Дархан-Уул аймгийн Орхон сумын ЗДТГ-аас төлөвлөгөөт болон цаг үеийн ажлын хүрээнд 09 дүгээр сард хийсэн ажлын тайлан
Тус сумын Засаг даргын Тамгын газар нь 09 дүгээр сард иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Тайлант сард иргэдээс бичгээр 18 өргөдөл хүлээн авч, 10 өргөдөл шийдвэрлэн, шийдвэрлэх хугацаа болоогүй 8 өргөдөл судлагдаж байна.
Нэг. Иргэний бүртгэл мэдээлэл, өргөдөл гомдол барагдуулах чиглэлээр:
Иргэний бүртгэл мэдээллийн үйлчилгээг нийт 53 иргэнд үзүүллээ. Үүнд: - Цахим иргэний үнэмлэх 16 иргэнд
- Шинээр төрсөн хүүхэд 8, эмэгтэй 6, эрэгтэй 8
- Шинэчилсэн бүртгэл 5
- Эцэг тогтоосны бүртгэл 3
-
Шилжин ирсэн 3 тус тус байна.
Хоёр. Эдийн засаг, төсөв, шилэн дансны үйлчилгээний чиглэлээр:
Орон нутгийн татварын орлого 09 дүгээр сард 5.7 сая төгрөгийн төлөвлөгөөтэйгөөс тайлант хугацаанд 1.8 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна.
Татварын орлого 52.4 сая төгрөгийн төлөвлөгөөтэйгөөс 52.7 сая төгрөгийн гүйцэтгэлтэй 106.1 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тайлант хугацаанд санхүүгийн дэмжилгээр 61.2 сая төгрөгийн дэмжлэг авахаас тайлант хугацаанд 60.1 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авлаа.
8 дугаар сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр сумын төсөвт байгууллагууд нийт 62.2 сая төгрөгийн өглөгтэй гарсан байна.
Сургууль, цэцэрлэгийн цалингийн зардал хүрэлцэхгүй байгаа тул эхний 8 сарын гүйцэтгэлээр цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зардал дээр нийт 60.1 сая төгрөгийн өглөгтэй үүссэн байна.
8 дугаар сард сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөөр 6.2 сая төгрөгийн зээлийн эргэн төлөлт төвлөрүүлэхээс 8 дугаар сарын 20-ны өдрийн гүйцэтгэлээр 2.8 сая төгрөгийн зээлийн эргэн төлөлт төвлөрсөн байна.
Эхний 8 сарын гүйцэтгэлээр 52.4 сая төгрөгийн эргэн төлөлт төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгөөс 36.1 сая төгрөг буюу 68.9 хувийн гүйцэтгэлтэй байна.
2019 онд ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар цэвэр, бохир усны шугам татах ажилд “Ариг шан” ХХК- тай ажил гүйцэтгэх хугацааг сунгаж гэрээг байгууллаа.
Тайлант хугацаанд Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөөр 6. Сая төгрөгийн зээлийн эргэн төлөлт төвлөрүүлхээс 9 сарын гүйцэтгэлээр 16.2 сая төгрөгийн хүүгийн орлого төвлөрсөн байна. Эхний 9 сарын гүйцэтгэлээр 58.6 сая төгрөгийн эргэн төлөлт төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгөөс 49.0 сая төгрөг буюу 83.6 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тайлант хугацаанд 2020 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх сумын Баян-Өлзийт, Энхтал багаас ирүүлсэн 15 саналыг эрэмблэх хурлыг 1 удаа зохион байгууллаа.
Мөн 2011, 2013, 2014 онуудад зээл авсан зээлийн гэрээний дагуу төлөлт хийгдээгүй эвлэрлийн гэрээний хугацаа дууссан нийт 6 иргэний 13.3 сая төгрөгийн зээлийн үлдэгдлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гүйцэтгүүлэхээр сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс шийдвэр гарлаа.
Гурав. Боловсрол, соёл, эрүүл мэндийн чиглэлээр:
Боловсролын чиглэлээр:
2019-2020 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 46 сурагч элслээ. ЕБС-ийн ахлах ангийн 3 бүлгийн 68 сурагч 3 төрлийн хичээлийн сонголт хийлээ. БНСУ-ын “Band for good” ТББ-ын хөрөнгө оруулалтаар байгалийн ухаан, дуу хөгжмийн хичээлийн танхимыг тохижуулан, засвар хийж 16.5 сая төгрөг зарцууллаа.
