Дархан-Уул аймгийн Орхон сумын ЗДТГ-аас төлөвлөгөөт болон цаг үеийн ажлын хүрээнд 10 дугаар сард хийсэн ажлын тайлан

 

 

 

Тус сумын Засаг даргын Тамгын газар нь 10 дугаар сард иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Тайлант сард иргэдээс бичгээр 11 өргөдөл хүлээн авч, 2 өргөдөл шийдвэрлэн, шийдвэрлэх хугацаа болоогүй 9 өргөдөл судлагдаж байна.

 

Нэг. Иргэний бүртгэл мэдээлэл, өргөдөл гомдол барагдуулах чиглэлээр:

Иргэний бүртгэл мэдээллийн үйлчилгээг нийт 52 иргэнд үзүүллээ. Үүнд:                -    Цахим иргэний үнэмлэх 11 иргэнд

       -    Шинээр төрсөн хүүхэд 2, эмэгтэй 0, эрэгтэй 2

                   -    Шинэчилсэн бүртгэл 6

                  -     Нас барсны бүртгэл 1

  • Шилжин ирсэн 8.
  • Зөвлөгөө мэдээлэл 23 тус тус байна.

Хоёр. Эдийн засаг, төсөв, шилэн дансны үйлчилгээний чиглэлээр:

Орон нутгийн татварын орлого 10 дугаар сард 6.4 сая төгрөгийн төлөвлөгөөтэйгөөс  тайлант хугацаанд 3.4 сая төгрөг буюу сарын гүйцэтгэл 53 хувьтай байна. Өссөн дүнгээр эхний 10 сарын татварын орлого 52.1 сая төгрөгийн төлөвлөгөөтэйгөөс 53.8 сая төгрөгийн гүйцэтгэлтэй 103 хувийн гүйцэтгэлтэй байна.

Тус сард санхүүгийн дэмжилгээр 83.8 сая  төгрөгийн дэмжлэг авхаас тайлант хугацаанд 60.0 сая төгрөгийн санхүүжилт авч Тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагуудын тогтмол зардлыг санхүүжүүлж орон нутгийн төсөвт байгууллагуудын тухайн сарын цалингийн зардлын дүнгээр санхүүжилт олгон ажиллалаа.

Тайлант хугацаанд төрийн сангийн сүлжээгээр  төсөвт байгууллагуудын нийт 112.0 сая төгрөгийн гүйлгээг 117 анхан шатны баримттай хянаж тулган баталгаажуулан ажиллалаа. 

Тайлант хугацаанд ОНХС-ын хөрөнгө оруулалтаар 2019 онд хийгдэх 82 айлын хувийн орон сууцны инженерийн шугам сүлжээний ажлын 22 айлыг бохир усанд холбох холболтын ажил 100 хувь хийгдэж,  24 айлыг цэвэр усанд холбох холболтын ажил эхэлсэн.

Тус 10 дугаар сард  СХС-ийн зээлийн эргэн төлөлтөөр 6.2 сая төгрөгийн зээлийн эргэн төлөлт төвлөрүүлхээс тайлант хугацаанд 5.4 сая төгрөг буюу сарын гүйцэтгэл 87.1 хувийн гүйцэтгэлтэй байна.

Эхний 10 сарын гүйцэтгэлээр 65.5 сая төгрөгийн эргэн төлөлт төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгөөс  58.4 сая төгрөг буюу 89.2 хувийн гүйцэтгэлтэй байна.

Гурав. Боловсрол, соёл, эрүүл мэндийн чиглэлээр:

Боловсролын чиглэлээр:

  СӨБ-ын тайлант хугацаанд 171 хүүхэд хүлээн авч ажиллах төлөвлөгөөтэйгөөс 175 хүүхэд хүлээн авч, хүүхэд өдрийн төлөвлөгөөг 102 хувьтай хангаж ажиллалаа.

            “Багшид үзүүлэх мэргэжил арга зүйн дэмжлэг манлайлал” сэдэвт 5 аймгийн цэцэрлэгийн арга зүйч, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерүүдийн сургалтад 8 дугаар сургууль, 9 дүгээр цэцэрлэгийн 2 багш хамрагдлаа.

            Тус цэцэрлэгийн 6 бүлгийн 182 хүүхдийн шингэний хэрэгцээг нэмэгдүүлэх зорилгоор бүлэг тус бүрт усны төвийг байгуулж 1.2 сая төгрөг зарцууллаа.

            9 дүгээр цэцэрлэг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” сэдэвт дотоодын сургалтыг 26 багш, ажилчдад зохион байгууллаа.

