ТЕНДЕРИЙН УРИЛГА
Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг Даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Дархан-Уул аймгийн Орхон сумын “Тариалангийн талбайн төлөв байдлын чанарын хянан баталгаа” хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 50.0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий худалдан авах ажиллагаанд үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлнө. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Үнийн санал ирүүлэх техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг ТББ-т хавсаргасан болно.

Нийтлэгдсэн: 2024-04-10 16:10:17