ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫГ ХОРИГЛОЛОО.

Сумын Засаг даргын 2022 оны 01-А/25 дугаар захирамжаар энэ оны тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргалаа.

Сумын хэмжээнд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээн хийхгүй байхыг багийн Засаг дарга болон сумын морин спорт уяачдын холбооны тэргүүн нарт үүрэг болгосон.

Мөн хурдан морины уралдааныг хориглосон шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн хэсэг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн нарт даалгажээ.

 


Нийтлэгдсэн: 2022-02-23 15:02:05