МЭДЭЭЛЭЛ
2022.06.30 Орхон
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны өдрийн А/361 дүгээр тушаалын “Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу сумын ИТХ-ын хуралдаанаар 2022 онд “Хоршоог хөгжүүлэх сан”-гийн тэргүүлэх чиглэлийг тогтоолоор баталсан. Үүнд:
-
Зоорийн аж ахуй хөгжүүлэх
-
Хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх
-
Туслах аж ахуйг хөгжүүлэх /гахай, тахиа, зөгий/
2022 оны 05 дугаар сарын 24-ны өдрөөс эхлэн 2022 оны 06 дугаар сарын 24-ны хугацаанд цахим болон мэдээллийн самбарт төсөл хүлээн авах зар мэдээллийг өгсний дагуу тус суманд үйл ажиллагаа явуулдаг 3 хоршоо нийт 88 411 500 төгрөгийн өртөгтэй төслийг тус санд ирүүлсэн. Үүнд:
-
Энхтал 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Энхтал сүүн зам” хоршоо хүнсний ногоо хадгалах чиглэлээр зоорь барих төсөл хэрэгжүүлэхэд 17 471 500 төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг хүссэн төсөл.
-
Баян-Өлзийт 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Орхон Дэлгэр Баян Хайрхан” хоршоо өвлийн хүлэмж барих төсөл хэрэгжүүлэхэд 45 000 000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг хүссэн төсөл
-
Энхтал 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Бат ихэр заяа” хоршоо тахианы аж ахуйг байгуулахад 25 940 000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгийг хүссэн.
2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хоршоог хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хороон хурал зохион байгуулж 3 хоршооны 3 төсөлд 88 411 500 төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнд:
-
“Энх тал сүүн зам” хоршоонд “Зоорийн аж ахуй” төсөлд шаардагдах 17 471 500 төгрөгийн зээл
-
“Орхон Дэлгэр Баян Хайрхан” хоршоонд “Өвлийн хүлэмж” төсөлд шаардагдах 45 000 000 төгрөгийн зээл
-
“Бат ихэр заяа” хоршоонд “Тахианы аж ахуйг байгуулах” төсөлд шаардагдах 25 940 000 төгрөгийн зээл
Нийтлэгдсэн: 2022-06-30 15:25:00