлого 41.1 сая төгрөгийн төлөвлөгөөтэйгөөс 48.2 сая төгрөгийн гүйцэтгэлтэй 117.3 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тайлант хугацаанд санхүүгийн дэмжилгээр 39.7 сая төгрөгийн дэмжлэг авахаас тайлант хугацаанд 24.6 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авлаа.
Тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагуудад тус сард 54.9 сая төгрөгийн санхүүжилт олгохоос тайлант хугацаанд 100 хувь санхүүжилт олгон ажиллалаа.
7 дугаар сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр сумын төсөвт байгууллагууд нийт 51.8 сая төгрөгийн өглөгтэй гарсан байна.
Сургууль, цэцэрлэгийн цалингийн зардал хүрэлцэхгүй байгаа тул эхний 7 сарын гүйцэтгэлээр цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зардал дээр нийт 35.1 сая төгрөгийн өглөгтэй үүссэн байна.
Тайлант хугацаанд 2020 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх сумын Баян-Өлзийт, Энхтал багаас ирүүлсэн 15 саналыг эрэмблэх хурлыг 1 удаа зохион байгууллаа.
8 дугаар сард сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөөр 6.2 сая төгрөгийн зээлийн эргэн төлөлт төвлөрүүлэхээс 8 дугаар сарын 20-ны өдрийн гүйцэтгэлээр 2.8 сая төгрөгийн зээлийн эргэн төлөлт төвлөрсөн байна.
Эхний 8 сарын гүйцэтгэлээр 52.4 сая төгрөгийн эргэн төлөлт төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгөөс 36.1 сая төгрөг буюу 68.9 хувийн гүйцэтгэлтэй байна.
8 дугаар сард тус сангаас 2 иргэнд 8.0 сая төгрөгийн зээлийг олгож ажиллалаа.
Мөн 2011, 2013, 2014 онуудад зээл авсан зээлийн гэрээний дагуу төлөлт хийгдээгүй эвлэрлийн гэрээний хугацаа дууссан нийт 6 иргэний 13.3 сая төгрөгийн зээлийн үлдэгдлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гүйцэтгүүлэхээр сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс шийдвэр гарлаа.
Гурав. Боловсрол, соёл, эрүүл мэндийн чиглэлээр:
Боловсролын чиглэлээр:
СӨБ-ын 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангаж, урсгал засварт 1.3 сая төгрөг зарцуулан засварын ажил дууслаа.
ЕБС-ийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангаж урсгал засварыг хийж дууслаа. Мөн БНСУ-ын “Band for good” ТББ-ын хөрөнгө оруулалтаар байгалийн ухаан, дуу хөгжмийн хичээлийн танхимыг тохижуулан, засвар хийж 18.0 сая төгрөг зарцууллаа.
Дөрөв: Нийгмийн хамгааллын чиглэлээр:
Нийгмийн халамжийн сангаас олгодог тэтгэвэр, тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргасан 35 иргэний материалыг баталгаажууллаа.
Тус суманд 2019 онд Сум хөгжүүлэх сангаас тэргүүлэх 5 чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр 203.0 сая төгрөгийн 21 төсөл хүлээн авч, төсөл сонгон шалгаруулах хурлаар хэлэлцүүлэн 16 иргэн, 1 хоршооны төсөлд 105.0 сая төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэн, 1 хоршоо, 10 иргэнд 77.0 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулан, санхүүгийн дэмжлэг үзүүллээ.
Тав: Спорт, соёл урлагийн чиглэлээр:
Сумын Соёлын төвд хурал, уулзалт, спортын 3 арга хэмжээ зохион байгуулж, нийт давхардсан тоогоор 224 иргэнд үйлчилгээ үзүүллээ.
2019 онд 168 сая төгрөгийн төсөв батлагдаж, өр, авлага үүсгэлгүй ажиллалаа. Мөн өөрийн орлого 65.0 мянган төгрөгийн төлөвлөгөөтэйгөөс 73.0 мянган төгрөгийн гүйцэтгэлтэй буюу 115 хувийн гүйцэтгэлтэй байна.
Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 40.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх сумын Соёлын төвийн дээврийн засварын ажлын тендерт “Дархан-Уянга” ХХК шалгарч дээврийн засварын ажлыг хийж дууслаа.
Мөн сумын “Анто од” ХХК-ны 11.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хурлын танхимын тайзны засварын ажлыг хийж дууслаа.