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 43 багш, 7 ажилтан албан хаагчдыг хамрууллаа.
СӨБ-ын 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангаж, урсгал засварт 1.3 сая төгрөг зарцуулан засварын ажил дууслаа.
СӨБ-ын тайлант хугацаанд 206 хүүхэд хүлээн авч ажиллах төлөвлөгөөтэйгөөс 186 хүүхэд хүлээн авч, хүүхэд өдрийн төлөвлөгөөг 90.2 хувьтай хангаж ажиллалаа.
Сургалтын цөм хөтөлбөрийн хүрээнд хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, дугуйлан явуулах хуваарийг батлууллаа
Хоггүй цэвэрхэн Орхон аяны хүрээнд 10 ААНБ-д зөвлөмж тараалаа.
9 дүгээр цэцэрлэгийн дулааны шугамд гарсан гэмтлийг засч, дулааны хос турбаг сольж 10.0 сая төгрөг зарцуулан, шинэчлэх ажлыг хийж байна.
Дөрөв: Нийгмийн хамгааллын чиглэлээр:
Тайлант сард нийт 39 иргэний өргөдлийг хүлээн авч шийдвэрлэлээ. Үүнд: “Цалинтай ээж” хөтөлбөрт 11, тэжээгчээ алдсаны тэтгэмж 1, өрх толгойлсон эцэг эхийн тэтгэмж 1, ХБИ-ний тэтгэвэр сунгалт 4, асаргаа сунгалт 4, ахмадын тэтгэвэр 1, ахмад настны асаргаа сунгалт 5, жирэмсэн эх 10, ахмадын рашаан сувилалд 1, одонгийн мөнгө 1 тус тус байна.
Тав: Спорт, соёл урлагийн чиглэлээр:
Сумын Соёлын төвд хурал, уулзалт, спортын 5 арга хэмжээ зохион байгуулж, нийт давхардсан тоогоор 640 иргэнд үйлчилгээ үзүүллээ.
2019 онд 164.1 сая төгрөгийн төсөв батлагдаж, өр, авлага үүсгэлгүй ажиллалаа. Мөн өөрийн орлого 65.0 мянган төгрөгийн төлөвлөгөөтэйгөөс 355.0 мянган төгрөгийн гүйцэтгэлтэй буюу 546 хувийн гүйцэтгэлтэй байна.
Зургаа: Эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр:
Тус сумын Эрүүл мэндийн төв нь 09 дүгээр сард 702 иргэнд үзлэг хийлээ. Үүнээс амбулаторын үзлэг 170, урьдчилан сэргийлэх үзлэг 429 , гэрийн идэвхитэй эргэлт 42, идэвхитэй хяналт 41 удаа, 20 дуудлагад явж эмнэлгийн анхан шатны болон яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэлээ.
Тайлант хугацаанд 20 хүн хэвтэн эмчлүүлж, лаборатори оношлогоонд 3 иргэнийг хамруулан, дотоодын сургалтыг төрлийн сэдвээр 5 удаа сургалт зохион байгуулан, давхардсан тоогоор 100 иргэнд 80 ширхэг тараах материал тараалаа.
Энэ сард товлолын вакцинд 30 хүүхэд хамруулж, 0-3 сартай жирэмсэн 5 эхийг шинээр хяналтанд авлаа. Эрүүл мэндийн халаалт 9 дүгээр сарын 15-ны өдрөөс авч, хэвийн 14 хоногийн нөөцтэй байна.
Долоо. ХАА, газар тариалан, байгаль орчны чиглэлээр:
Тус сумын 2019 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тайлант хугацаанд 4 иргэнд 0.28 га газрыг өмчлөлд, 5 иргэнд төмс, хүнсний ногоо, зоорь, жимс жимсгэн, фермер, өвөлжөөний газрын зориулалтаар нийт 12.3 га газрыг эзэмшүүллээ.
Зураглалын мэдээллийн санд 13 иргэний гэр бүлийн хэрэгцээний газрын зургийг шинээр нэмж орууллаа.
Тайлант хугацаанд сумын хэмжээнд 314.21 га талбайгаас 3567.16 тн ургац хураан аваад байна.