Ажлын үр дүнг харгалзан 8 дугаар сургуулийн 1 албан хаагчийг аймгийн улаан загалмайн нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр 7 хоног Манжуур хотын аялалд хамрууллаа. Монголын багш нарын 53 дах өдрийн баярын үйл ажиллагааны хүрээнд “Хүмүүнлэгийн хамт олон” батламжаар 8 дугаар сургууль шагнууллаа.

Аймгийн Улаан загалмайн нийгэмлэгээс тус сургуулийн 15 албан хаагчдад 15 иж бүрэн хантааз, аранз, сургуулийн дотуур байранд 30 хөнжил хандивлалаа.

            Дөрөв: Нийгмийн хамгааллын чиглэлээр:

            Гэр бүлийг дэмжих туршилтын хөтөлбөрт хамрагдсан 30 өрхөөс иргэний бичиг баримтын зөрчилтэй 2 иргэний материалыг бүрдүүлж шийдвэрлүүлэхээр сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 355 тоот албан бичгээр аймгийн Улсын  бүртгэлийн хэлтэст хүргүүллээ.

            Гэр бүл, хүүхэд, залуучуудын  хөгжлийн газар, Азийн хөгжлийн банкны Хүнс тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт төслийн хүрээнд “Гэр бүл, хүүхэд, залуучуудын салбарын хүний нөөцийг чадавхижуулах 2 өдрийн сургалтад 1 мэргэжилтэн хамруулсан.

Тав: Спорт, соёл урлагийн чиглэлээр:

Сумын Соёлын төвд хурал, уулзалт, спортын 8 арга хэмжээ зохион байгуулж, нийт давхардсан тоогоор 1145 иргэнд үйлчилгээ үзүүллээ.

Аймгийн ОНХС-ийн 40.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Соёлын төвийн барилгын дээврийн засварыг тендерт шалгарсан “Дархан-Уянга” ХХК хийж гүйцэтгэлээ.

Тус суманд үйл ажиллагаа явуулдаг “Анто-Од” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд 11.8 сая төгрөгийн хөрөнгөөр Соёлын төвийн урлаг заалны тайзыг бүрэн шинэчилж 11.8 сая төгрөг зарцууллаа.

БСШУСЯ-ны 4.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хөгжим, техник хэрэгсэл шинэчиллээ.

Тус сумын ИТХ-ын төлөөлөгч К.Даваажаргал нийгмийн хариуцлагын хүрээнд урлаг заалны гэрэлтүүлэгт 5.0 сая төгрөг зарцуулан шинэчилсэн.

Зургаа: Эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр:

            Тус сумын Эрүүл мэндийн төв нь 10 дугаар сард 417 иргэнд үзлэг хийлээ. Үүнээс амбулаторын үзлэг 102, урьдчилан сэргийлэх үзлэг 103, гэрийн идэвхитэй эргэлт 86, идэвхитэй хяналт 49 удаа, 77 дуудлагад явж эмнэлгийн анхан шатны болон яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэлээ.

            Тайлант хугацаанд 29 хүн хэвтэн эмчлүүлж, лаборатори оношлогоонд 90 иргэнийг хамруулан, дотоодын сургалтыг 2 төрлийн сэдвээр 2 удаа сургалт зохион байгуулан, давхардсан тоогоор 139 иргэнд 239 ширхэг тараах материал тараалаа.

            Энхтал багийн 96-р тоочигт Эрүүл мэндийн төвийн эмч нарын баг ажиллаж 10 өрхийн 38 хүнд үзлэг хийж,  өндөр настан 8 хүнийг  үзлэгт хамруулж хөнгөлттэй эмээр үйлчилсэн.

Эрүүл мэндийн төв Орон нутгийн хөгжлийн сангийн 2.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 4 ширхэг чийрэгжүүлэлтийн төхөөрөмж худалдан авсан.

Долоо. ХАА, газар тариалан, байгаль орчны чиглэлээр:

Сумын Засаг даргын  2019 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн А/168 тоот захирамжаар тус сумын Баян-өлзийт багийн Орхон хаалга 0.3 га газар үйлчилгээний зориулалтаар, Баян-өлзийт багийн Шарын голын эрэгт 1 га газар аялал жуулчлалын зориулалтаар цахим хэлбэрээр дуулдага худалдааг явуулахаар зарласан.

            Дархан-Уул аймаг дах Төрийн аудитын газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 33/06 тоот албан шаардлагын дагуу иргэн ААНБ-д мэдэгдэл хүргүүлж 5.2 сая төгрөгийн газрын төлбөр төлүүлж өссөн дүнгээр 20.5 сая төгрөгийн газрын төлбөр орлого орсон байна.

            Газар эзэмшигч, ашиглагчийн гэрээ, гэрчилгээ шинэчлэх ажлын хүрээндтус сумын  18 иргэн 2 ААНБ-ын материалыг  аймгийн Улсын бүртгэлийн Үл хөдлөх хөрөнгийн тасагт явуулснаас “Э” дугаар 12  иргэн, ААНБ-д авч гэрээ, гэрчилгээ бичиж үйлчилсэн.