Зургаа: Эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр:
Тус сумын Эрүүл мэндийн төв нь 08 дугаар сард 809 иргэнд үзлэг хийлээ. Үүнээс амбулаторын үзлэг 283, урьдчилан сэргийлэх үзлэг 141, гэрийн идэвхитэй эргэлт 173, идэвхитэй хяналт 121 удаа, 91 дуудлагад явж эмнэлгийн анхан шатны болон яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэлээ.
Тайлант хугацаанд 28 хүн хэвтэн эмчлүүлж, лаборатори оношлогоонд 200 иргэнийг хамруулан, дотоодын сургалтыг 10 төрлийн сэдвээр 8 удаа сургалт зохион байгуулан, давхардсан тоогоор 239 иргэнд 110 ширхэг тараах материал тараалаа.
Энэ сард товлолын вакцинд 21 хүүхэд хамруулж, 0-3 сартай жирэмсэн 1 эхийг шинээр хяналтанд авлаа.
Долоо. ХАА, газар тариалан, байгаль орчны чиглэлээр:
Тус сумын 2019 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тайлант хугацаанд 4 иргэнд 0.28 га газрыг өмчлөлд, 5 иргэнд төмс, хүнсний ногоо, зоорь, жимс жимсгэн, фермер, өвөлжөөний газрын зориулалтаар нийт 12.3 га газрыг эзэмшүүллээ.
Зураглалын мэдээллийн санд 13 иргэний гэр бүлийн хэрэгцээний газрын зургийг шинээр нэмж орууллаа.
Сумын Засаг даргын 2019 оны А/134 дүгээр захирамжаар 5 хүний бүрэлдэхүүнтэй ургац хураалтын урьдчилсан баланс тогтоох, бэлчээрийн газарт фотомониторинг хийх ажлын хэсэг 2019 оны 08 дугаар сарын 07, 08-ны өдөр сумын бэлчээрийн ургац тодорхойлдог 11 цэгт, төмс, хүнсний ногооны ургацын 25 цэгт, хадлангийн ургац тогтоох 3 цэгт тус тус ажиллалаа. Үүнд:
-
2019 онд төмс, хүнсний ногоо, үр тарианы ургацын хэмжээ 1 гад дунджаар:
-
Ерөө голд: Лууван- 11 тн, сонгино-18 тн, өргөст хэмх-10 тн
-
Баян-Уул хэсэгт: Шар манжин-10 тн
-
96-р зөрлөгт: Лууван 6 тн, шар манжин 15 тн, хүрэн манжин 15 тн, төмс-16 тн
-
Бүрэн толгойн услалтын системд: Лууван 7.5 тн, шар манжин 7 тн, төмс 15 тн, хүрэн манжин 15 тн, байцаа 40 тн
-
79-н тохойд: лууван 6.4 тн, хүрэн манжин 12 тн, төмс 11тн, сонгино 10тн
-
Царамд: Үр тариа 10 цн, шар манжин 7 тн
-
Шарын голын услалтын системд: лууван 7.5 тн, сонгино 13 тн, шар манжин 15тн, хүрэн манжин 20 тн, төмс 17 тн, манжин 17 тн, өргөст хэмх 5 тн, байцаа 45 тн
-
Ноёнхонгорт: Лууван 4 тн, сонгино 9 тн төмс 18 тн
-
Толгойн барилгад: Лууван 9 тн, шар манжин 10 тн, хүрэн манжин 18 тн, өргөст хэмх 3 тн ургац хураан авах урьдчилсан баланс гарлаа.
2.Хадлангийн талбайн 1м2 талбайн ургацын хэмжээ:
-
Ноён хонгорт- 150 гр
-
Агуунбуланд -290 гр ургацтай байна.
Мөн ургац тогтоолтын комисс ургацын урьдчилсан баланс, хадлангийн талбайн ургац тогтоох ажлын хүрээнд малчин мал бүхий өрхүүдэд ургац хураан авах хугацаанд мал, тэжээвэр амьтанг байнгын хариулагатай байлгах талаар малчин 9 өрхөд, тарьмал ургамлын гарал үүсэл авах талаар тариаланч 7 иргэнд тус тус зөвлөмж өгч мэдэгдэл хүргүүллээ.