Ургамалын гаралтай хүнсний бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээг 15 иргэний 5 төрлийн 508 тн хүнсний ногоонд олголоо.
Суманд ургац хураалтад Хууль сахиулах Их сургуулийн, Орхон аймгийн МСҮТ, Сэлэнгэ аймгийн сумдуудаас мөн Дархан-Уул аймгаас болон сумын иргэд нийт 814 хүн хүч ажиллаж байна. Үүнд:
-Аймгийн Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн 4 иргэний захиалгаар 100 оюутан,
-Дархан Өргөө 4 иргэний захиалгаар 117 оюутан,
-Политехник 4 иргэний захиалгаар 68 оюутан,
-ХААИС 2 иргэ, 1 ААНБ-ын захиалгаар 62 оюутан,
-Түр ажилчин 38 иргэнд 92 хүн,
-Сумын иргэд 75 иргэн,
-Улаанбаатар ХСИС 1 иргэн, 1 ААНБ –ын захиалгаар 90 оюутан,
-2 иргэн, 1ААНБ-ын захиалгаар 120 цэрэг
- Орхон аймгийн МСҮТ 1 иргэн, 1ААНБ-ын захиалгаар 90 оюутан,
2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 120 иргэн 2120 тн, 1 бригад Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 50 тн нийт 2170 тн хадлан бэлтгээд байна.
Мөн малын генетик нөөцийн тухай хуулийн хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд сумын 506 өрхийн малын генетик нөөцийн төлөв байдлыг үнэлэх судалгааг аймгийн ХХААГ-т хүргүүллээ.
ХХААХҮЯ-аас зохион байгуулж буй “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээнд сумын 3 ААНБ, 7 иргэн 4 төрлөөр оролцож байна.
Мөн ХХААХҮЯ, ХАА-н биржээс зохион байгуулж байгаа “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн -2019 ” үзэсгэлэн худалдаанд оролцох 3 иргэнийг бүртгэлээ. Аймагт зохион байгуулагдаж байгаа “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд 5 иргэн 3 төрлийн бүтээгдэхүүнээр оролцох хүсэлтээ өглөө.
Сумын нутаг дэвсгэрт намрын ургац хураалт, цаг үеийн ажлын үеэр иргэдийн амгалан тайван байдал алдагдах, гэмт хэрэг зөрчил гаргуулахгүй байх зорилгоор сумын Засаг даргын 2019 оны А/143 дугаар захирамжаар хариуцлагатай эргүүл хийх хуваарь батлан сумын 9 ААНБ 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлхи хугацаанд ажиллах хуваарийг батлан хуваарийн дагуу эргүүлийг хийж гэмт хэрэг зөрчил гаргалгүй ажиллалаа.
Найм. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:
Сумын хэмжээнд 2019 оны 09дүгээр сарын байдлаар сумын цагдаагийн хэсгээр үйлчлүүлсэн 20 иргэнд холбогдох хуулийн дагуу хууль зүйн зөвлөгөө өглөө.
Тайлант хугацаанд иргэд ААНБ-аас зөрчлийн шинжтэй ахуйн хүрээний 2 дуудлага мэдээлэл хүлээн авч, зөрчлийн хэрэг нээхээс татгалзаж, зөрчил гаргасан 15 иргэнийг 300.0 мянган төгрөгөөр бэлэн бус торгуулийн машинаар торгууль ногдуулж ажиллалаа.
Эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг хүнсний дэлгүүрүүдэд давхардсан тоогоор 123 удаа хяналт шалгалт хийж, мөн харуул хамгаалалттай ААНБайгууллагад давхардсан тоогоор 24 удаа шалгаж, сонор сэрэмжтэй үүрэг гүйцэтгэх талаар зөвлөгөө өгч ажиллалаа.
Ес. Бусад ажлын талаар:
1.“Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ тайлант сард айл өрхийн 88 м3, 13 ААНБ-ын 52 м3 хог хаягдлыг ачиж хогийн цэгт хүргэлээ.
2.9 дүгээр цэцэрлэгийн урт зогсоолд орох хориотой тэмдэг, замын хэсэгт түр зогсох тэмдэг
Танилцсан:
Засаг дарга Б.Алтансарнай
Тайлан гаргасан:
ХЗ, ДАХМэргэжилтэн Б.Мөнгөншүр
Нийтлэгдсэн: 2019-09-25 15:30:00