2019 оны намрын вакцинжуулалтад 5 трөлийн вакцин, 2 төрлийн сорилд давхардсан тоогоор 33128 толгой мал, амьтан хамрагдлаа. Үүнд:

  • Цусан халдварт- 7525 толгой үхэр
  • Дуут хавдар – 3892
  • Сохор догол – 980
  • Гахайн цусан халдварт- 700
  • Сүрьелүүр – 1942
  • Ямлуур – 1905
  • Бруцёллез- 16184

            Тайлант сард тус сумын 20 малчны 170 толгой малд гарал үүслийн гэрчилгээг олголоо.

2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар ургац хураалтын явц нийт  17 төрлийн таримал ургамлыг 1188.08 га талбайгаас 14000.34 тн ургац хураан авсан байна.

Ургац хураалтад 198 иргэн, 7 ААНБ-ын Улаанбаатар хотын ХСИС, Орхон аймгийн МСҮТ, Сэлэнгэ аймгийн сумдууд, Дархан-Уул аймаг болон орон нутгийн нийт 1091 хүн хүч ажилласан. Үүнд:

  • Дархан өргөө - 4 иргэн 117 оюутан
  • Политехник коллеж - 4 иргэнд 68 оюутан
  • ХААИС - 2 иргэн, 1 ААНБ 62 оюутан
  • Түр ажилчин- 92
  • ХУИС-100
  • Үндсэн- 412
  • Улаанбаатар ХСИС-1 иргэн 30 оюутан
  • Цэрэг- 2 иргэн, 1 ААНБ 120
  • Орхон аймгийн МСҮТ-1 иргэн, 1 ААНБ 90 оюутан

2019 оны байдлаар ажиллах 1 хүн өдрийн цалин хөлс 20.000-30.000 төгрөг, дунджаар өдөрт 27.3 сая төгрөгний ажлын хөлс олгогдсон байна.

Аймгийн “Төвийн бүсийн түншлэл 2019” үзэсгэлэн худалдаанд тус сумаас 8 иргэн  3 ААНБ 4 төрлийн бүтээгдэхүүнээр оролцлоо.

Тайлант сард СХС-аас зоорийн аж ахуй хөгжүүлэх төсөлд 1 иргэнд 5.0 сая төгрөг, эрчимжсэн мал аж ахуй тэжээл тариалах төсөлд 1 иргэн 5.0 сая, хүнсний ногоо дахин боловсруулах төсөлд 1 холбоонд 10.0 сая  төгрөгний хөнгөлөлттэй зээлийг тус тус олголоо.

Тус суманд хүнсний ногоо дахин боловсруулах цехийн үйл ажиллагааны хөрөнгө оруулалтад Швейцарь улсын хөрөнгө оруулалттай Монгол ногоо төсөл  26.0 сая төгрөг, тус сумын СХС-аас 10.0 сая төгрөг, 1 иргэн 1.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж нийт 37.0 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар бүрэн ашиглалтанд орууллаа.

Тус цех нь 10 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 1 сард дунджаар 25000-30000 шил ногоо нөөшлөх хүчин чадалтай бөгөөд 8 хүнийг байнгын ажлын байраар хангасан.

Сумын хэмжээнд 390 өрх 5200 тн хадлан, 4 тн сүрэл, 20 тн ногоон тэжээл, 4 тн үйлдвэрийн тэжээл, 10 дарш, 9 тн хужир тус тус бэлтгэлээ.

Сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс 6.3 сая төгрөг зарцуулан аюулгүй нөөцөд 28 тн өвсийг бэлтгэлээ.

 “Ази европын орнуудын хүмүүнлэгийн хамтарсан  үйл ажиллагааг сайжруулж, чадавхийг бэхжүүлэх-2” төслийн хүрээнд аймгийн Онцгой байдлын газар, “Кратис“ төсөл хамтран “Бэлэн бай”  2 өдрийн сайн дурын гишүүдийн  сургалт зохион байгуулж тус сумаас гамшиг бэлэн байдлын үеийн аврах гал унтраах бүлгэмийн 15 ажилчин албан хаагч оролцлоо.

Сумын Ерөө голын хэсэг гахайн байр гэх газрын ойролцоо байрлаж байсан 2 айлын гэрт 10 сарын 04-ны шилжих шөнө 3 баавгай тухайн айлын зарим эд зүйлсийг эвдсэн дуудлага мэдээллийн дагуу аймгийн ОБГ, БОАЖГ-ын ажлын хэсэг, Цагдаагийн газар, сумын Засаг даргын Тамгын газар Эрүүл мэндийн төвийн нийт 14 албан хаагч ажиллаж хүрэн баавгайн дайралтаас урьдчилан сэргийлэх, дайрч болзошгүй ойр орчмын 17 айл, өрхийн нийт 55 иргэнд анхааруулга, сэрэмжлүүлэг өгч ажилласан.

Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас зохион байгуулсан Өсвөрийн байгаль хамгаалагч нарын нэгдсэн “Хандлагаа өөрчилье” чуулганд тус сумын 8 дугаар сургуулийн Өсвөрийн байгаль хамгаалах бүлгийн 7 сурагч  1 багш  оролцсон.

Тус газарт сумын Засаг даргын 2019 оны А/163 тоот захирамжаар  баавгайн учруулж болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээллэх, ард иргэдэд сэрэмжлүүлэг тарааж ажиллах, хариуцлагатай эргүүл хийх хуваарийг батлуулан шатахуунд шаардагдах 146 943 мянган төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргаж, 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 7 хоногийн хугацаатай ажилласан.

            Сумын Засаг даргын 2019 оны А/162 дугаар захирамжаар сумын хэмжээнд хүн ам, өрхийн мэдээллийн сангийн шинэчлэлтийг хийж өрх, хүн амын мэдээллийг гүйцэд оруулан өрхийн дэвтэр хөтлөлтийн ажлыг зохион байгуулах тооллогын комиссыг 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан,  “Байшин, орон сууцны тооллогыг бүрэн гүйцэтгэн 863 өрхийн мэдээллийг авч дууслаа.

Найм. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:

             Сумын хэмжээнд 2019 оны 10 дугаар сарын байдлаар сумын цагдаагийн хэсгээр  үйлчлүүлсэн 15 иргэнд холбогдох хуулийн дагуу хууль зүйн зөвлөгөө өглөө.

Тайлант хугацаанд иргэд ААНБ-аас зөрчлийн шинжтэй ахуйн хүрээний 3 дуудлага мэдээлэл хүлээн авч, зөрчлийн хэрэг нээхээс татгалзаж, зөрчил гаргасан 10 иргэнийг 250.0 мянган төгрөгөөр бэлэн бус торгуулийн машинаар торгууль ногдуулж ажиллалаа.  

            Сумын нутаг дэвсгэрт намрын ургац хураалт, цаг үеийн ажлын үеэр иргэдийн амгалан тайван байдал алдагдах, гэмт хэрэг зөрчил гаргуулахгүй байх зорилгоор сумын Засаг даргын 2019 оны А/143 дугаар захирамжаар хариуцлагатай эргүүл хийх хуваарь батлан сумын 9 ААНБ 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллах хуваарийг батлан хуваарийн дагуу эргүүлийг хийж байна.

Эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг хүнсний дэлгүүрүүдэд давхардсан тоогоор 123 удаа хяналт шалгалт хийж, мөн харуул хамгаалалттай ААНБайгууллагад давхардсан тоогоор 24 удаа шалгаж, сонор сэрэмжтэй үүрэг гүйцэтгэх талаар зөвлөгөө өгч ажиллалаа.

 

Ес. Бусад ажлын талаар:

            1.“Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ тайлант сард айл өрхийн 88 м3, 13 ААНБ-ын 52 м3 хог хаягдлыг ачиж хогийн цэгт хүргэлээ.  

            2.9 дүгээр цэцэрлэгийн урт зогсоолд орох хориотой тэмдэг, замын хэсэгт түр зогсохыг хориглосон тэмдэг тус тус байршууллаа.

            3.Тайлант хугацаанд 6.2 сая төгрөгөөр суурин болон зөөврийн компьютер, принтер худалдан авч 3 албан хаагчийн ажиллах нөхцөл бололцоог сайжрууллаа.

            4.Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны шүүхийн Тамгын газартай хамтран “Шүүхэд мэдүүлэх эрх”, “Хөдөлмөрийн маргаан болон шинэ хуулиудын онцлог зохицуулалтууд” сэдэвт сургалтыг хамтран зохион байгуулж 15 иргэн хамрууллаа.

            5.Аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан TEDx Darkhan илтгэлийн  арга хэмжээнд ЗДТГ, ИТХ-ын нийт 9 албан хаагч оролцлоо.

            6.Аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ээс Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяа Удирдлагын академитай хамтран зохион байгуулсан “Иргэнд чиглэсэн төрийн үйлчилгээ” сэдэвт 2 өдрийн сургалтад 1 албан хаагчийг хамрууллаа. 

 

Танилцсан:

                           Засаг даргын орлогч                              Б.Түмэнцогт

 

Тайлан гаргасан:

                            Нийгмийн ажилтан                                О.Дамдинсүрэн

 

 


Нийтлэгдсэн: 2019-11-16 05:56:00