Сумын хэмжээнд 109 өрхийн ургац хураалтын ажилд сумын иргэд, Дархан-Уул аймаг болон Сэлэнгэ аймгийн хил залгаа сумдуудаас 214 иргэн өдрийн 20.0-25.0 мянган төгрөгийн хөлсөөр ажиллаж байгаа судалгааг гаргалаа.
Тайлант хугацаанд сумын хэмжээнд 85.31 га талбайгаас 10 төрлийн тарималаас 981.36 тн ургац хураан аваад байна.
Сумын хэмжээнд байгаа бүх хээлтүүлэгчийг аттестатчилал, хянан баталгаажуулалтанд хамруулж шинээр хээлтүүлэгч бух-18, хуц-41, ухна-23-ыг тус тус ээмэгжүүллээ. Тус сумын хээлтүүлэг 60.0 хувьтай байна Үүнд: гүү 572, үнээ 3863, толгой тус тус байна.
Мөн малын генетик нөөцийн тухай хуулийн хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд сумын 506 өрхийн малын генетик нөөцийн төлөв байдлыг үнэлэх судалгааг аймгийн ХХААГ-т хүргүүллээ. Мөн сумын хэмжээнд малын гоц халдварт болон паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор малын хашаа ойр орчмын ариутгал хийх, мал угаах ажил хийгдэж байна. Үүнд: 10 өрхийн 2000 бог, 12 хашааг ариутгалаа.
Найм. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:
Сумын хэмжээнд 2019 оны 08 дугаар сарын байдлаар сумын цагдаагийн хэсгээр үйлчлүүлсэн 22 иргэнд холбогдох хуулийн дагуу хууль зүйн зөвлөгөө өглөө.
Тайлант хугацаанд иргэд ААНБ-аас зөрчлийн шинжтэй ахуйн хүрээний 2 дуудлага мэдээлэл хүлээн авч, зөрчлийн хэрэг нээхээс татгалзаж, зөрчил гаргасан 19 иргэнийг 960.0 мянган төгрөгөөр бэлэн бус торгуулийн машинаар торгууль ногдуулж ажиллалаа.
Эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг хүнсний дэлгүүрүүдэд давхардсан тоогоор 123 удаа хяналт шалгалт хийж, мөн харуул хамгаалалттай ААНБайгууллагад давхардсан тоогоор 24 удаа шалгаж, сонор сэрэмжтэй үүрэг гүйцэтгэх талаар зөвлөгөө өгч ажиллалаа.
Ес. Бусад ажлын талаар:
1.Төрийн албан хаагчдын сургалт, мэдлэг чадвар олгох 2019 оны төлөвлөгөөний дагуу “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын ёс зүйн дүрэм, Төрийн албаны тухай хуулийн талаар дотоодын сургалт зохион байгуулан, ЗДТГ-ын 12 албан хаагч хамрагдлаа.
2.“Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ тайлант сард айл өрхийн 35 м3, ААНБ-ын 5 м3 хог хаягдлыг ачиж хогийн цэгт хүргэлээ.
3.Орхон тохижилт ОНӨААТҮГазар 13 ААНБ, 21 айл өрхөд нийт 225.6 м3 цэвэр ус түгээлээ.
4.Сумын нутаг дэвсгэрт намрын ургац хураалт, цаг үеийн ажлын үеэр иргэдийн амгалан тайван байдал алдагдах, гэмт хэрэг зөрчил гаргуулахгүй байх зорилгоор сумын Засаг даргын 2019 оны А/143 дугаар захирамжаар хариуцлагатай эргүүл хийх хуваарь батлан сумын 9 ААНБ 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлхи хугацаанд ажиллах хуваарийг баталлаа.
5.”Хоггүй цэвэрхэн монгол” аяны самбарыг суманд аймгийн БОАЖГазрын удирдлага, албан хаагчид, Хараа, Ерөө голын сав газрын захиргааны албан хаагчид суманд 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гардуулан өгч, аяны хүрээнд сумын ЗДТГ-ын 13 албан хаагч, Орхон тохижилт ОНӨААТҮГ-ын 5 албан хаагч оролцож, 100 орчим га талбайг цэвэрлэж, 5 тн хогийг цэвэрлэн, төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ.
Танилцсан:
Засаг дарга Б.Алтансарнай
Тайлан гаргасан:
ХЗ, ДАХМэргэжилтэн Б.Мөнгөншүр
Нийтлэгдсэн: 2019-08-29 08:50:10